УИХ-ын гишүүн Б.Батбаатар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-ын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.06/ өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Их Хурлын гишүүний хариуцлагыг нэмэгдүүлэх, эгүүлэн татах зохицуулалтыг тодорхой болгох, парламент, улс төрийн намыг иргэдэд нээлттэй, ил тод үйл ажиллагаа явуулахыг олон нийтээс хүчтэй шаардах болсон. Иймд Монгол Улсын Их Хурлын гишүүнийг улс төрийн намын саналаар эгүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг Үндсэн хуулийн заалтад тулгуурлан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг дуусгавар болох нөхцөлийг тодорхойлох шаардлагатай байгааг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолсон.
Энэ хүрээнд Улсын Их Хуралд суудал авсан улс төрийн намын төлөөлөх төв байгууллагаас гишүүнийг эгүүлэн татахаар санал гаргах эрхийг тусгаж, улс төрийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг нь тодорхой болгохоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.
Хуулийн төсөл 3 зүйлтэй бөгөөд дараах асуудлыг тусгажээ. Үүнд,
- Төслийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “9.1.7.Улсын Их хуралд суудал авсан намын төлөөллийн төв байгууллагаас хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах шийдвэр гаргасан.” гэсэн зүйл нэмэх,
- Төслийн 2 дугаар зүйлд Монгол Улсын Их Хурлын 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн “… 9.3 Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн…” гэсний дараа “,Улсын Их Хуралд суудал авсан намын төлөөллийн төв байгууллагаас хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах шийдвэр гаргасан” гэж өөрчлөхөөр зохицуулсан байна.
Мөн уг хуулийн төсөлтэй хамт Улс төрийн намын тухай хуулийн 7 дугаар зүйлд нэмэлт оруулах, Монголын Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, улс төр, эдийн засагт ямар нэгэн сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд парламентад итгэх иргэдийн итгэл дээшлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
3,605.46






















































Нэргүй 2026-05-06 59.153.115.28
Сонгогч иргэний онцгой эрхийг улс төрийн нам гээч олон нийтийн байгууллага луйвардах нь Үндсэн хуулийн эсрэг үйлдэл.
Зочин 2026-05-06 192.82.92.42
Нам телевшеегуй нь ийм байдалд хургэж байгаа юм! Хууль гэж юу бэ?! Яаж гаргаж, яаж мердеж бнаа?! МУИС-ын хууль тегсеегуй гишуун алга атлаа мэддэг гишуун ч алга!!! Энэ сургуулийг цэгцлэх цаг болсон!!!
Нэргүй 2026-05-06 66.181.182.80
Пидо Нараагаа
Нэргүй 2026-05-06 103.71.101.62
Жагсаалтын гишүүн тойргын гишүүнтэй адил эрхтэй. Буцаан татвал адилхан байх ёстой. Батбаатар бага тэнэгтээрэй. Жагсаалтаар маш чухал хүмүүс ордог. Наараа гэгч чиний тэнэг авгайг хэлээгүй шүү.
bolobcpoltoi bain. 2026-05-06 66.181.177.89
– Xyychnui OC mandtygai; zubluj1. nasgyi bolloo. # @;
result demjdeg byreesteigee z**l CJOC
Дэлгэр 2026-05-06 192.82.65.111
Улсын их хурлын гишүүнийг эгүүлэн татах хууль өргөн барив гэсэн бол зөв байх.
Нэргүй 2026-05-06 202.131.248.226
shal ineedtein huuli zurchsun bol bugdiig ni erguulen tatdag bhaar ni huuli gargah heregtsi bizde