niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 01:03 UTC Эх: https://news.mn/r/2864229/ 6923b7b01d5661ca… ← niitlelch.mn руу буцах
Мод тарьж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав болон есдүгээр саруудын бямба, ням гаригуудыг “Тэрбум мод тарих үндэсний өдөр” болгон зарласан.
Энэ хүрээнд өнөөдөр НИТХ, НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны албан хаагчид мод тарьж байна.
Сануулахад, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1.5 тэрбум мод тарих зорилтоос 127.9 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьсан байдаг.Мөн Хөвсгөл, Завхан, Дорнод аймагт 5.1 сая га талбайд ой зохион байгуулалтын ажил хийж дуусгасан бол ОХУ, БНХАУ-тай хиллэсэн бүсэд 1166 км түймрээс хамгаалах зурвасыг сэргээж, 150 км зурвасыг шинээр байгуулсан.

13 аймгийн 75 сум, Улаанбаатар хотын ногоон бүсийн 387.1 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил зохион байгуулж, 1.3 тэрбум модыг хамгаалсан тухай Ойн газраас энэ оны эхээр өгч байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-05-02 103.57.94.60

Ийм жижигхэн мод тариад ургахгүй шдээ 60 жил яармагын зам дагуу мод тариад ургуулаагүй шиг худлаа субботник хийгээд бх юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж