УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн биелэлтийг хангуулах, суралцагчдад чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан шим тэжээллэг хоол хүнсээр үйлчилж, тэдний оюуны болон бие бялдрын өсөлт хөгжлийг дэмжих чиглэлээр санал, дүгнэлт болон шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулав.
Тогтоолд хүүхийн хеликобактерийн өвчлөлийг бууруулах, эрүүл, зөв хооллох дадал, зуршлыг дээшлүүлэхтэй холбоотой агуулгыг нэмж тусгах саналыг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, О.Саранчулуун нар гаргав.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Ц.Мөнхтуяа нар сургуулийн гал тогоог сайжруулах, хүнсний хангамж, нийлүүлэлт эрхэлсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих шаардлага байгааг ажлын хэсэгт зөвлөлөө.
Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн тул тогтоолын төсөлд УИХ-ын гишүүдээс саналыг тусгаж батлахаар тогтов.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал ахалж, бүрэлдэхүүнд О.Саранчулуун, Д.Ганмаа, Ц.Мөнхтуяа, Ч.Ундрам, М.Сарнай нар ажиллахаар боллоо.
3,605.46






















































Харанхуй Засаг 2026-05-05 202.70.43.34
Энэ Завсаргүй Засаглагч Ардын Нам гуайн улс орныг удирдах арга барилыг харахад өөрсдөө хэзээ ч мэнэж хийж чадахгүй салбаруудаа болон асуудлуудаа ХҮН, АН 2 намд хариуцуулаад, үлдсэнийг нь Гадаадын Хандивлагч ОРнуудын Мөнгөөр Хийлгэчихээд өөрсдөө хар, цагаан Пи ар нэвтрүүлгүүд хийлгэж түүнээ цацаад зүгээр л сууцгаадаг, тгэд Ард Олон нь Ардын Намдаа ХАЙРТАЙ гэж жигтээхэээн Базарвааний….
E.bileg 2026-05-05 66.181.187.71
өөхний тостой,хоолны савыг угаагаад тос н салахгүй
Зочин 2026-05-05 192.82.92.42
Ажилгуй УИХ-хан!!!
хүннү 2026-05-05 202.9.46.45
Та нарыг шалгах сургаар үдийн хоолны чанар сайжран. Шалгасны дараа хуучин хэвэндээ орно. Мөн сүү, тараг өгдөгийн бүр мөсөн зогсоо. Үйлдвэрүүдийн бордогдолт муутай барааг хүүхдүүдэд шахдгаа боль. Үндэсний үйлдвэрүүд ч гэсэн ичих хэрэгтэй.
Нэргүй 2026-05-05 192.82.92.204
Та нар ер нь аливаа шалгалт шүүлгийг нийтэд зарлахгүйгээр гэнэтийн байдлаар хэрэгжүүлж болдоггүй юм уу. Шалгалт хийнээ гэхээр мэдээж нөгөөдүүл нь бүх юмаа цэгцлээд, ирэхэд нь жимбийчихсан сууж байдаг юм байгаа биз дээ.
Тэгээд л нэг их сүртэй ТВ, сайтууд дагуулаад нэг их гоё гоё хоол цайнууд хараад шагшираад сүйд болно. Бодит байдал бол тэнд харагдахгүй л байх.