Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Засгийн газрын хуралдаан болох үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайханд хандан Хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг ирэх 7 хоногт багтаан танилцуулахыг үүрэг болгожээ.
Уг нь жилийн өмнө Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас УИХ-д Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн юм. УИХ-ын 2025 оны намрын чуулганаар энэхүү төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байсан ч эрх баригч намынхан хойшлуулсаар хаврын чуулган руу шилжүүлсэн мэдээлэл бий. УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн тайлбараар уг төсөл энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэх асуудлын есөд эрэмбэлэгдсэн ч бас л хэлэлцүүлэхгүй хойш тавиад л байгаа аж.
Камерын өмнө авлигачтай нам харгалзахгүй тэмцэнэ, хууль бусаар олсон орлого, хөрөнгийг нь хураана гэж сүржигнэх ч ажил хэрэг болгоё, хуулиа баталъя гэхээр хэлэлцүүлдэггүй. Энэ чинь асар их ашиг сонирхол байгааг харуулж буйг хэрэг биш үү УИХ-ын дарга аа, Ерөнхий сайд нар аа.
Эцэс сүүлдээ Засгийн газар бас дахин Хууль бус хөрөнгө хураах тухай хуулийн төсөл санаачилна гэж золигтох шинжтэй. Цаг авах л арга шүү дээ. Үнэхээр авлига хээл хахуультай тэмцэх хүсэл сонирхол байсан бол Ерөнхий сайд Н.Учралын хувьд УИХ-ын даргын алба хашиж байхдаа л дээрх хуулийн төслийг хэлэлцүүлэн батлуулах бүрэн боломж байв. Түүнийгээ ашиглаагүй. Харин одоо дахин камерын өмнө сүр сүр юм ярьж эхэлсэн нь жүжиг л биш байгаасай.
Уг нь дахин хууль санаачлах тухай ярьж суухын оронд УИХ-ын хэлэлцэх асуудлын есөд эрэмбэлэгдсэн байгаа Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг батлуулаад, нам доторх авлига, хулгайч нартаа хариуцлага тооцчихвол хананд зургаа өлгүүлэх төдийгөөр бус түүхэнд нэрээ мөнхлөөд үлдэх юм шүү дээ, Ерөнхий сайд аа. Бод, бод…
Г.ХОРОЛ
3,605.46

















































Нэргүй 2026-05-13 118.221.147.99
Хятдад байдал маш муу байгаа. Гадаадын том компаниуд гараад ажилгүйдэл хэт өсөөд дотоодын компаниуд нь орлогогүй болсон барууныхан хятад барааг сайн оруулахгүй их хаадаг болсон. Олон хүн гудамжинд гарч, гэмт хэрэг хэт их өссөн. Хүний наймаа – хүмүүсийг барьцаалж онлайнаар залилан хийлгэдэг болсон. Ганц камбож биш бусад өмнөд азийн орнуудад ч ийм мафиуд олон байгаа. Хятад, өмнөд ази руу аялах аюултай болсон. Хүний эрхтний наймаа хэт ихэсч хятдад эргэн тойрон олон хүүхэд залуучууд алга болоод байн
Нэргүй 2026-05-13 43.242.242.59
Капиталист нийгэмд хүний хөрөнгийг хураана гэсэн ойлголт байхгүй. АН-ын Алтангэрэл тэргүүтэй хэсэг хүн тэгэж ярьдаг болсон Намынх нь үзэл бодолтой тохирохгүй байна. Социалист нийгэмд бол хууль бусаар олсон хөрөнгийг хураадаг байсан. Гэтэл та нар юу яриад байна. Ам ажил хоёр чинь зөрөөд байна.
Нэргүй 2026-05-13 118.221.147.99
хууль бусаар олсон , улсын хөрөнгө хулгайлсан бол хураах л ёстой. хураадаг шүү
Нэргүй 2026-05-13 103.57.94.14
Буриад гаралтай коммунистууд Монголд хэлмэгдэж л явснаас биш хүн хэлмэгдүүлж, хөрөнгө хурааж яваагүй л юмдаа !!! Шинэ цагийн буриад хөвгүүн яахым брл доо ?!
Нэргүй 2026-05-13 202.70.43.34
Манай Монгол улс хэзээ Иргэд нь Орон сууцтай, Аймаг Нийслэл Сумд нь Хатуу хучилттай замтай, Боловсрол , Эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийдэг Ухаалаг Улс болох юм бэ ???? Ядаж байхад Хууль Муутай болохоор Барилгын Компаниудын Байрны Захиалгын Залилан Газар авч бна
Нэргүй 2026-05-13 118.221.147.99
яах гэж муу хүмүүсийг сонгоод байдын
Нэргүй 2026-05-13 103.212.119.206
Луйварчид энэ улсыг мөхөөнө дөө та нар хараад байгаарай
Нэргүй 2026-05-13 118.221.147.99
сөнөөгөөл байна шдээ 90ээд оноос аль олигтой сайхан охид залуус бүгд үхчихсэн хятдууд л алаа биз . бид нарыг ажилгүй болгож хамаг улсын байгууллагуудыг гэнэт хаагаад бид нар ажилгүй болсон дог. ардчилсан намынхан гарч ирээд гэнэт бид нарыг алаад эхэлсэндэг
Нэргүй 2026-05-13 103.212.119.206
Ямар ард түмэн байна төр засаг нь тэдний толь гэж үнэн шүү!Увайгүй хүлцэнгүй харанхуй болохоор л дээр нь шуналтай увайгүй эрхэм чанараа гээсэн адгийн хүмүүс гарч дэвслээд байгаа ш дээ!Хандыг нь хага дарах сэхээтэй ард түмэн байсан бол эд юу гэж даварч чадах вэ
Нэргүй 2026-05-13 103.212.119.206
Ардчилал гэж донгосоод замбараагаа алдсан энэ үед Амиа хичээсэн дор дороо довоо шарлуулсан зантай монголчууд хэзээ ч нэгдэж нэг удирдлаганд орж чадахгүй ээ
Иргэн 2026-05-13 59.153.113.50
Олон жил ярьж байна даа… Учрал хүссэн ч чадахгүй дээ….. жулдана. Жулдана даа…Одоо юу хийж чаддагийг нь харах л үлдлээ…
Зочин 2026-05-13 103.212.116.49
Алтангэрэл сайдын бэлэн төсөлөө бусад бүх асуудлла хойшлууж байгаад яаралтай горимоор хэлэлцүүлж шийдүүлбэл монголын ард түмэнд их л буян болно доо.
зочин 2026-05-13 66.181.187.13
1990-ээд оны үед АН-ын хэдэн хулгайчид хувьчлал нэрийн дор монголын ихэнх хөрөнгийг луйвардсан, Үнэгүйдүүлж байгаад л цусалсан, Маш богино хугацаанд цүдийсэн, Анхны саятанууд эдний дотроос төрсөн,ОХУ-д л гэхэд улсын нийт баялагийн гурваны нэгийг ийм этгээдүүд гадаад рүү зөөсөн гэдэг,Манайх үүнээс яаж дутааж Үүнээс хойш энэ олон жил эдний хөрөнгө л үржлээ ,Иргэдийн хөдөлмөрийг мөлжлөө, Гадаадад гарч тансаглаад л Одоо л нээх иргэдэд хайртай шудрага үнэнч, эх орончид болж жүжиглэнэ,
Нэргүй 2026-05-13 103.229.121.18
хэ хураахгүй ээ чадах ч үгүй хүсэх ч үгүй суга үс нь болсон биз нөгөөдүүлийнхээ тэгс ингэсхийж хугацаа хожиж намтарт нь EC гэсэн өлгүүлбэр л нэмэгдэх биз өөрөөр эх оронч ажил хийх чадвар зориг байхгүй харагдаад эхэлсэн улам сайн харагдах биз худлаа сайд худлаа залуу гэдэг нь