Оюутолгойн уурхайн үйл ажиллагааг үндсэндээ оролцоо, төлөвлөлт, сахилга бат, үр дүн гэдэг хэдхэн үгээр тодорхойлмоор… Харин тэд өөрсдөө “хамтын хөгжил” гэж маш товчхон тайлбарладаг. Нүдээрээ үзэж, танилцсан нэгэнд энэ нь бүр тодорхой мэдрэгдэнэ.
Монголын эдийн засаг, ялангуяа уул уурхайн техник технологи, хамрах хүрээгээрээ ч түүхэн эргэлтийн цэг гүний уурхайн нэг ээлжид 1000 уурхайчин 300 гаруй техник хэрэгсэлтэй олборлолт хийж байна. Оюутолгой хэмээх зэс, алт, мөнгө агуулсан аварга том хүдэр 12 км үргэлжилнэ. Чухам үүний 80 хувийн баялаг нь газрын гүнд 0.7-1.8 км-т оршдог. Өнөөдөр яг тэнд явган цэрэгтэй адил хүн нэг бүр нь иж бүрэн тоноглосон залуус зангидсан гар шиг нэгдсэн удирдлага дор олборлолт явуулж байна. Зангиддаг гар нь олон дэлгэц бүхий өрөөнөөс удирдах ажилтнууд. Тэд газрын гүн рүү 1.3 км хүртэл буух 300 хүртэл хүн тээвэрлэх чадалтай аварга өргүүрээс эхлээд дотор нь шоргоолжны үүр шиг нэгдсэн зохион байгуулалттай ажиллах машин техник, уурхайчдыг чиглүүлнэ. Тэнд ажилчдын автобуснаас эхлээд хүдэр, олборлох тээвэрлэх үүрэгтэй 100 орчим тонны хүнд машин механизмууд хүртэл ажиллаж байна.
Газрын гүнд байгуулсан замын уртыг тооцвол Улаанбаатараас Дархан орох хэмжээний буюу 200 гаруй км хүрэх учиртай. Энэ бол автомашинаар явж туулахаас нааш өдөртөө үзэж барахгүй урт зам.

Энэ замд эмх цэгц алдагдвал, газрын гүнд Улаанбаатар хотын төв гудамж адил түгжрэл үүсэж, уурхайн үйл ажиллагаа доголдох, цаашлаад түүнээс ч том эрсдэл үүсэх магадлалтай.
Хэрэв хэн нэгэн алдвал, хүний амь нас, эрүүл мэнд гээд хэмжээлшгүй алдагдал үүсэх эрсдэлтэй.
Гүний уурхайн орц, гарцад томоос томоор бичсэн “Уурхайгаас гарч ирэх хамгийн чухал эрдэнэ бол уурхайчин Та өөрөө” гэх бичиг ийм гүн агуулгатай. Иймд уурхайчин өөртөө итгэдэгтэйгээ адил хамрагчдаа ч итгэхээс өөр сонголтгүй. Хэрэв хэн нэгэн нь итгэл алдвал, уурхай хамгийн чухал эрдэнээ алдах магадлалтай гэсэн үг. Энэ утгаараа цаг барих, хувцас хэрэглэлээ зөв өмсөж зүүх зэрэг аюулгүй ажиллагааны шаардлага өндөр. Бүх зүйл цэргийн анги шиг дүрэм журмын дагуу явагдана.
Монгол орны хамгийн халуун дулаан цэг Ханбогд сум, Галбын говьд гадаа 38 хэмийн аагим халуун, хөрсөндөө 40 гарч халж байхад, гүний уурхайн зарим хэсэгт газрын гүний дулаанаас хамаараад түүнээс ч бүгчим. Анх орсон хүний амьсгал давчидмаар ч ажилладаг уурхайчид нь халуунд халж дасжээ. Хэдийнэ орчиндоо дасаж, тэсвэр хатуужил суужээ.
Энэ бол Оюутолгойн баялгийн цөм хэсэг “Хюго дамметт” орд. 2023 онд анхны тэсэлгээ хийсэн цагаас эхлэн “Хюго дамметт” ордын эхний хэсгийг олборлож эхлээд байгаа.
Газрын татах хүчийг ашиглан гүнд доороос нь нурааж олборлох арга буюу блокчлон өдөрт ойролцоогоор 35-40 мянган тонн хүдрийг газрын гүнд тээвэрлэж, анхдагч аварга бутлуураар жижиглэнэ. Хөлбөмбөгийн бөмбөгийн хэмжээтэй жижиглэсэн хүдрийн биетийг найман км урттай туузан дамжуургаар газрын гадарга дахь баяжуулах үйлдвэрт хүргэнэ. Гүний уурхайн олборлолт ийнхүү хүн, техникийн тусламжтай явагддаг.
Зэс, алтны агуулгын хувьд “Хюго дамметт” орд ил уурхайгаас гурван дахин илүү. Зарим хэсэгтээ дөрөв дахин илүү агуулгатай гарсан ч тохиолдол бий. Оюутолгойн 2026 оны эхний улирлын тайлангаар гүний уурхайн нэг тонн баяжмал дах зэсийн агуулга 2.16 хувь гарсан бол ил уурхайнх 0.54 хувь байжээ. Нийт уурхайн зэсийн дундаж агуулга 1.06 хувьтай гарсан байна. Өөрөөр хэлбэл, олборлож буй 1000 кг хүдэр тутмаас дунджаар нэг кг зэс олборлож байна гэсэн үг. Алтыг нь тооцоод үзвэл, 1000 кг хүдэр тутмаас 0.51 граммыг авч байна.

Тиймээс ил уурхай болон гүний уурхайгаас олборлосон хүдрийг баяжуулах үйлдвэрт нэгтгэн боловсруулж, хаягдлаа багасгадаг.
Оюутолгойн баяжуулах үйлдвэр бол Монголын хамгийн том үйлдвэр. Баяжуулах үйлдвэр хоногт 100 мянган тонн хүртэл хүдэр боловсруулах хүчин чадалтай.
Гүний уурхайг ашиглалтад оруулахтай зэрэгцүүлэн баяжуулах үйлдвэрийг өндөр агуулгатай хүдэр баяжуулах боломжтой болгон шинэчилж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нь нэмэгдүүлжээ. Баяжуулах үйлдвэр үндсэндээ тээрмийн хэд хэдэн шат дамжлагатай. Тээрэмдсэн хүдрийг үйлдвэрлэлийн дараагийн шат болох хөвүүлэн баяжуулах руу шилжүүлж, зэс, алт, мөнгөний баяжмалыг хөөсөнд наалдуулан ялгаж авна. Уг хөөсийг хөвүүлэн баяжуулах машинаас гарган баяжмал өтгөрүүлэгчид оруулж, илүүдэл усыг нь шавхсанаар зэсийн нунтаг баяжмал гаргаж авна. Баяжмал хэмээх нарийн ширхэгтэй нунтаг бүтээгдэхүүн нь 25-30 хувийн зэсийн, мөн алт, мөнгөний агуулга ч өснө. Баяжмалыг экспортод гаргахын өмнө Геологийн төв лаборатори болон гаалийн лаборатори дээж авч шилжилж металлын агуулгыг хэмждэг.
Гүний уурхай одоогоор өдөрт 35-40 мянган тонн хүдэр олборлож байгаа ч үйл ажиллагаа нь оргилдоо хүрсэн тохиолдолд өдөрт 95 мянган тонныг авах боломжтой. Блокчлон олборлох технологи нь тасралгүй, уян хатан өрнөдөг учраас “Онтрэ”‑ийн тусгай зөвшөөрөл шилжих хугацаанаас хамааран “Хюго дамметт” ордын бусад хэсгийн алийг нь эхэлж үйлдвэрлэлд оруулахаа шийднэ. Одоогоор боломжит хувилбаруудыг үйлдвэрлэлийн төлөвлөгөөндөө тусган, хэрэгжүүлж байгаа аж.
Гүний уурхай бүрэн хүчин ажиллаж эхлэх оргил үеийг 2028-2030 он гэж тооцоолж буй.
Оюутолгойн үйлдвэрлэлийг дагаад Монгол Улсын эдийн засагт орох өгөөж нэмэгдэнэ.
3,605.46






















































Нэргүй 2026-05-14 138.252.29.2
ХАМГИЙН ЭМГЭНЭЛТЭЙ НЬ ЭНЭ УУРХАЙ БАЯЛГАА ШАВХАЖ ДУУСАХ ҮЕД БИД ӨРТЭЙ Л ҮЛДСЭН БАЙХ БОЛНО.
Нэргүй 2026-05-14 202.126.91.88
Занданшатарыг огцорсноос хойш Оюу толгойн өөрсдийгөө магтаж тэнэг хүмүүсийн тархи угаах ажил эрчижлээ. Монголд Рио Тинто байгаа нь бараг л бурханы рашаан юм байх. Ажлын байр, худалдан авалт гээд манай эдийн засгийг ганцаараа үүрч өчнөөн их наяд өгдөг гэнэ. Ямар ч бизнэс өөрт ашиггүй бол бусдад зүгээр мөнгө өгөхгүй. Харин ч РТ хэд нугалсан ашиг олж Монголыг өрөнд оруулж байгаагаа ард олныг сайхан үгээр хооллож эргүүтүүлж байна
Нэргүй 2026-05-14 124.158.123.34
Бидний бахархах ёстой бүтээн байгуулалт.Өгөөжийг нь мөнч олон жил хүртэж байна цаашид ч олон жил хүртэнэ.Хоосон толгойт эх орончид хоролчихгүй л бол.Үеийн үед тэд байдаг нь харамсалтай.Одоо улам залуужаад харвардын коммунистууд ороод ирсэн нь гутамшиг.
бат 2026-05-14 103.229.122.195
Дэлхийд латин америк тивд байдаг Чили улс зэсын уурхай ажиллуулдаг яг манайх шиг. Тэд эхний гүний уурхайг олон улсын хөрөнгө оруулалтаар хийгээд бүх хүнээ сургаад дараагийн гүний уурхайдаа өөрсдийн хүчээр олборлож ашиг олж улс орноо тэжээж байдаг туршилга байна. Монгол болохоор ОТ дээрээ түшиглээд дараагийн зэсийн ордоо ашигламаар байна. Даанч жэнко тэргүүтэй оросын гар хөлүүд монгол дахь ГХО зогсоох цааашилаад оросын хараат болгох бодлого саад болоод байна даа.
Нэргүй 2026-05-14 59.153.115.54
Метрогоо ухуулвал болно доо.
Del 2026-05-14 202.55.188.91
мал минь тоо тоолж мэдэх үү 20 тэрбум долларын өр монголын 40 тэрбумын гадаад өрний тал нь хүү өдөр бүр 15 тэрбум төгрөг баялагаа ухуулж байж ийм өртөй байна мал минь мал минь гэж хэлэхэд хайран байна даа
Нэргүй 2026-05-14 124.158.123.34
Мал гэж чамайг л хэлнэ дээ
Нэргүй 2026-05-14 66.181.160.38
Оросын олигарх Дерипаска манай төрийн зарим албан тушаалтнуудыг хөлслөн элсүүлээд Оюу толгойгоос Рио Тинтог хөөж гаргуулах ажиллагааг "Эх оронч баг, лоозонгоор халхавчлан" маш идэвхтэй явуулж байхад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар дүлий дүмбэ сууж болохгүй шүү!!!
Нэргүй 2026-05-14 103.57.95.88
Энд ажиллаж байгаа залуустай ч юу ярихав маш сайн ажиллаж амьдарч байгаа хөдөлмөрч залуус. Харин Хотын гудманд, эсвэл орон дээрээ ялхайн сууж буй, хөдөө орон нутагт амьдарч буй оркууд гэх мэтүүд улс орны хөгжил битгий дээрх залуусын яаж ажилдагийг ч мэдэхгүй байсаар тамруугаа тонилцгоох нь харамсалтай
Нэргүй 2026-05-14 43.242.242.59
Гэрээгээ сайжруулаад хэн хэндээ ашигтай ажиллааад явбал манай улсад ашигтай нь гарцаагүй. Харин дараа дараагийн том уул уурхайн үйлдвэр байгуулахдаа Оюу толгойн алдааг давтан гаргаж болохгүй. Одоо сайн ажиллах нь хэрэгтэй.Орон нутагт хөрөнгө оруулалт халамж хүртээж байх хэрэгтэй.
Del 2026-05-14 202.55.188.91
манайд наалдах нь юу байна вэ татвараа авч чадахгүй амнат ын 5 хувь ажилчид ийн цалин өөр юу байгаа юм вэ аан тийн бөөн өр зээл хүү
Зочин 2026-05-14 202.55.188.44
хаана өр төлсөн юм малаа
Нэргүй 2026-05-14 202.126.91.88
Оюу толгойн овгор компани Рио Тинтод өдөрт 13 тэрбумын хүү төлж байгааг сонсож уншаагүй хаагуур өвс эргүүлж бэлчээр хөөж явсан мал вэ
Нэргүй 2026-05-14 138.252.29.2
уб хотонцорынхонд зааж сургамаар