Ардчилсан нам өнөөдөр /2026.05.06/ хуралдаж, ирээдүйн улс төрийн зургаа гаргаж, намынхаа гал тогоог хэнээр бариулах вэ гэдгээ эцэслэнэ. Энэ хурлыг зөвхөн улс төрийн хүрээнийхэн бус олон нийт ч хүлээж, харзнаж байгаа. Ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуулийн зураг гээд олон зүйлийг олон нийт хүлээж, харж байгаа. Түүнээс гадна олон фракцтай, дотоод ардчилалтай ч олон жил “гудамжинд” явсан Ардчилсан намаас хүлээх хүлээлт их бий.
Монголын улс төрийн томоохон тоглогч бол Ардчилсан нам. Ардчилсан нам “амьд” байх нь зөвхөн Ардчилсан намд бус нийт монголчуудад ч хэрэгтэй бөгөөд чухал.
Тиймээс ч нэг нам олон жил дараалж эрх барьж байгаа үед Ардчилсан намыг хүчтэй сөрөг хүчин, хүчтэй өрсөлдөгчид байгаасай, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулаасай гэж 2024 оны УИХ-ын сонгуулиар парламентад 42 суудалтай болгосон. Түүгээр зогсохгүй олон жил фракц хоорондын зөрчилтэй байсан Ардчилсан нам 2024 оны сонгуулийн өмнө нэгдэж, фракциудын зөрчлийг арагш нь тавьж, эвлэрүүлэхэд одоогийн Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшээд буй С.Баярцогтын гавьяа их байлаа. Ардчилсан намын залуучууд эвлэрлийн ажлын хэсэг байгуулж, тэргүүлэгчээр нь С.Баярцогтыг томилж, энэ эвлэрлийн ажлын хэсэг үүргээ гүйцэтгэсэн учраас 2024 оны сонгуульд олон суудалтай болж, Засгийн газарт ч хамтарсан. Эвлэрлийн ажлын хэсэгт Ч.Өнөрбаяр, С.Эрдэнэболд тэргүүтэй залуучуудыг С.Баярцогт зангидаж, эвлүүлэх ажиллагаа амжилттай болсон.
Ардчилсан нам өөрөө дотоод ардчилалтай нам. Тиймээс ч олон фракцитай, бүх цаг үеийн удирдлага намын фракциудын эв нэгдлийг хангаж ирсэн. Ардчилсан нам эвтэй байж чадвал олон болж чаддаг, парламентад ч олонх болох боломж байгааг 2024 оны сонгууль харуулчихлаа.
Тиймээс одоо ч Ардчилсан намд эв нэгдэл хамгаас чухал. Парламентад МАН олон жил эрх барьж байгаа учраас авлига, албан тушаалын хэрэг нь хэдэн тэрбумаар яригдаж, ял шийтгэл, хариуцлага тооцож байгаа нь цөөн хэдэн хүн дээр үйлчилж, хэдэн тэрбумын авлига аваад хэдхэн саяар торгуулаад л өнгөрдөг, улс орны эдийн засаг ард түмний хаалгаар орохгүй, өдрөөс өдөрт өргөн хэрэглээний барааны үнэ өсч, аж ахуй нэгжүүд татварын дарамтад орж, хүлээлт үүсгэсэн том төслүүд нь эцэстээ хулгай, авлига болон хувирчихсан, хаана тэрбумтан төрж байна тэнд МАН-ынхан байгаа учраас, авлига нь хэрээс хэтэрч авлигын индекс ухарчихсан, ардчиллаасаа ухарчихсан, хүний эрх нь уланд гишгэгдсэн ийм цаг үед Монгол ардын намынханд хазаар болохыг, сөрөг хүчин шиг ажиллахыг олон нийт хүлээж байна. Чухам ийм цагт Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга буюу гал тогоо барих хүн нь С.Баярцогт шиг фракц хоорондын зөрчилдөөнийг хагалж, үл ойлголцлыг эвлэрүүлэн, асуудалд олон талын байр суурийг хангаж ажиллах хүн хэрэгтэй.
Тиймээс ч Ардчилсан нам доторх зургаан том фракцийн дөрөв нь С.Баярцогтыг дэмжиж байгаа гэдгийг илэрхийлж буй. Харин эсэргүүцэгчид нь нөгөө л Х.Баттулга талынхан буюу женкочид.
Ардчилсан нам Х.Баттулгад боломж олгож, үеийн үед УИХ-д сонгогдох эрхийг нь нээж өгч, бүр Монгол Улсын төрийн тэргүүнээр сонгогдох эрхийг нь өгч байсан. Х.Баттулга Ардчилсан намаас дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, хоёр удаа сайд хийсэн, Монгол Улсын Ерөнхийлөгч болгож өгсөн. Ерөнхийлөгчийн сэнтийгээс буугаад эргээд намдаа ирэхэд нь мөн л УИХ-ын гишүүн болгосон. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам “гудамжинд” гарч, тамганы хэрүүл тэмцэлтэй байхад Х.Баттулгын оролцоо их байсан гэж одоо ч намынхан нь хэлдэг, ярьдаг. Чухам ийм байхад арай гэж “эвлэсэн” Ардчилсан намыг хагалах, дараа дараагийн сонгуульд олонх болгохгүй байх сонирхол Ардчилсан нам доторх цөөнхөд байгаа нь харамсалтай. Ардчилсан нам эвтэй, хүчтэй байх нь Ардчилсан намынханд төдийгүй Ардчилсан Монгол Улсад ч хэрэгтэй билээ.
Ш.ЧИМЭГ
3,605.46






















































Зочин 2026-05-06 202.126.90.148
Хулгайч Баярцогттойгоо зайл
Нэргүй 2026-05-06 202.126.89.93
ан-н гишүүнээс гарлаа. юу ч хүлээх хэрэггүй юм байна.
Zochin 2026-05-06 202.9.40.174
MAN zahialga Bayrtsogt gd amtai bolgon bicheed bsan.Yg l bnda.Uls ornoo deeremdsen hulgaich nat 1 taldaa garch bgaad ard tumen ulam ydarna da.Delgersaihantai turiivch 1 ulsuud.MGLchuud muu ssinaa ylgaj chadahgui muuhai uoma.Zi.Enhboldiig ymarch argaar hamaagui gargaach.Hulgaich n hoimort.unench shudarga medlegtei n shorond hilseer orj bgaa aimshig.
Нэргүй 2026-05-06 43.242.242.59
С.Баярцогтын мэдлэг, оюуны чадавхийг АН зөв ашиглавал Монгол улсад ч хэрэгтэй. Ан-ын нэг лидер бол яалт ч үгүй С.Баярцогт мөн. Дэмжиж байна.
зочин 2026-05-06 66.181.184.169
Хүн ардаа монгол ахын дүүсээ сонор сэрэмжтэй байхтүн. АН нам урвагч хувгайчтай сүлбэлдэж улс орноо сүйрүүлэх бодлого явуулах гэж байна.
Зочин 2026-05-06 202.179.18.94
Энэ эх оронгүй урвагч, хятад хүн бол авилгач хулгайч гадны захиалага юм. Монгол хүн бүр ирээдүйнхээ төлөө хулгайч нартай ТЭМЦЭНЭ.
Нэргүй 2026-05-06 103.57.94.127
АН нь баярцогтод хэрэгтэй бололтой гишүүд нь ч сүүдэр суга энэ тэр бололтой АН монголд хэрэггүй юм байна гэдгээ ч батлаад эхэлж буй бололтой
ӨӨ ФАХАА 2026-05-06 66.181.188.181
бас нэг 3 хүн уралдахад 4-т орсон шившиг шиг юм хийх гээд байна уу, улсаа худалдаад урвасан хулгай нэг муу намыг өлхөн хог дээр гаргах байлгүй, Гүйэ тэгээд энэ АН хүмүүсийх нь рэйтинг энэ тэр сонин бши байдаг хамаг хог болсон пязнууд дээшээ гарж байхын, хахаха
Нэргүй 2026-05-06 103.212.117.97
ба яар цоу мэтүүд АН байтугай монголд ч хэрэггүй
Нэргүй 2026-05-06 103.212.119.106
Хувийн эрх ашигаа авч үлдэхийн тул АН г МАНамын тоголоом болгох гэж байгаа хүн
Нэргүй 2026-05-06 45.117.34.202
энэ хүнгүйгээр АН цааш явахгүй юу
БНМАУ 2026-05-06 202.126.89.119
Эрдэнэ вангийн сценари л явагдаад л байна даа.Нэр нүүргүй болсон нөхрийг барьцаалж Хүүк зүтгүүлээд АНамыг ирэх сонгуульд 7% санал авах
сонгогч 2026-05-06 202.9.47.32
Эпштейн элбэгдорж АН- г урхиндаа оруулж Монголыг хорлон сүйтгэхийг санаархаж байна.!!!
Нэргүй 2026-05-06 203.23.49.145
хэ ёрцогт мэтүүд АН-д байгаа бол АН монголд хэрэггүй дээ
luivarchin Bayartsogt hereggvi 2026-05-06 103.111.68.2
naadah chine hereggvi
Нэргүй 2026-05-06 103.212.118.181
х***а хулгайчтайгаа ялах уута нар
Нэргүй 2026-05-06 66.181.160.124
Женко гэгч хар гайг зайлуулахгүй бол цаадах чинь оросын хорлон сүйтгэх даалгаврыг биелүүлэхийн тулд юу ч хийхээс буцахгүй
Харанхуй Засаг 2026-05-06 202.70.43.34
Энэ Завсаргүй Засаглагч Ардын Нам гуайд хийж гавьж байгаа юм угаасаа Байсангүй, Байх ч үгүй юм бна, Ардын Нам улс орныг жолоодож байгаа арга барилыг нь харахад Хэзээ ч Мэнэж хийж чадахгүй Асуудлуудаа болон Салбаруудаа АН эсвэл ХҮН намд даатгаад үлдэсэнийг нь Хандивлагч Гадаадын ОРнуудын хөрөнгөөор Хийлгэчихээд Өөрсдөө Коммунист Үзэл сурталын хар, цагаан Пи Ар Нэвтрүүлгүүд хийлгэж цацаад өөрсдөө зүгээр идэж уугаад сууцгаана….