niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 23:05 UTC Эх: https://news.mn/r/2866172/ 69d01c1070a0a529… ← niitlelch.mn руу буцах

Бизнес эрхлэгч эмэгтэй удирдлагуудад зориулсан сургалтын бүртгэл эхэллээ

Бизнес эрхлэгч эмэгтэй удирдлагуудад зориулсан сургалтын бүртгэл эхэллээ

Бизнес эрхлэгч эмэгтэй удирдлагуудад зориулсан сургалтын бүртгэл эхэллээ

Эмэгтэйчүүдийн санхүүгийн чадамж, тогтвортой орлого нь зөвхөн хувь хүний амжилтаар хязгаарлагдахгүй гэр бүл, нийгэм, цаашлаад улс орны хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг билээ.  Иймээс ХААН банкнаас хэрэгжүүлдэг “Women in Business” хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, тэдний бизнесийн өсөлт, манлайллыг дэмжих зорилготой “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр” сургалтын 2026 оны элсэлтийн бүртгэлийг эхлүүллээ.

ХААН банкны Жижиг дунд бизнесийн академиас зохион байгуулж буй тус хөтөлбөр нь оролцогчдыг хувь хүн талаасаа өсөж хөгжих, бизнес эрхлэх ур чадварыг хөгжүүлэхээс гадна тэдэнд зориулсан санхүүгийн боломжийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, түншлэл бий болгох, шинэ бизнесийн хамтрагчтай болох, өөрсдийн брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бусдадаа таниулах өргөн боломжийг бүрдүүлдгээрээ онцлогтой.

Энэ удаагийн сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах гэж буй нь эмэгтэй удирдлагууд өөрийн ажлын хэмнэлдээ нийцүүлэн хаанаас ч оролцох боломжийг бүрдүүлж буйгаараа давуу талтай. Сургалтын агуулгыг өнөөгийн бизнесийн орчинд эмэгтэй удирдлагуудад зайлшгүй шаардлагатай сэдвүүдийг хамруулан боловсруулсан бөгөөд энэ чиглэлээр мэргэшсэн зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Сургалтад оролцогчид тавигдах шаардлага:

  • Эмэгтэй удирдлага (Бизнесийн үүсгэн байгуулагч, эзэн эсвэл Гүйцэтгэх захирал) байх,
  • Сургалтын хуваарийн дагуу цахимаар бүрэн хамрагдах боломжтой байх.

Цахим сургалтын хуваарь:

Огноо Сургалтын нэр Сургагч багшХичээллэх цаг
2026.05.26

МОДУЛЬ–1 

Удирдах ажилтны сэтгэл зүйЦ.Энхжаргал /Байгууллагын сэтгэл зүйч/09:30-11:30
Ажилтны сэтгэл зүйн эрүүл мэнд11:30-13:30
2026.05.27

МОДУЛЬ-2

Эрүүл амьдралын хэв маягМарга Рита /”Сийзам” ХХК/09:30-11:30
Дижитал шилжилтЭ.Уянга /Европын сэргээн босголт, хөгжлийн банк/11:30-13:30
2026.05.28

МОДУЛЬ-3

Амьдрах стратегиД.Цэцэнбилэг /”Ти И Эй Эм консалтинси” ХХК/09:30-11:30
Шийдвэр гаргалтЦ.Онон /”Ти И Эй Эм консалтинси” ХХК/11:30-13:30
2026.05.29

МОДУЛЬ-4

AI практик хэрэглээг санхүү удирдлагад ашиглах ньБ.Хүсэлбадрах /”Ди Зэт Юу Би” ХХК/09:30-13:30

 

Сургалтын хэлбэр: Цахимаар

Бүртгэл: 2026.05.24-ний өдрийг дуустал доорх линкээр нэвтрэн, эсвэл QR кодыг уншуулан бүртгүүлнэ.
Линк:  https://survey.zohopublic.com/zs/l5tdAj

ХААН Банкнаас Улаанбаатар хот, орон нутагт бизнес эрхэлж буй 2600 гаруй эмэгтэй удирдлагыг бизнесээ удирдахад нь чадавхжуулах, бизнесийн өсөлт, манлайллыг дэмжих сургалт, хөтөлбөртөө хамруулаад байна. Цаашид ч бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн тогтвортой өсөлт хөгжил, манлайллыг дэмжих бодит ажлуудыг тууштай хэрэгжүүлж, тэдний бизнесийн амжилтад үнэ цэнтэй хувь нэмэр оруулахаар зорьж ажиллах болно.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж