Даймаагийн БАТСАЙХАН
(1972-2026)
Монгол Улсын Гавьяат Эдийн засагч, Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Завхан аймгийн Засаг дарга асан, Завхан аймгийн Ардчилсан намын дарга асан Даймаа овогтой Батсайхан нь хүнд өвчний улмаас 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр таалал төгсөж, бид бүхэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Даймаагийн Батсайхан 1972 оны 04 дүгээр сарын 16-нд Завхан аймгийн Идэр суманд айлын 13 дахь хүү нь болон мэндэлжээ. 1980-1990 онд Завхан аймгийн Идэр сумын 10 жилийн дунд сургууль, 1990-1994 онд Монгол Улсын Их Сургуулийг Санхүү-Эдийн засагч мэргэжлээр, 1998-2000 онд Удирдлагын академид Удирдлагын магистр, 2020 онд Монгол Улсын их сургуулийн докторант зэрэг хамгаалжээ.
Тэрээр 1994 онд МУИС-ийн Завхан сургуулийн Багш-Судалгаа арга зүйн төвийн эрхлэгчээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1997-2003 онд Завхан аймгийн Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн дарга, 2003-2004 Хас банкны Завхан салбарын захирал, 2004-2005 онд Хаан банкны Завхан салбарын захирал, 2005-2006 онд Хаан банкны Зээлийн газрын захирал, 2006-2007 онд Хаан банкны Бизнес хариуцсан захирал, 2007-2008 онд Хаан банкны Дэд захирал, 2008-2013 онд Хаан банкны Гүйцэтгэх захирлын орлогч, 2013-2016 онд Төрийн банкны Гүйцэтгэх захирал, 2016-2020 онд Завхан аймгийн Засаг дарга, 2020-2024 онд Завхан аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дэд дарга, 2024 оноос Төрийн банкны дэд захирлын албыг хашиж байв.
Даймаагийн Батсайхан нь 1996 онд Ардчилсан намын хорооны гишүүн, 1996-2000 онд Ардчилсан намын үндэсний чуулганы гишүүн, 1998-2000 онд МҮАН-ын дэргэдэх “Шинэ үе” залуучуудын байгууллагын тэргүүн, 2000-2004 онд Завхан аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн, 2000-2008 онд Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, 2016-2022 онд Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн, 2000-2004, 2004-2008 онуудад Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2016-2020 онд Завхан аймгийн Ардчилсан намын дарга, 2008-2026 онд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр тус тус ажиллаж байв.
Тэрээр Завхан аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа 3891 ажлын байр шинээр бий болгож, Монгол Улсын үйлдвэржүүлэлтийн зорилтыг дэвшүүлсэн. "Нүүдэлчдийн соёлын наадам" санаачлан зохион байгуулж, Засгийн газрын "Нүүдэлчин" фестиваль болгож өргөжүүлсэн. “Сайн багш” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, 10 сая төгрөгөөр урамшуулдаг болсон. "Зөв тэмүүлэл-эх оронч манлайлал" сургалтыг зохион байгуулж, ахлах ангийн 3000 хүүхдийг хамруулсан. Завхан аймагт 627 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, олон сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвүүдийг шинэчилсэн. Загастайн давааны 67 км хатуу хучилттай замыг барьсан. "Ард иргэдээ сонсох аян"-ыг 4 жил хэрэгжүүлсэн. Арцсуурийн боомтын зэрэглэлийг нэмэгдүүлж, босоо тэнхлэгийн 1000 км авто зам, төмөр зам барих санаачилга гаргасан. "Уул уурхайгаас ангид аймаг" зорилтыг дэвшүүлж, 99 лицензийг 39 болгон бууруулсан. Малын эрүүл мэндийн цахим бүртгэлийн системийг санаачлан, 24 суманд хэрэгжүүлсэн зэргээр олон ажлыг хэрэгжүүлж, албан үүргээ нэр төртэй биелүүлж, ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн зорилтын хүрээнд эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх, засаглалыг шинэчлэн төлөвшүүлэх, нийгмийн ойлголцол зөвшилцлийг хангах үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.
Түүний хөдөлмөр зүтгэлийг Монголын төр өндрөөр үнэлж, 1998 онд Жуух бичиг, 2004 онд Санхүү банкны тэргүүний ажилтан, 2007 онд Монгол Улсын Эдийн засгийн тэргүүний ажилтан, 2008 онд Монгол банкны Хүндэт жуух бичиг, Монгол Улсын шилдэг банкир, 2009 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2011 онд Алтан гадас одон, 2015 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2016 онд Монгол Улсын шилдэг менежер, 2021 онд Монгол Улсын Гавьяат Эдийн засагч цол шагналаар тус тус шагнан урамшуулж байлаа.
Үзэл санаа нэгт бидний эрхэм нөхөр Даймаагийн Батсайханы эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг, эвийг эрхэмлэгч, өв соёлыг дээдлэгч, ажилч хичээнгүй, тууштай дүр төрх, зан чанар, шинжлэх ухаанч, зарчимч, бүтээлч үйл хэрэг нь Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд орших болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
АРДЧИЛСАН НАМ
3,605.46





















































2006 онд нөхөо минь зээлтэй бж бгаад гэнэтийн ослоор нас барсан чинь нөхрөө үхүүлчихээд зээлээ төл гэж утсаар хэлж байсан даа энэ хүн 2026-05-07 202.126.89.237
Сэтгэгдэл
Батсаруул 2026-05-07 122.201.31.214
гүнээ харамсаж байна.
сайн хүн нь эрт яваад өгөх юм
Иргэн 2026-05-07 59.153.112.62
УМ МА НИ БАД МЭ ХУМ харамсалтай юм бэ Мундаг удирдагч сайн хүн байсан даа
Нэргүй 2026-05-07 192.82.92.204
Гүн эмгэнэл илэрхийлье, сайн хүн байсандаа.
Мартав 2026-05-07 59.153.113.128
Өдөрт хэдэн арваараа үхэж буй хүн бүрийн араас ийм эмгэнэл бичвэл гэр бүлд нь хэцүү биз.
444 2026-05-07 43.228.129.131
ум мани бадми хум
Нэргүй 2026-05-07 202.21.107.71
НЭГ Ч ГЭСЭН ХУЛГАЙЧ ҮХЭЖ БАЙГ ДЭЭ
Нэргүй 2026-05-07 103.80.210.109
Сайн төрлийг олох болтугай. Сайн ч бай муу ч бай улстөрч хүн бүрт таалагдахгүй юм даа. Хийсэн бүтээсэн нь их эгэл даруухан хүн байсан юм шүү