Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох ажлын хэсэг өнөөдөр /2026.05.02/ Багахангай–Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа. Ажлын хэсэг Улаанбаатар хотын Багахангай өртөөнөөс Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндий хүртэлх трассын дагуу ажиллаж, дараах бүтээн байгуулалтын явцтай танилцав. Энэ үеэр Багахангай өртөөний өргөтгөлийн ажил, трассын 38–42 км-т хийгдэж буй гүн ухмалын газар шорооны ажил, 43 болон 66 километрт баригдаж буй төмөр бетон гүүрийн барилга угсралт, Дундговь аймгийн авто замтай огтлолцох хэсгийн ажлын явцыг тус тус танилцууллаа.
“Монголын төмөр зам” ТӨХК-аас хэрэгжүүлж буй Багахангай–Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр эхэлсэн. Өнөөдрийн байдлаар төслийн эхний үе шатны доод бүтцийн ажлын гүйцэтгэл 98 хувьтай, нийт гүйцэтгэл 84 хувьд хүрч, төлөвлөгөөний дагуу урагшилж байна.
”Монголын төмөр зам” ТӨХК нь Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, Эмээлт орчимд зам холбох ажлыг шуурхай эхлүүлэхээр ажиллаж байна. Тус чиглэлийн төмөр замын 300 тэрбум төгрөгийн МТЗ бонд амжилттай арилжаалагдаж, үлдсэн 40-60 км төмөр замыг ирэх намар ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байгааг энэ үеэр онцоллоо.






3,605.46


















































Нэргүй 2026-05-02 59.153.115.182
Хувьдаа ТЗ-тай ашиг сонирхлын зөрчилтэй хүнээ Хүүк жанжаан буцааж аваарай…
Зочин 2026-05-02 59.153.112.191
Энэ Дээгий бүтэхгүй ээ, өөрөө хувьдаа төмөр замтай, энэ салбарт маш том ашиг сонирхолын зөрчилтэй хүн ш дээ, яагаад заавал энүүгээр зам тээврийн сайд хийлгээд байдаг нь ойлгомжгүй, тийм мундаг менежэр юм уу гэхээр бас үгүй л юм шиг
Нэргүй 2026-05-02 103.212.117.254
Ажлаа эрчимжүүлэхэд хэрэг болно.ЗГ-аас анхаарах асуудал байна. Энэ маш чухал зам шүү. УБ хот дотор гааз тээвэрлэж явсан машин шатаж яалаа. Хотын замаар том оворын машин явуулахгүй
Нэргүй 2026-05-02 66.181.160.38
Энэ танилцлаа гээд ямар хэрэгтэй юм???