niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 01:02 UTC Эх: https://news.mn/r/2864233/ c42550524696e156… ← niitlelch.mn руу буцах

Цэрэг татлага хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Цэрэг татлага хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Цэрэг татлага хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд дараах байруудад зохион байгуулж байна.

  • Баянгол дүүргийн цэрэг татлагын байр -96 дугаар сургууль,
  • Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр -14 дугаар сургууль,
  • Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр -Гуравдугаар сургууль,
  • Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр -83 дугаар сургууль,
  • Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр -Тавдугаар сургууль,
  • Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр -34 дугаар сургууль дээр зохион байгуулж байна.
  • Эмч нарын зүгээс ирц сайн байна, гол нь суурь өвчнөөр цэрэг татлагаас хасагдах залуусын тоо их байна гэдгийг онцолж буй.

Энэ удаагийн цэрэг татлагын онцлог нь хөдөө орон нутагт зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд Улаанбаатар хотод түр оршин суугаа газрынхаа харьяа цэрэг татлагын байруудад очиж, оролцох боломжтой юм. Үүнийг Цэргийн албаны тухай хуулийн 12.7-д заасан байдаг. Иргэд хөдөө, орон нутагт цэрэг татлагад хамрагдаж амжаагүй бол нийслэлд цэрэг татлагын түр товчооны байруудаар хамрагдаж болно. Иргэн цэрэг татлагын товчоонд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очих ёстой. Ингээд эрүүл мэндийн бүх төрлийн үзлэгт орно. Хэрвээ иргэн цэрэг татлагад хамрагдах боломжгүй бол шалтгаанаа тодорхойлсон баримт бичгээ бүрэн бүрдүүлж ирэх хэрэгтэй. Тухайлбал, ар гэр, дүү нараа асран хамгаалдаг бол хорооныхоо тодорхойлолт, эрүүл мэндийн шалтгаантай бол хамгийн сүүлд эмчид үзүүлсэн зэрэг баримтыг авч очих нь зүйтэй. Мөн гаднын улсад сурч, ажиллаж байгаа бол холбоотой гэрээ, баримт бичгүүдийг хамгийн сүүлийн он сараар нь нотолгоо болгон авчрах хэрэгтэй. Бичиг баримт дутуугаас болж асуудал үүсдэг. Харуулах баримтгүй хүнийг бид нотолж цэргийн албанаас чөлөөлнө гэдэг тун хүндрэлтэй. Иргэд холбогдох баримт, өргөдлөө бүрэн бүрдүүлээд албанаас чөлөөлөх хүсэлтээ өгнө. Бид бичиг баримтад үндэслэн хуулийн дагуу авч үзэн, тухайн иргэнийг тус цэрэг татлагаас чөлөөлөх боломжтой байдаг.

2026 оны I ээлжийн цэрэг татлагад татагдсан иргэд хилийн болон дотоодын цэргийн ангид алба хаана. Энэ төрлийн цэргийн байгууллагад алба хаахад давуу талууд бий. Тухайлбал, хилийн цэрэгт татагдсанаар тухайн иргэн эх орныхоо хамгийн үзэсгэлэнтэй газруудад байрладаг застав, отрядуудад дархан хилээ манах үүрэг хүлээнэ. Харин дотоодын цэргийн анги салбарт цэргийн албаа нэр төртэй хаавал улираах урилгыг алба хаагчдад хүргүүлдэг гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга Г.Ялалт мэдээлэл өгөөд байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-05-02 202.9.41.108

манжхужаагууд хужаамаэж бодлгоор ийи аймр блршгүйхужааманж мөр улмөр үлдээчжбгаамда.

Avatar

Нэргүй 2026-05-02 103.212.162.66

Юу гээд хуцаад байгаа эргүү хар *л вэ? Үг үсгийн алдаагаа нэг хар даа, комми писда минь

Avatar

Нэргүй 2026-05-02 202.9.41.108

нүүдлчн ястнуудтай хужааманж халхгэснхужааманжуудсуугаад тэрнээс гарсн хүүхдиыгхужааманжхалхгэжнэрлээд хужааманж зохиолхужааманжхалх гэдгнь мундо болж хагдаал цаанан монгол генийн чадвр яваа хужааманж бодлго ийм л айхтр хужааманжхалх гэжхужааманж зохиолн тодрсоорингээдхужааманжхалхгэж хужааманж зохиолн худлаахүчтэы болж хаглаад бгаамда.

Avatar

Нэргүй 2026-05-02 202.55.188.88

цэргийн алба өндөр мэргэжилтэй залуусыг алба хаадаг өндөр цалинтай бол нэр төрийн алба болж хувирна манайх зүгээр манаач л бэлдэж байна ялгарах нь байхгүй жаахан зодуур даадаг шорон зантай л болгож байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж