Улаанбурханы халдвар 2026 оны тавдугаар сарын 8-ны байдлаар 14 шинэ тохиолдол батлагджээ. Шинэ тохиолдлуудын найман тохиолдол нийслэлд, зургаа нь орон нутагт бүртгэгдлээ. Нийт дүнгээр улаанбурханы батлагдсан тохиолдол 14 мянга 951-д хүрч, үүнээс 11 мянга 988 нь нийслэлд, 2963 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Сүүлийн 48 цагт Ховд аймагт бага насны хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр энджээ. Харин нийт нас баралтын хувьд 20 хүрчээ. Одоогоор 119 хүн эмчлүүлж байгаагаас 77 нь эмнэлэгт, 42 нь гэрээр эмчилгээ хийлгэж байна. Нийслэлд 46 хүн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал дунд 44, хүнд 2 хүн байна. Харин орон нутагт 31 хүн эмчлүүлж байгаа ба дийлэнх нь дунд зэргийн өвчлөлтэй байна.
Өвчлөл насны бүлгээр авч үзвэл 10-14 насныхан хамгийн өндөр буюу 5 мянга 319 тохиолдлоор тэргүүлж байгаа бол 0-4 насныхан 3 мянга 760 тохиолдол бүртгэгджээ.
Иймд эрүүл мэндийн байгууллагууд иргэдийг урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанд мөрдөх, улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэхийг уриаллаа. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

3,605.46





















































Холбоотой мэдээ