niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 23:04 UTC Эх: https://news.mn/r/2866419/ 98bc68167ca7e453… ← niitlelch.mn руу буцах

Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Т.Өсөхбаяраар солих уу?

Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Т.Өсөхбаяраар солих уу?

Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Т.Өсөхбаяраар солих уу?

УИХ-ын өнөөдөр /2026.05.14/-ийн чуулганы хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй УИХ танилцаж, Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УИХ-д танилцуулснаар өнөөдөр Улсын дээд шүүхийн шүүгчийг томилгоотой танилцаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх томилно.

Үндсэн хууль:Тавин нэгдүгээр зүйл.

  • 1.Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.
  • 2.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.
  • 3.Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.
  • 4.Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.

Улсын дээд шүүхийн шүүгчийн томилгооны сонгон шалгаруулалтад нийтдээ 16 хүн материалаа ирүүлснээс нэг л хүн тэнцсэн нь Төмөрбаатарын Өсөхбаяр. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн шүүгчид 16 хүн нэр дэвшсэнээс ганц хүн тэнцсэн нь өнөөдөр ийнхүү чуулганы хуралдаанд танилцуулагдаж байна.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Т.Өсөхбаяр нь 1976 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. 1984-1994 онд Сүхбаатар аймгийн нэгдүгээр бүрэн дунд сургууль, 1995-1999 онд Их засаг их сургуулийг эрх зүйчээр төгсчээ.

2010-2020 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Ажлын гараагаа Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 200-2001 онд Нийслэлийн шүүхэд жижүүр, 2001-2003 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2003 онд УЛсын дээд шүүхэд нийт шүүгчдийн хуралдааны зохион байгуулалтын асуудал хариуцсан шинжээч, 2003-2006 онд Улсын дээд шүүхэд Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн туслах, 2006-2009 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч, 2009-2012 онд Баянгол дүүргийн шүүхийн шүүгч, 2012-2013 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч, 2015 оноос Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчээр ажиллаж байна.

Улс төрийн хүрээнд шинээр Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдож буй Т.Өсөхбаярыг Сүхбаатар аймгийн гаралтай учраас УИХ-ын гишүүн У.Отгонбаяр зүтгүүлж байгаа гэж ярьж буй. Нэг нутаг усны гаралтай учраас ийн хардах үндэслэл ч бий.

Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдож байгаа хүмүүсийг улс төрийн ямар нэг хамааралтай учраас томилогддог гэх яриа ч байдаг. Тиймээс ч энэ удаагийн томилгоог Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилгоотой холбож буй. Учир нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа зургадугаар сарын 2-ны өдөр дуусгавар болно. Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг 2020 оны зургадугаар сарын 2-ны өдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилж байсан. Тиймээс ирэх зургадугаар сарын 2-ны өдөр Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсны дараа Т.Өсөхбаярыг Ерөнхий шүүгчээр томилох нь гэх яриа хуулийн салбар болон улс төрийн хүрээнд яригдаж буй. Гэхдээ цаг хугацааны хувьд Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй учраас эхлээд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилж, дараа нь Ерөнхий шүүгч рүү зүтгүүлэх тохироо хийгдсэн гэх албан бус мэдээлэл ч гарч байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-05-14 202.126.90.253

Haha

Avatar

Нэргүй 2026-05-14 202.126.89.121

Хаха

Avatar

Нэргүй 2026-05-14 122.201.31.195

x

Avatar

s 2026-05-14 202.126.89.46

z

Avatar

Зочин 2026-05-14 122.201.31.96

Өсөрбаяр шүүгч туршлага, мэдлэг чадвартай. аль сургууль төгссөн нь, аль аймаг нь ямар хамаа байна. дандаа сөрөг зүйлс бичиж байдаг атаархагчид олон болсон нийгэм дээ

Avatar

Зочин 2026-05-14 122.201.31.96

Өсөрбаяр шүүгч туршлага, мэдэлгүй чадвартай. аль сургууль төгссөн нь, аль аймаг нь ямар хамаа байна. дандаа сөрөг зүйлс бичиж байдаг атаархагчид олон болсон нийгэм дээ

Avatar

Зочин 2026-05-14 202.179.18.91

Ганзориг гэж энэ нөхөр шүүхийг бүрэн авилгажууллаа өөрөө ч авилгачин юуч хийсэнгүй

Avatar

Зочин 2026-05-14 82.144.201.2

хувийн сургууль төгсчидын дипломыг барууны орны зарим улс хүлээн зөвшөөрдөггүй шүү дээ, бодмоор бгаа биз дээ…айн.

Avatar

Нэргүй 2026-05-14 103.57.94.14

Зүүн зүгээс гаралтай, хувийн сургууль төгсөөд, галч жиж үүрээс гараагаа эхэлсэн хүмүүсийг "лифтээр" гаргаж ир дэг нь Хүүк Еөөкийн хууч зан юмдоо !
Мань эрийн хүний нөөцөд байгаа нь л ийм түвшний амьта д юм биздээ, көөркөс……

Avatar

зочин 2026-05-14 202.70.38.16

Энэ Өсөхбаяр гэгч жинхэнэ б**с долоогч шдээ, Дээд шүүхэд нэрээ дэвшүүлсэн 10 хэдэн хүнээс ганцаараа тэнцэх мэдлэг энэ нөхөрт түй ч байхгүй, шүүх аль хэдийн ялзраад жинхэнэ б**с долоогч нар өөдөлдөг систем шүүхэд бүрэлдээд 10 гаруй жил болцоншдээ. Шүүх УИХ ЗГазраас илүү ялзарсан, томилгоо хийдэг Ерөнхий зөвлөлийн гишүүд гэж гишүүн болмогцоо ялзрах ажиллагааг гардан хийгч нар болно. Өсөхбаяр юун Дээд шүүхийн Ерөнхий айн, одоо томилогдвол Дээд шүүх ч түүнд гоёдоно.

Avatar

Zochin 2026-05-14 202.126.90.3

Odoogiin Erunhii shyygch zygeer l ajlaa l hiij bna sh dee. Deed shyyhed shyygch hiij bgaagyi hyniig Erunhii shyygch bolgovol shyyh baiguullaga utgaa aldana. yavch bolohgyi zyil!!!

Avatar

Нэргүй 2026-05-14 66.181.160.38

Шүүхийн үүдний жижүүр хийж байсан хүн Дээд шүүхийн шүүгч болно гэдэг зөвхөн Монголд л байдаг гаж үзэгдэл!!!!

Avatar

Нэргүй 2026-05-14 203.23.49.145

хэ галч болж буй юм чинь жижүүр болох байлгүй дээ

Avatar

зочин 2026-05-14 103.229.122.196

Дээд шүүхийн шүүгчээр 1 хоног ч ажиллаагүй хүнийг Дээд шүүх нь шууд дэмжээд Ерөнхийлөгчид санал болгоод Ерөнхийлөгч томилчдог юм уу? Зугаатай юмөө.

Avatar

Saruul 2026-05-14 103.212.163.241

За арай үгүй байлгүй дээ Их засах их сургууль төгсөөд л Ерөнхий шүүгч болно гэж юу байх юэ дээ. Ядаж Монгол улсын их сругнуулийн Хууль зүйн сургуулийг 5 жил суралцаад дүүргэсэн бол яах вэ дээ. Боловсрол дутуу хүн Засаг толгойлоод эх орон минь яаж уруудан доройтож байгааг иргэд бид биеэрээ мэдрээд сууж байна шүү дээ. Боловсрол мэдлэг суурь хүмүүжил мааш чухал шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж