niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 00:32 UTC Эх: https://news.mn/r/2864708/ 592aad2a3fd19ec6… ← niitlelch.mn руу буцах

250 тэрбумын санхүүжилт шийдвэрлэсэн ч 2 их наядын зээл авах хүсэлт ирүүлжээ

250 тэрбумын санхүүжилт шийдвэрлэсэн ч 2 их наядын зээл авах хүсэлт ирүүлжээ

250 тэрбумын санхүүжилт шийдвэрлэсэн ч 2 их наядын зээл авах хүсэлт ирүүлжээ

УИХ-ын Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны өнөөдрийн /2026.03.31/ хуралдаанаар аялал жуулчлалын салбарыг дэмжихэд чиглэсэн хөнгөлөлттэй зээлийн талаарх мэдээллийг сонсов.

Аялал жуулчлалын салбарыг дэмжихэд зориулж энэ жил 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэгдсэн байна. Энэ хүрээнд арилжааны 10 банканд аж ахуйн нэгжүүдээс 2 их наяд төгрөгийн хүсэлт ирүүлсэн. Одоогоор 198 аж ахуйн нэгжийн 404 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг арилжааны банкууд судалж байгаа аж.

Мөн салбарын яам 500 саяас дээш төгрөгийн зээлд хяналтын гэрээ байгуулах ёстой. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд одоогоор 28 аж ахуйн нэгжээс хяналтын гэрээ хийх хүсэлт ирүүлснийг дурдаад энэ хүрээнд 13 аж ахуйн нэгжтэй хяналтын гэрээ байгуулж, үлдсэн 15-ыг нь судалж байна гэлээ.

Одоогийн байдлаар нийт 42 аж ахуйн нэгжид 86 тэрбум төгрөгийн зээлийн шийдвэр гараад байна. Үүнээс гарт олгогдсон нь 5.9 тэрбум төгрөг гэж байлаа.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн яамны төлөөлөл өнгөрсөн долоо хоногт арилжааны 10 банкны удирдлагуудтай уулзаж, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулж, ажиллах, зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, хяналтын гэрээ байгуулсан болон зээл авсан аж ахуйн нэгжүүдийг нээлттэй ил тод мэдээлэхээр болсон хэмээн танилцуулгад дурдсан байлаа.

Нийт 28 аж ахуйн нэгжтэй хяналтын гэрээ хийхээр болсон бөгөөд үүнийг ангилбал, Улаанбаатар хотод 11, Сэлэнгэ, Төв, Орхон, Хэнтий, Дорноговь, Булган аймагт тус бүр нэг, Хөвсгөл аймагт гурав, Өмнөговь аймагт хоёр байна хэмээн ажлын хэсгээс хариулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-05-05 202.179.27.108

Нөгөө хэдэн сангуудын зээл шиг танил талаараа хаалгадаж аваад Банк бусаар зээл болгоод гаргадаг систем хэвээрээ л байгаа

Avatar

Нэргүй 2026-05-05 66.181.187.114

НӨАТ зэрэг төрөл бүрийн татвар төлдөггүй аяялал жуулчлалын компаниуд

Avatar

Нэргүй 2026-05-05 202.55.188.40

соёлын яамны эдийн засгын хохирол учруулах хэмжээ 2их наяд гэжүү арайч дээ эмсийг хүрээлэн байгуулж бүх хүүхнүүдээ 3жил ажлуулж байж л жуулчин татаж эдийн засгаа өсгөж болно

Avatar

Нэргүй 2026-05-05 59.153.115.54

Бөөн өр. төлөхгүй. төрөөс өршөөл эрнэ. авилгадна. төр нь өршөөнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж