Өнөөдөр /2026.05.07/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна.
09:00 цагт: “Шинэхэн сэтгүүлчид ээ, сайн байна уу” уулзалт МУБИС-ийн I байранд болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11:00 цагт: Шүүх шинжилгээний байгууллагын нөхцөл байдал ялангуяа хөдөө орон нутагт маш хүндрэлтэй байгаа асуудлаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд ХЭҮК-ын байранд мэдээлэл өгнө.
11:00 цагт: Ардчилсан намын 4/11 мэдээллийн цаг. Намын дарга, шинээр сонгогдсон Дэд дарга нар, Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй удирдлагын баг, Хяналтын ерөнхий хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч оролцож Үндэсний бодлогын хорооны 69-р хуралдааны үр дүнгийн талаар мэдээлэл өгнө.
12:00 цагт: Туулын хурдны замын төсөл хэрэгжүүлэгч "Хао Юань Женерал Констракшн" ХХК-ийн удирдлагууд "Онцгой бүс"-д замын хөрс хуулалт хийсэн, дотоодын цэргийн хамгаалалтад байдаг улсын онц чухал объектын бүсэд халдсан байж болзошгүй талаар ҮАБЗ-д хандаж хэвлэлийн хурал зарлалаа. Үндэсний мэдээллийн төв.
13:00 цагт: БОУАӨЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгийн нээлт Д.Сүхбаатарын талбайд болно.
15:00 цагт: Мэргэжлийн уран бүтээлчдийн “Орд” үзэсгэлэн Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд арт” галерейд болно.
19:00 цагт: “Basketball Champions League East Asia” тоглолт M bank arena ордонд болно.
3,605.46




















































Холбоотой мэдээ