niitlelch.mn · Snapshot Archived: 2026-10-24 21:22 UTC Source: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d1%8d%d0%bd%d1%8d-%d1%81%d0%b0% bedc0bcc3c4cef9e… ← back to niitlelch.mn

Энэ сарын 20-нд бүх нийтээр амарна

Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын 1-нийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан. Тэгвэл энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 854, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 20-нд тохиож байна. Тэгэхээр энэ сарын 20-ны баасан гарагт бүх нийтээр амрах юм.