niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 00:33 UTC Эх: https://news.mn/r/2864576/ 8f4d545748cce5df… ← niitlelch.mn руу буцах

Цэц парламентад хуулиа засах боломж "олгоно"

Цэц парламентад хуулиа засах боломж "олгоно"

Цэц парламентад хуулиа засах боломж "олгоно"

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан 2026 оны тавдугаар сарын 8-ны өдөр хуралдана. Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд 4 жил гэснийг 6 жил гэж өөрчлөөгүй нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэх юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийг 6 жилээр нэг удаа сонгодог заалт Үндсэн хуульд байгаа ч Ерөнхийлөгчийн хууль дээрээ 4 жил гэсэн хэвээр байгаа нь Үндсэн хууль зөрчсөн эсэх гомдлыг гаргасны дагуу Цэц хэлэлцэх юм.

Энэ талаар хуульч Б.Пүрэвсүрэн “Үндсэн хуулийн Цэц ойлгомжтой мэдэгдсэн байна. Гол хэлэлцэх асуудал нь Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэлэлцэх бөгөөд энд 4 жил байна гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 30.2-т заасан хэсгийг зөрчсөн гэдгийг хэлэлцэнэ” гэсэ байна.

Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн зургаан жилээр нэг удаа сонгох заалттай бол Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа ч зургаан жилээр нэг удаа гэдэг өөрчлөлт оруулах ёстой байсан ч парламент өнгөрсөн хугацаанд хийгээгүй гэсэн үг. Тиймээс парламент энэ өөрчлөлтөө хийж чадаагүй учраас Цэц одоо энэ өөрчлөлтөө хийх боломж олгох дунд суудлын  хуралдаанаа зарласан гэсэн үг. Цэцийн дунд суудлын хуралдаанаар ч Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргах болов уу. Тиймээс Цэцийн шийдвэрийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд УИХ өөрчлөлт оруулж, “Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгон” гэсэн өөрчлөлтийг хийх болов уу.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Холбогдох төрийн байгууллагууд нь хариуцсан ажлаа хийлгүй цалгардуулсан юм байна. 2026-05-05 103.212.117.254

УИХ 2019.11.14-нд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мөрдөхөд шилжих журмын хуульд “холбогдох хууль батлагдах хүртэл хуучин хуулиа мөрдөнө гэсэн тул 4 жилээ мөрдөнө. Хууль тогтомжийг нийцүүлэх ажлыг УИХ-ын баталсан хуваарийн дагуу дуусгана” гэсэн утгатай заалтууд бий. Хуваарьт заасан үүргээ биелүүлээгүй УИХ, БХ-д, ЗГ, ХЗДХЯ г.м. байгууллагууд ажлаа хийгээгүй байна. Ялангуяа УИХ-ын ХЗБХ, ТГ гардан хөөцөлдөх ажил байна

Avatar

Нэргүй 2026-05-05 202.126.90.80

Хууль зүйн яам хийх ёстой ажлаа хийгээгүй хариуцлага алдсаны төлөө цэц хуралдах нь бас л хариуцлагагүй байдлыг давруулсан асуудал. Үндсэн хуульд өөрчлөлт оронгуут дагалдах хуулиудад ХЗЯ, УИХ-ын Тамгын газар өөрчлөлт оруулах хуулийн заалттаы хариуцлага алдсан хүмүүст ялыг нь үүрүүлээд болоо юм биш үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж