УИХ-ын чуулганы өнөөдрийн (2026.05.07) нэгдсэн хуралдаанаар Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2026 оны 03 дугаар дүгнэлт, Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зэрэг асуудал хэлэлцэж байна.
Хуралдааны эхэнд Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гарлаа. Горимын саналыг гишүүдийн олонх дэмжсэнээр анхны хэлэлцүүлгээр батлахаар тогтлоо.
Мөн Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр батлах саналыг Байнгын хорооноос гаргав.
Б.Пүрэвдорж:
-Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаа олон жил хийгдсэн. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс заслын хүрээнд олон жил амьд явсан хүний зүгээс энэ хуулийг дэмжиж өгөөрэй гэж надаас хүссэн. Урьд нь хийж байсан мэс заслын тоо нэмэгдэх үү. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах төв ямар байдлаар ажиллаж, хаанаас санхүүжих вэ?
Ажлын хэсэг:
-Дэлхийн эрүүл мэндийн практикт 1963 оноос амьгүй донороос эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг эхлүүлсэн. Монгол Улс 2018 оноос амьгүй донороос эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс заслыг эрчимтэй хөгжүүлж байна. Амьгүй донорын оршуулгын тэтгэмж олгож эхэлбэл, шилжүүлэн суулгах үйл ажиллагаа олширно. Судалгаагаар БНСУ, БНТУ энэ тогтолцоо амжилттай хэрэгжсэн байдаг. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд баригдаж буй Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах төвийг зохицуулах бодлогын байгууллага удирдана. Төсвийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулах байх.
М.Ганхүлэг:
-Өнгөрсөн хэд амьгүй донор байсан бэ. Хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Хууль батлагдаад үр гарах байх?
Ажлын хэсэг:
-2018 оноос хойш 75 удаа эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгож эхэлснээр эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс заслын үйл ажиллагаа нэмэгдэнэ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор 2023 онд амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгож эхэлснээр 2023 онд нэг, 2024 онд дөрөв, 2026 онд нэг хүн гээд нийт 22 сая төгрөгийн оршуулгын тэтгэмж олгосон. Мөн 2023 онд даатгуулагч биш байсан нэг хүнд оршуулгын тэтгэмж олгосон. Цаашид жилд 10 амьгүй донор гарна гэж тооцоолон, хөдөлмөрийн хөлсны доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүн буюу жилд ойролцоогоор 70 орчим сая төгрөгийн зардал гаргах тооцоо гаргасан.
Ингээд Байнгын хорооноос гаргасан Засгийн тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэх горимыг саналыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ.
Улсын хэмжээнд өдөрт 180-250 цусны донор цусаа өгсөн тохиолдол хэрэгцээгээ хангана
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Б.Уянга:
-Цусны донорын идэвхтэй нас 24-40 нас байна. Цусны нөөц хүрэлцээтэй байна уу. Хууль батлагдсанаар цусны донорын тоо өсөх үү?
Ажлын хэсэг:
-Цусны нөөц байнгын болон гамшгийн үеийн нөхцөл гэсэн хоёр ангилалтай явдаг. Өнөөдрийн байдлаар байнгын үеийн буюу 10-14 хоногийн түвшинд хангалттай байна. Гамшгийн үеийн нөөцийг нэмэгдүүлэх шаардлага байгаа. Хууль батлагдсанаар гамшгийн үеийн нөөц нэмэгдэх ач холбогдолтой. 2025 оны тоо баримтаар авч үзвэл, 46723 цус өгөлтийн тоо байна. Үүний 80 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна. Улсын хэмжээний цус өгөлтийг аваад үзвэл, өдөрт 180-250 цус цуглуулалт, нийслэлийн хэмжээнд 150-200 цус цуглуулалт хийж байж хэрэгцээгээ хангана.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төслийг ишүүдийн олонх дэмжиж холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Харин хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаахаар тогтлоо.
Мөн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2026 оны 03 дугаар дүгнэлттэй танилцлаа.
Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зэрэг асуудал хэлэлцсэн. УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээс чөлөөлж, С.Лүндэгийг томилох асуудлыг Баасан гаригийн хуралдаан хүртэл хойшлуулав.
3,605.46






















































Өвгөн Балдан 2026-05-07 103.229.122.220
Хэвлэл мэдээллийн ажилтнуудын ур чадвар маш хангалтгүй байх юм. Хянадаг сайжруулдаг албан байгууллага гэж байна уу. Эсвэл хяналтгүй байх эрх чөлөө мандтугай гэдэг юм уу.Энэ мэдээ нийтлэл чинь согтуу галзуу хүний солиорол маягтай болжээ. Яана даа. NEWS.MN агентлаг минь. Арай л сэрүүдэх юм биш үү.
Зочин 2026-05-07 103.229.123.86
компютерийн програм шиг юмаар монгол залуучуудийн секс бичлэгийг бичиж аваад гадаадийн гаж донтой баячуудад зардаг
MAH 2026-05-07 202.9.46.176
хэ хэ хэ, хулгай маань гоё шүү