niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 00:31 UTC Эх: https://news.mn/r/2864830/ 4a4cb4fac1a39501… ← niitlelch.mn руу буцах

"Шар өвс шатааснаас гал алдах эрсдэл өндөр байна"

"Шар өвс шатааснаас гал алдах эрсдэл өндөр байна"

"Шар өвс шатааснаас гал алдах эрсдэл өндөр байна"

Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2026.05.06/ ой хээрийн гал түймэр болон шар өвс шатаасны улмаас үүдэх гал түймрийн эрсдэлийн талаар мэдээлэл өглөө.


Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга: Ж.Хүдэрчулуун:

-Улаанбаатар хотын хэмжээнд он гарснаар 897 гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүрэгт 223, Сонгинохайрхан дүүрэгт 210, Хан-Уул дүүрэгт 109, Сүхбаатар дүүрэгт 102, Чингэлтэй дүүрэгт 96, Баянгол дүүрэгт 94 дуудлага, мэдээлэл тус тус бүртгэгдсэн байна. Харин алслагдсан дүүргүүдэд харьцангуй бага буюу Налайх дүүрэгт 32, Багануур дүүрэгт 24 гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Мөн Төв аймгийн хэмжээнд зургаан удаагийн гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Гал түймрийн дуудлагыг өмчийн хэлбэрээр авч үзвэл, хувийн өмчид 504, нийтийн өвчид 239, ААН-д 504, эзэмшигч нь тодорхойгүй бүсэд 24, төрийн өмчид газарт таван удаагийн гал түймэр гарчээ. Үүнээс 228 нь гэр, байшин байгаа бол 222 нь орон сууцны хогийн цэг болон бусад хогийн цэгүүдэд гарсан. Харин шар өвс шатааснаас үүдэлтэй 22 удаагийн түймрийн дуудлага бүртгэгдсэн. Гал түймэр гарсан шалтгаануудын 56 хувь ил задгай гал гарсны улмаас үүдэлтэй бол үлдсэн нь цахилгааны улмаас байна.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 9 иргэн харамсалтайгаар гал түймрийн улмаас амь насаа алдсан.

Монгол Улсын хэмжээнд 75 шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнийг 2025 оны мөн үетэй харьцуулахад 67.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Нөгөөтэйгүүр, холбогдох албанаас сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэж ажиллаж байна.  Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар хоёр удаагийн ой хээрийн гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд нийслэлийн Хан-Уул, Баянзүрх дүүрэгт байна. Мөн өмнөх оны мөн үетэй харьцуулахад ой хээрийн гал түймэр 66 хувиар буурсан үзүүлэлт гарсан.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар:

-Хаврын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд ногоон бүсээр аялж зугаалах нь нэмэгдэж байна. Ойн тухайн хуульд зааснаар нэн хуурайшилтай үе гуравдугаар сарын 15-наас зургадугаар сарын 20-ны хооронд байдаг. Энэ хугацаанд иргэд ногоон бүсээр аялж, зугаалахдаа ил задгай гал асаах, татсан тамхины иш, үнс нурам болон цог үлдээхгүй байх хэрэгтэй.

Монгол Улсын хэмжээнд бүртгэгдэж буй ой хээрийн түймрийг авч үзэхэд иргэдийн хариуцлагагүй байдлын улмаас үүдэлтэй гал түймэр их байна. Иргэдийн хариуцлагагүй байдлаас үүдэж шар өвсний түймэр, ой хээрийн түймэр гарсаар байгаад учир байгаа юм. Өнгөрсөн дөрвөн сард дархан цаазат Богдхан уулд нэг удаагийн ой хээрийн түймэр, хоёр удаагийн шар өвсний түймэр бүртгэгдсэн. Шар өвсний түймэр сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна.

Тухайлбал, энэ сарын 4-ний өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд нэгэн иргэн хашааныхаа шар өвсийг шатаасны улмаас ойр орчим байрласан таван өрхийн гэр, байшин, гал түймэрт өртсөн.

Үүнээс харахад иргэдийн сонор сэрэмж муу байгаагаас үүдэлтэй гал алдах эрсдэл их байна. Шар өвс шатахуун адил шатдаг учир холбогдох байгууллагаас нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, ногоон бүсийн эргүүлийг өдөр бүр 09:00-20:00 цаг хүртэл зохион байгуулж байна. Мөн албан хаагчдын зүгээс ногоон бүсээр амарч зугаалж байгаа иргэдэд холбогдох сэрэмжлүүлэг мэдээллийг цаг алдахгүй олгож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж