Э.Бат-Амгалангийн зөвлөх, бараан түүх олонтой И.Баттөгсийн нэр БЗД-ийн Засаг даргад "тодров"
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
БЗД-ийн ИТХ өнөөдөр хуралдаж, дүүргийн Засаг даргад И.Баттөгсийг дэмжжээ. Тэрбээр БХБ-ын сайд Э.Бат-Амгалангийн зөвлөхийн албыг хашдаг, баруун гарын хүн нь. Өнгөрсөн хугацаанд дүүргийн ЗДТГ-ын дарга, дүүргийн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байв. Одоо процессын хувьд нийслэлийн Засаг даргад танилцуулан батламжлуулна. Нийслэлийн Засаг дарга нэг удаа нэр дэвшигчийг түдгэлзүүлэх эрхтэй. Харин хоёр дахь удаа шууд батламжлах хуулийн зохицуулалттай. Одоогоор хотын даргын үүргийг Б.Мөнхбат орлон гүйцэтгэж буй. И.Баттөгсийг дүүргийн намын хорооноос түүний нэрийг бодлогоор оруулж ирсэн байна. Дүүргийн ИТХ 43 гишүүнтэйгээс 40 хүн оролцож, нэр дэвшигчийг 100 хувийн саналаар дэмжсэн аж. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.