niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 00:35 UTC Эх: https://news.mn/r/2864431/ 62310924885a791a… ← niitlelch.mn руу буцах

Танилц: Шилдэг татвар төлөгч ААН-үүд

Танилц: Шилдэг татвар төлөгч ААН-үүд

Танилц: Шилдэг татвар төлөгч ААН-үүд

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.05.04/шилдэг татвар төлөгчдөд шагнал гардууллаа


Монгол Улсын Засгийн газрын 2000 оны тавдугаар сарын 01-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу жил бүрийн 05 дугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсний дагуу Монголын татварын алба 27 дахь жилдээ “Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөгч татварын алба” уриан дор 2026 оны тавдугаар сарын 4-8-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцож “Монгол Улсын Засгийн газар татварын дарамтыг бууруулж, шударга татварын тогтолцоо бий болгох, бизнес эрхлэгч баялаг бүтээгчдээ дэмжиж ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх бодлого барьж ажиллаж буйгаа илэрхийлж эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг татвар төлөгчдөдөө талархал илэрхийллээ. Шинэ Засгийн газар байгуулагдаад нэг сар болж байна, Засгийн газрын хуралдаан бүрд татвар төлөгч, бизнес эрхлэгч, баялаг бүтээгч та бүхнээ дэмжих шийдвэр гаргасныг онцоллоо. Мөн Засгийн газраас өргөн барьсан Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулав.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд: Татварын шатлалыг зөөлрүүлж 25 хувийн татвар ногдуулах босгыг 6 тэрбум төгрөгөөс 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум төгрөгийн орлогод 15 хувийн татвар ногдуулах зохицуулалтыг нэвтрүүлнэ. Мөн 90 хувийн татварын хөнгөлөлт эдлэх борлуулалтын орлогын босгыг 2.5 тэрбум төгрөг болгон өсгөж, илүү олон бизнесийг дэмжинэ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хүрээнд:  НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгож, импортын бараанд ногдуулсан НӨАТ төлөх хугацааг хоёр сар хүртэлх хугацаагаар хойшлуулах боломжийг бүрдүүлнэ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд: Сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдох татварыг 100 хувь буцаан олгож, бодит орлогыг хамгаална. Мөн 1 тэрбум төгрөг хүртэлх үйл ажиллагааны орлогод 1 хувийн татвар ногдуулах хялбаршуулсан горимыг хэрэгжүүлнэ. Түүнчлэн иргэд өмчилсөн орон сууцаа борлуулсан тохиолдолд үл хөдлөх хөрөнгө борлуулсны албан татвараас чөлөөлж, амьдрах орчноо сайжруулах боломжийг татварын бодлогоор дэмжинэ.

Татварын ерөнхий хуулийн хүрээнд: Зөвхөн татварын ачааллыг бууруулаад зогсохгүй, татварын орчныг илүү шударга, уян хатан болгож тайлан засварлах хугацааг 24 сар болгон сунгаж, бизнес, иргэдэд алдаагаа засах боломж олгохоор төсөлд тусгажээ.

Монголын татварын алба 2026 онд “Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөгч татварын алба” байх зорилт тавьж энэхүү зорилтынхоо хүрээнд татвар төлөгчдийг эрсдэлээс нь урьдчилан сэргийлж зөвлөн туслагч байх бүтэц зохион байгуулалтын, цахим системийн шинэчлэлүүдийг эхлүүлээд ажиллаж байгааг хэлэв.

Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЭГЧ-10”, том, дунд, жижиг, бичил сегмент тус бүрээс 10, нийт 50 аж ахуйн нэгж, байгууллагад шагнал гардууллаа.

Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЭГЧ-10”, том, дунд, жижиг, бичил сегмент тус бүрээс 10, нийт 50 аж ахуйн нэгж, байгууллагад шагнал гардуулав.

ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЭГЧ-10:

  1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ;
  2.  “Эрдэнэс Таван толгой” ХК;
  3. “Оюутолгой” ХХК;
  4. “Монголын алт МАК” ХХК;
  5. “ХААН банк” ХК;
  6.  “Энержиресурс” ХХК;
  7. “Саусгоби сэндс” ХХК;
  8. “АПУ” ХК;
  9.  “Голомтбанк” ХК;
  10.  “Худалдаа хөгжлийн банк” ХК.

ТОМ СЕГМЕНТИЙН  ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД:

  1. “Хангад-Эксплорэйшн” ХХК;
  2. “Хүрэн толгой коал майнинг” ХХК;
  3. “Тавантолгой” ХК;
  4. “Хасбанк” ХК;
  5. “Мобиком корпораци” ХХК;
  6. “Эрдэнэс алт ресурс” ХХК;
  7. “Барло ворлд монголиа” ХХК;
  8. “М Си Эс кока кола” ХХК;
  9. “Трансвест монголиа” ХХК;
  10. “Юнител” ХХК.

ДУНД СЕГМЕНТИЙН  ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД:

  1. “Смартложик” ХХК;
  2. “Гофро” ХХК;
  3. “Хонгор баян транс” ХХК;
  4. “Цэцзам пласт” ХХК;
  5. “Премиум палас” ХХК;
  6. “Жавхлант жолоо” ХХК;
  7. “Энхийн шүүдэр” ХХК;
  8. “И Эс Би Би Өү” ХХК;
  9. “Говийн илч тээвэр” ХХК;
  10. “Ихшүүдэргэнэ импорт” ХХК.

ЖИЖИГ СЕГМЕНТИЙН  ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД:

  1. “Талын алтан жолоо” ХХК;
  2. “Мот капитал” ХХК;
  3. “Тотал экспресс лайн” ХХК;
  4. “АБИКО фүүдс” ХХК;
  5. “Эм Эн иновейшн глобал смарт технологи” ХХК;
  6. “Өнөр механикал трейд” ХХК;
  7. “Хайрхан авто сервис” ХХК;
  8. “Солар повер монголиа” ХХК;
  9. “САММИТ” ХХК;
  10. “Гранд як” ХХК.

БИЧИЛ СЕГМЕНТИЙН  ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД:

  1. “Сэндвик монголиа инженеринг солюшнс” ХХК;
  2. “Номин хайпермаркет баруун бүс” ХХК;
  3. “Фор сийзн гарден” ХХК;
  4. “Москвакомплекс” ХХК;
  5. “СЭТ грийн фьючерс” ХХК;
  6. “Таван богд тек” ХХК;
  7. “Асира” ХХК;
  8. “Коаллайн майнд” ХХК;
  9. “Ганбармат” ХХК;
  10. “Од мөнх амжилтын эхлэл” ХХК.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

Саран 2026-05-04 103.57.93.229

Уг нь татварын мөнгийг эцсийн хэрэглэгч буюу худалдан авагч нар төлдөг юм шдээ. ААН үүд бол бараа, үйлчилгээнийхээ үнэнд л татварын мөнгийг өөрийнхөө ашигтайгаа цуг шингээгээд зардаг. Энэ бол эдийн засгийн үндсэн ойлголт юм даа. Хүмүүс компаниудыг татвар төлдөг гэж бодоод байдаг. Татварыг хэрэглэгч, үйлчлүүлэгч бид нар л төлсөн байхгүй юу дээ. Бараа үйлчилгээгээ зарж чадахгүй бол юугаараа компани татвар төлсөн байх уу

Avatar

Нэргүй 2026-05-04 202.126.89.57

Мэдэхгүймдааа тгэд Улсын Хөгжлийн Индексээ л хардаг бхдооо тгээд …..Дэлхийн 200 гаад улсаас Хэдэд жагсаж байга ч билээ бид нар

Avatar

Нэргүй 2026-05-04 59.153.115.135

Одоо энэ ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ гэж тэнэгтдэгээ больж үзээ. Арай өөрөөр сэтгэх цаг үе ирчихээд байна. Их хэмжээний байгалийн баялаг ашиглаж ашиг олж байгаа бол эх дэлхийгээ тэр хэмжээгээр л СҮЙТГЭЖ байна гэсэн. үг. Банкууд бол зүгээр л мөнгө хүүлэгчид. Мэдээж ашиг олсон бол татвараа төлөх нь үүрэг болохоос биш ЭРХ биш. Гэтэл ИННОВАЦИ гэсэн төрөл энд нь огт харагдах ч үгүй. Юмхнаар юм хийж ашиг олдог, тэр ашгаасаа татвараа төлдөг компани л ХАМГИЙН ШИЛДЭГ нь байх учиртайсан.

Avatar

Нэргүй 2026-05-04 66.181.179.205

Уул уурхайн компаниуд улсын төсвийн ихэнхийг бүрдүүлж энэ олон эмч багш цэрэг цагдаа төрийн байгууллагуудын цалин хөлсийг бүрдүүлж бас олон хүн ажиллуулж айл гэрийн амьдралыг авч яваа нь яг Өнөөгийн монголд ШИЛДЭГ нь дээ. Туйлын үнэн ЭНЭ байна. Юмхнаар юм хийгээд ашиг олоод татвар төлдөг бол чи арай өөр номинациар гарч ирж болно л доо.

Avatar

зочин 2026-05-04 66.181.188.212

Зарим нөхөд улсын төсөв бүрдүүлэхэд бага ч гэсэн хувь нэмэр болж байж бурж бай, Төсөв бүрдүүлэхэд том хувь нэмэр оруулж буй компаниудыг элдэв аргаар урамшуулах нь зөв

Avatar

Нэргүй 2026-05-04 103.229.122.44

хөгийн НОМИН жижиг ААНЭГЖ гэж татвар төлдөг гэж үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж