Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Захирагчийн ажлын албанаас 2025 оны долдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн хэт чанга дуу чимээ гаргадаг тээврийн хэрэгслүүдийг хотын төв замуудаар зорчуулахыг хязгаарлах шийдвэр гаргасан билээ. Олон улсын жишгээр суурьшлын бүсэд зөвшөөрөгдөх дуу чимээний дээд хэмжээ өдөр 55 децибел, шөнө 45 децибел байдаг.
Улаанбаатар хотод хийсэн хэмжилтээр энэ үзүүлэлт өдөр 80 децибел, шөнөдөө 115 децибелд хүрч, стандартын хэмжээнээс 2-3 дахин хэтэрчээ.
Ялангуяа яндангийн бүтцийг өөрчилж тоноглосон зарим автомашин, мотоциклууд 95–115 децибел хүртэл чанга чимээ гаргаж байгаа нь иргэдийн амгалан тайван байдалд ноцтой аюул учруулж байна.
Энэхүү асуудлаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамираас тодрууллаа. Тэрбээр "Иргэдээс ирсэн гомдол, дуудлагын дагуу алба хаагчид газар дээр нь хяналт тавин ажиллаж, стандартын бус яндантай тээврийн хэрэгслүүдийг илрүүлж байна. Зөрчил илэрсэн тохиолдолд бичиг баримтыг хураан авч, Авто тээврийн үндэсний төвөөс дуу чимээний түвшнийг тусгайлан хэмжүүлдэг. Хэрэв техникийн өөрчлөлттэй нь батлагдвал өмнөх оношилгоог хүчингүй болгож, стандартын бус тоноглолуудыг албадан арилгуулах хүртэл арга хэмжээ авч байна" гэлээ.
Нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж буй стандартаар суудлын автомашин болон мотоцикл нь үйлдвэрлэсэн оноосоо хамаарч 74–86 децибел, автобус болон ачааны автомашин 80–88 децибелээс хэтрэхгүй дуу чимээ гаргах ёстой. Иймд тээврийн хэрэгсэл эзэмшигчдийг техникийн стандартын бус өөрчлөлт хийхгүй байх, орон сууцны хороолол болон шөнийн цагаар бусдын амгалан тайван байдлыг хүндэтгэн зорчихыг зөвлөж байна.
3,605.46



















































Zochin 2026-05-07 103.212.162.104
ene yaarmagiin zam bol buur tam shunjinguu changa duutai moto mashiinuud mash undur duu gargaj undur haazaar tawhildaj bna ene zam deer shunu shalgalt hiimeer bna 22 tsagaas hoish het undur duu chimee gargah yum bol torguuli interiig n mash undur bolgoh heregtei
Нэргүй 2026-05-07 66.181.186.189
Одоо хориглож эхлэээч дээ. Маш өндөр дуу чимээ ялгаруулж байна, ихэнх нь сонрхогчид, техникийн бүрэн бүтэн байдал маш муу
зочин 2026-05-07 103.57.95.183
Замын ч, хэв журмын ч ялгалгүй цагдаа өөрийн дураар, мөн иргэдийн шаардлагаар торгодог, баривчилдаг эрх байхгүй шүү. Иргэд дур зоргоороо цагдаагаар бусдыг зогсоолгож, торгуулах, баривчлуулах эрх ч байхгүй. Цагдаад хорт дуу чимээ гаргаж байгаа машин, мотоциклийг зогсоон шалгах, чимээний хэмжээг тогтоох, шаардлагатай бол арга хэмжээ авах эрхийг УИХ хуулиар, эсвэл хот, аймаг ИТХ – аараа гаргасан тогтоолоор олгодог. УИХ, ИТХ эрх мэдлээ иргэдийн төлөө зориулж байгаа юу? үгүй юу? Үүнийг л асуу.
Нэргүй 2026-05-07 124.158.120.50
Замын цагдаа нар чанга дуутай мото хажуугаар нь явхад юу ч болоогүй юм шиг зогсоод байдаг. зогсоогоод торгож болно доо уг нь
Нэргүй 2026-05-07 103.212.162.104
uduriin tsagaar bol hamaaguiee shuniin tsagaar bol huigaar n torgoh heregtei mash undur torgoh heregtei
зочин 2026-05-07 103.57.95.183
Машин, мотоциклийн хорт их дуу чимээ хөөрхий хэдэн цагдаагийн буруу биш ээ. Машин, мотоциклын асар их дуу чимээ бол хүн, амьтанд мэдрэлийн хор, өвчний эх үүсвэр тараах санаатай, зориудын үйлдэл, бусдын амгалан тайван байдалд санаатайгаар халдаж хүний амгалан тайван, аюулгүй орчинд аж төрөх түгээмэл эрхийг санаатай зөрчсөөр байгаа үйлдэл, үүнийг бүрмөсөн таслан зогсоох шийдвэрийг УИХ, нийслэл, аймгуудын ИТХ гаргаж Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга даруй гүйцэтгэх үүрэгтэй.
121323 2026-05-07 66.181.165.89
Замын цагдаа нар журмаа хэрэгжүүлж, ажлаа хийгээчээ. Цагдаа нар юу ч хийхгүй байна.
Нэргүй 2026-05-07 66.181.187.227
Урьд шөнө нэг пизду мотоцикл пажигнуулаад л давхисан. яг сайхан унтаж байхад сэрээгээд хаясан. эргэж унтах гэж нилээн юм болсон. Ийм гөлөгнүүдийг мотоциклийг хурааж аваад өөрийг нь гудамж шүүрдүүлж болдоггүй юм уу
ИРГЭН 2026-05-07 66.181.181.113
ТАЙВАН АМЬДАРМААР БАЙНА,
Явган зорчигч 2026-05-07 64.119.29.232
Энэ хэдхэн хүний явцуу сонирхол, Хобби биднийг сонсгол, тархи мэдрэлийг эргэн нөхөж чадахгүйгээр хохироож байна. Арга хэмжээ авч эхлэж байгаа нь сайн байна. Гэхдээ тогмол хэрэгжүүлвэл үнэхээр баярлах байна. Мөн зөрчил гаргасан хүмүүст эхний удаад өндөр дуу чимээний хорын талаар эрүүл мэндийн боловсрол олгоод явах. Зөрчил давтагдвал шийтгэл нь хатуу баймаар байна.
Зочин 2026-05-07 202.21.109.2
илжигнээс илүү зөрүүд тэнэг болсон хүмүүст зөвлөнө гэдэг тэнэг зүйл. Шууд устгаж байх хэрэгтэй.
Зочин 2026-05-07 202.126.89.104
Хотын захиргаа шийдвэр гаргасан бол хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллаач ээ. Цаасан дээр шийдвэр бичээд л хаяад байж болохгүй биз. Энэ хотод бусдын эрүүл мэндийг хохироосон дуу чимээ арай л хэтэрчээ
Нэргүй 2026-05-07 138.252.29.42
ЭНЭ ЧАНГА ДУУТАЙ МОТОЦИКЛУУДААС БОЛООД СТРЕССТ ОРООД БАЙНА!!!!!!!!!!!!!!!! ЦОНХОО ОНГОЙЛГОЖ ЧАДАХГҮЙ ШӨНӨ ЧАНГА ДУУНААС НЬ БОЛООД ЦОЧИЖ ХЭД2 СЭРЖ БАЙНА!!!!!!!!!!! ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД АСАР ХОРТОЙ БАЙНА
ЯГ ОДОО ГАДУУР БИТҮҮ ЧАНГА ДУУТАЙ МОТОЦИКЛҮҮД ЯВЖ БАЙНА!!!!!!!!!!!!!!!!! ЗАМЫН ЦАГДАА НАР НЬ ТООЖ БАЙГАА ЮМ АЛГА
Нэргүй 2026-05-07 66.181.189.132
Хүүхэд хөгшдийг айлгаад, эргүү новшнуудыг сайн торгоод бай
Нэргүй 2026-05-07 66.181.179.153
ГАВЛАЧЭЭЭ ЛАЛРУДЫГ