niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 00:35 UTC Эх: https://news.mn/r/2864382/ 61d2b0f08fd13286… ← niitlelch.mn руу буцах

"Мега төслийг дэмжинэ, мега хулгайг дэмжихгүй"

"Мега төслийг дэмжинэ, мега хулгайг дэмжихгүй"

"Мега төслийг дэмжинэ, мега хулгайг дэмжихгүй"
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ ИРГЭД РҮҮ ОЙРТУУЛЖ, ГЭМТ ХЭРГИЙГ БОДИТООР БУУРУУЛЛАА
Ажил хийе гэсэн халуун зоригоор нэг өдөр ч зүгээр суулгүй 1.6 жилийг үдлээ. Миний хувьд албан тасалгаанд суугаад ард иргэдийн амьдралыг шийдэх бус иргэд дундаа орж зовлон жаргалыг мэдэрч, оновчтой шийдэл гаргахыг хийчээж ажиллав. Нийслэлийн иргэдийн төлөөллийн байгууллага өнгөрсөн хугацаанд 16 удаа хуралдаж, 221 тогтоол баталсан байна. Энэ тоо нь Нийслэлийн Засаг даргын бодлого, үйл ажиллагааг нэг өдөр ч гацаалгүй урагшлуулж байсны илрэл билээ.
 ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ДАРГЫН ХУВЬД ИРГЭД ДУНДАА ОРЖ АЖИЛЛАВ
Миний бие Түгжрэлийг бууруулах богино, дунд хугацааны ажлыг эрчимжүүлж, холбогдох байгууллагуудыг бодлогоор нэгтгэн зангидаж олон үр дүнгүүд гаргав. Нийтийн тээврийн 1-р эгнээг үе шаттай чөлөөлж автобусны дундаж хурд 7км\цаг байсан бол 12км\цаг болж, автобусаар үйчлүүлэх иргэдийн тоо нэмэгдэв 40 хувиар нэмэгдлээ. 17 байршилд уулзваруудыг байнгын баруун эргэдэг болгох зохицуулалтыг хийснээр уулзваруудын нэвтрүүлэх чадвар 30 хувиар сайжирсан байна. Сурроны асуудлыг нэг мөр цэгцлэн, хяналт, илрүүлэлтийг сайжруулж, сурронгүй сургууль аяныг өржүүлж олон арван хүүхдийг болзошгүй осол аваараас бодитоор хамгаалж чадлаа. Шинэ авто замын трассуудыг хөдөлгөөний урсгалд үзүүлэх үр нөлөөгөөр судалж, зөв эрэмбэд орууллаа. Энэ хүрээнд 2025 онд Нарын гүүрийн буцах эргэлтийг шийдвэрлэж, хөдөлгөөний урсгалыг сайжруулсан бол 2026 онд Гурвалжингийн гүүрний доогуурх буцах эргэлт, Ар Зайсангийн авто зам зэрэг төслүүдийн барилгын ажлыг эхлүүлээд байна.
Эмх цэгцгүй скүүтер, мопедыг дэгэнд оруулж иргэдийнхээ явган зорчих эрхийг хамгаалахын тулд шат дараатай олон ажлыг хийлээ. Энд тэнд хөглөрч орхидгийг болиулж тодорхой зогсоолын цэгүүдийг бий болгов. Түрээслэгч аж ахуйн нэгжүүдийг шахан Имонголиа системтэй холбуулж 16 наснаас доош настай хүүхэд унах боломжийг хязгаарлаж чадсан. Харин цаашид явган дугуйн замыг зөв төлөвлөж үе шаттай нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах, иргэдийн ухамсрыг дээшлүүлж энэ төрлийн тээврийн хэрэгслийг унах соёлд сургах, нөлөөллийн ажлуудыг хийх хэрэгтэй. Асуудлыг нэг мөр углуургаар нь шийдье гэвэл Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатай.
НИЙСЛЭЛД ГАРЧ БУЙ ГЭМТ ХЭРЭГ БОДИТООР БУУРЧ ЭХЛЭВ
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд бид асуудлыг араас хөөцөлдөх бус, шалтгаан руу чиглэсэн бодлогын өөрчлөлтийг хийлээ. Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн төлөвлөгөө, тайланг анх удаа олон нийтэд нээлттэй хийж, үр дүнгээ хэлэлцдэг жишиг тогтоов. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд дээр биечлэн очиж тулгамдсан асуудлуудыг сонсож, зөв шийлүүдийг хамтдаа гаргав. 2025 оныг авлигын эсрэг жил болгон зарлаж авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэрэг, гомдлыг 30 хүртэл хувиар бууруулж чадсан бол 2026 оны эхний 3 сарын байдлаар хулгайн гэмт хэргийг 32 хувиар буурууллаа. Энэ оны төлөвлөгөөнд бид залилан, хар тамхи болон хүүхдийн хүчирхийлэлийн гэмт хэргийг бууруулах бодлогыг түлхүү тусгасан болно. Мөн 9 дүүргийг бүрэн камержуулж, аж ахуй нэгжүүдийн гадна талбайн камеруудыг холбох ажлууд хийгдэж байна.
Бид өнгөрсөн хугацаанд соён гэгээрлийн ажлыг аян төдий бус бодитоор хийж эхэлсэн. “Монгол хүн” хөтөлбөрийг нийслэл даяар хэрэгжүүлэв. Энэ хүрээнд “Төрийн далбаа мандуулах” хөтөлбөрийг нийслэлийн бүх сургууль хэрэгжүүлж байна. “Эх оронч сурагч” хөтөлбөрийг Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран хийж байна. Өрөвч нинжин, зүрх сэтгэлийн боловсрол олгох “Empathy education” хөтөлбөрийн 2-р ээлж амжилттай явж байна. Хотын бодлогод оюутнууд залуус оролцох боломжийг олгож “UB Debate” мэтгэлцээн, дэвжээ зэрэг олон арван хөтөлбөрийг санаачиллаа.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫГ НЭГДСЭН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВТЭЙ БОЛГОЛОО
НИТХ-ын дарга Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийг тэргүүлдэг билээ. Энэ үүднээс Нийслэлийн гамшиг ослын гаралтыг бууруулж, яаралтай дуудлагад очих цагийг багасгахын тулд технологийн дэвшлийг ашиглаж Нэгдсэн шуурхай удирдлагын төвийн санхүүжилтийг шийдэж байгууллаа. Одоогийн байдлаар тус нэгдсэн удирдлагын төвийг тохижуулалт хийгдэж дууссан бөгөөд Нийслэл хотын өндөрлөг 16 цэг дээр камер байршуулахаар бэлтгэж ажлыг хангаж байна. Энэхүү төв ашиглалтад орсноор иргэд галын дуудлага өгөхөөс урьтаж ухаалаг камерын системийн тусламжтайгаар илрүүлж, дуудлага гарах юм. Улмаар аливаа дуудлагад гарах хугацааг 8-12 минут болж багасна. Мөн онцгой байдлын аврагчдыг бүрэн энгэрийн камержуулж аюулгүй байдлыг ханган ажиллах нөхцөлийг бүрдүүллээ.
МЕГА ТӨСЛИЙГ ДЭМЖИНЭ, МЕГА ХУЛГАЙГ ДЭМЖИХГҮЙ
Намын бодлого, даалгавраар журмын нөхөр Д.Ихбаярт НИТХ-ын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдэж байна. Найздаа цаашдынх нь ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе. Хулгайч гэж хулгай хийсэн хүнийг хэлэх болохоос ажлаа шударгаар хийж байгаа хүмүүсийг хэлээгүй. Цаашид эрхэм журмын нөхөдтэйгөө олон ажлыг хамтран хийж, найзалж нөхөрлөн, нийслэлийн иргэдийнхээ төлөө ажиллана. Энэ хугацаанд хоёргүй сэтгэлээр хамтарч ажилласан бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Нийслэлд бүтээн байгуулалт, мега төслүүд хэрэгтэй ч мега хулгай хийж ард иргэдээ тонож болохгүй. Миний хувьд цаашид төлөөлөгчийн хувиар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсээр байх болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

Avatar

Иргэн 2026-05-04 66.181.191.36

Зайлуул даа яааж цаашидаа амьдрана даа!!! Хүүхдийг багаас нь эрхлүүлэж цагаан гартай болговол энэ мэтийн улс төрөөс өөрөөр амьдрах чадваргүй болгож байгаа юм даа!!!

Avatar

Цахим зайран С. Лхагважав 2026-05-04 202.126.88.66

Энэ бодит амьдрал дээр боломжтой юу?
Боломжтой болгох 3 нөхцөл:

Ил тод байдал
Төслийн төсөв, гүйцэтгэгч, зарцуулалт чинь олон нийтэд нээлттэй байвал "мега хулгай" хийх орон зай хумигдана. Тендерийг шууд дамжуулдаг, зарцуулалтыг сар бүр тайлагнадаг системтэй бол жишээ нь.
Хяналт + Хариуцлага
Аудит, хэвлэл, иргэний нийгэмлэг, сөрөг хүчин нь хянадаг бол. Хулгай хийсэн нөхөр нь шүүхээр ял авдаг, хөрөнгөө хураалгадаг жишиг тогтвол дараагийн хүн айна.

Avatar

Нэргүй 2026-05-04 103.229.123.237

Үтэр түргэн зайлж үз энэ нөхрийг сайн шалгах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-05-04 138.252.29.39

Тэр хулгайг илчилээчээ

Avatar

Иргэн 2026-05-04 157.15.6.113

Хотод ийм амьсгаа байсныг мэдэхгүй л юм бна. Чөтгөр амилах цаг дөхөж бөйна даа_ гай бололгүй зай болооч

Avatar

Буруу 2026-05-04 202.9.46.168

Дундад иргэн улсын хүн дээ!

Avatar

Нэргүй 2026-05-04 43.242.242.59

Энэ нэг юм ичиж булчирхай байхгүй бололтой.Сайхан ярьсан авилгалч мөнөс мөн

Avatar

Нэргүй 2026-05-04 203.17.23.177

БАТТУЛГА, МӨНХБАЯСГАЛАН, ХИНШҮҮ, ДАНХ, ДУХ, НАРА, ӨНӨР, НЭМЭЭД НЯМБААТАР МЭТИЙН ХАГАС ГАЛЗУУ, УЛС ОРНООР ТОГЛОГЧ БОЛОВСРОЛГҮЙ ШИЗОТОЙ ГАРУУДЫГ ДЭМЖДЭГ, БҮР ШҮТДЭГ ГАРУУД БАЙГАА ЦАГТ ЭНЭ УЛС ХЭЗЭЭ Ч ӨӨДЛӨХГҮЙ, ҮЙЛ ЛАЙГ НЬ ТЭДНИЙ ҮР ХҮҮХЭД, НИЙГМИЙН БОЛОВСРОЛТОЙ ХЭСЭГ Л ҮҮРЭХ ЮМ ДАА. ДАЛД ОРООСОЙ.

Avatar

зочин 2026-05-04 59.153.113.71

захирах болон захирагдах ёс зүйг эрхэм болгохгүй, хариуцсан албан тушаалтан үүргээ биелүүлэх, гүйцэтгэлээ хамт олны өмнө хариуцах ёс зүйгүйгээр "би" гэж болохгүй шүү дээ…_

Avatar

Нэргүй 2026-05-04 202.70.43.34

Аль 1990 оноос л Нийслэлийн Эрх баригч НАМ-уудын Санхүүгийн Схем нь Төсвийн Хөрөнгө л байж ирсэн одоо ч байгаа , Намын санхүүгийн схемийн төлөө болон Дарга нарын Эрх Мэдэл, Авилгалын төлөөх л Зодоон зуун зуун жил үргэлжилсээр…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж