niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 23:38 UTC Эх: https://news.mn/r/2865515/ ba9c239df9aaf1aa… ← niitlelch.mn руу буцах

Хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байгаарай

Хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байгаарай

Хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байгаарай

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын 2 хоногтоо өдөртөө ихэнх нутгаар дулаарч, салхитай хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2026 оны 05-р сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3…+2 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +15…+20 градус, бусад нутгаар +3…+8 градус, өдөртөө ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар +18…+23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +28…+33 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

Avatar

Эрүүл мэнд гэнүү 2026-05-10 202.126.91.167

уул хадаар тэнэсэн золбин тэнэмэл агаарлагч нэртэй терроруудыг хязгаарла

Avatar

Зочин 2026-05-10 202.55.188.115

Эх орноо хайрлах гэдэг нь энэ мэт зүйлээс эхэлдэг. Хуурайшилтын хугацаанд галын аюулаас хамгаалах анхааруулгыг иргэн бүр чандлан мөрдөх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж