Монголын татварын албанаас жил бүр тодруулдаг “Шилдэг татвар төлөгч ААН”-ийн жагсаалтад ХААН Банк 2025 онд төлсөн татварын хэмжээгээрээ 5-рт эрэмбэлэгдлээ. Тус хүндэт өргөмжлөлийг өнөөдөр Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа Төрийн ордонд ёслол төгөлдөр гардан авсан юм.
ХААН Банк 2025 онд улсын төсөвт 315.9 тэрбум, аймаг сум, дүүргийн төсөвт 109.1 тэрбум, нийт 425.0 тэрбум төгрөгийн албан татвар, төлбөр хураамжийг улсын төсөвт төвлөрүүлснээр сүүлийн долоон жил дараалан ийнхүү шилдэг татвар төлөгчөөр шалгараад байна.
Ийнхүү татвараар дамжуулан эх орондоо үнэ цэн бүтээхээс гадна бид ХААН Банк сангаараа нийгмийн тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулах 530 гаруй төсөл хөтөлбөрийг аль хэдийн хэрэгжүүлж, 28 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд байна. Үүнээс жишээ дурдвал, 2025 онд алслагдсан дөрвөн байршилд эрчим хүчний хэмнэлттэй, орчин үеийн технологийн шийдэл бүхий бага сургууль барьж, хүлээлгэн өгч хүүхэд багачуудад суралцах таатай орчныг бүрдүүллээ.
Монгол Улсын нийт амын 84% буюу 3 сая харилцагчдад банк санхүүгийн иж бүрэн үйлчилгээг шуурхай хүргэн ажиллаж буй ХААН Банкны 35 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд харилцагчдынхаа санхүүгийн аяллын алхам бүрд нь хамгийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж, салбартаа түүчээлэн ажиллахыг зорин ажиллаж байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
3,605.46























































Хотын уугуул иргэн 2026-05-04 103.212.117.218
Энэ шилдэг татвар төлөгч гэх шал утгагуй арга хэмжээгээ болих хэрэгтэй. Их, бага хэмжээгээр бүгд татвар төлж байгаа. Татвараа цаг хугацаанд төлөөд явж байгаа хэдэн зуун мянган татвар төлөгчид нь ямар татвар төлөг болж байгаа юм. Бусад татвар төлөгчдийг ялгварлан гадуурхсан энэ тэнэг ажлаа одоо болих хэрэгтэй. Хуулийн өмнө бүгд ижил шүү. Том жижиг татвар төлдгөөр нь ингэж ялгаварлан гадуурхаж болрхгуй. Үндсэн хуулиа зөрчиж байна шүү. тэнэгүүдээ