07/10/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Хуян хөөрсөн үед хамгийн үр дүнтэй эмчилгээ

Тархийг тэжээлээр хангаж байдаг хүзүүний ар шилийг дагасан гол судас хатуурч, нарийсах нь хуян хөөрөх эмгэг шинжээр илрэх бөгөөд улмаар тархины цусан хангамжийн дутагдлын гол шалтгаан болдог. Олон цаг хөдөлгөөнгүй суусан эсвэл зурагт үзсэн хүний хуян их хөөрч, улмаар тархиар хатгуулдаг. Хэрвээ та оффисын ажилтан бол дух болон шилэн хүзүүн дээрээ хүйтэн жин тавьж сураарай. Өдөр бүр тогтмол цагтаа хүйтэн жин тавих хэрэгтэй. Хуян хөөрөх үед толгой хүчтэй өвддөг. Хөдөлгөөний дутагдлын улмаас хуян хөөрдөг. Тиймээс идэвхтэй хөдөлгөөн, идэвхтэй амьдралыг сонгоорой.

Хуян хөөрсөн үед хамгийн үр дүнтэй эмчилгээ бол зүү тавиулах юм.

Бариа засал хийлгэж мөн хатуурч, чангарсан булчингаа сулруулах хэрэгтэй. Бариа засал хуянг хөөж, тархины үйл ажиллагааг дэмжиж, ой тогтоолыг сайжруулна. Таны нүдний даралт байнга ихсэж, мөн нүд тань улайж байгаа бол хуян хөөрч улмаар тархинд ачаалал өгч байна гэсэн үг. Ихэвчлэн ажлын ачааллын улмаас толгой өвдөж, хуян хөөрдөг. Тиймээс та өдөрт 10-20 минут цэвэр агаар амьсгал. Хуян хөөрсөн үед та зөвхөн дээшээ харж унтах хэрэгтэй. Өглөө сэрэхэд таны нуруу амарсан байх болно. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Гарын алга, шанааны яс, нүдний хажууд зөөлхөн иллэг хийх хэрэгтэй. Энэхүү арга хуян хөөдөг байна. Насанд хүрсэн хүн өдөрт 8 цаг унтах ёстой. Нойр дутуугаас болж хүний бие муудах тохиолдол цөөнгүй бий. Тиймээс та сайн амрах хэрэгтэй. Амралт танд эрч хүч бэлэглэнэ. Ус сайн уу.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.