Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2026.5.14/ эхэллээ. Уулзалтад аймаг, орон нутгийн удирдлагууд, салбарын агентлагуудын төлөөлөл болон яамны харьяа байгууллагынхан оролцож, салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын бодлогоо хэлэлцэж байна. Зөвлөлдөх уулзалтыг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат нээж, салбарт ойрын хугацаанд хэрэгжүүлэх бодлогын чиглэлүүдийг танилцуулав. Салбарын сайдын зүгээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, экспортыг өсгөх, мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулахад анхаарч ажиллана гэдгийг онцлов. Мөн малын вакцины дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, “Эмээлт” аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг урагшлуулах, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих ажлууд эхэлснийг дурджээ. Уулзалтын үеэр аймгуудын Засаг дарга нартай “100:1000 Нутагтаа эзэн” төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулав.

Энэ төсөл нь бэлчээрийн мал аж ахуйг дэмжих, орон нутгийн хөгжлийг нэмэгдүүлэх зорилготой юм. Салбарын 2025 оны үйл ажиллагаанд хийсэн үнэлгээ, дүгнэлтийг хэлэлцэхийн зэрэгцээ мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдал, төсөв санхүү, хүний нөөцийн бодлогын асуудлуудыг хэлэлцлээ. Үүнээс гадна Туслах малчны тухай хуулийн төсөл болон Малын тоо толгойн албан татварт өөрчлөлт оруулах зэрэг хуулийн шинэчлэлийн төслүүдийг танилцуулав. Зөвлөлдөх уулзалт нь хоёр өдөр үргэлжилж, аймгуудын салбарын удирдлагуудад зориулсан ур чадвар, манлайллын сургалтаар өндөрлөх юм.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД
3,605.46






















































Нэргүй 2026-05-04 202.55.188.40
тэнэг бас архичин хулгайч малчдыг дэмжвэл мах сүүгээ гаднаас л зөөхөд хүрнэ их л ойртож байнадаа
Нэргүй 2026-05-04 59.153.115.28
Арьс боловсруулах үйлдвэр барихад түүхий эдийн нөөцгүй болчихно гээд шууд экспортлож байсныг хорьсноос болж малчид орлогын эх үүсвэргүй өнөөдөр махны үнээ нэмэхээс аргагүй болсон. Шууд гадаадад гаргаж байсан 1995 онд би идэшний соёолон шарын ширээ тушаахад 2.4 м болж 40 мянган төг авч гадаад явахдаа шууд ам.доллар болгоход 100 доллар болж байсан одооны ханшаар 357 мян төг. Их мөнгө олох байсныг зогсоож дараа нь өнөөгийн Сангийн сайд Мэндсайхан мэт шууд эспортлоно гэж гишүүн болсон. Худлаа шүү