OpНэмэлт:
Нийслэлийн ИТХ-ын хуралдаанд 34 төлөөлөгч оролцож, даргаараа Д.Ихбаярыг сонголоо.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярыг төлөөлөгчдийн олонхийн шийдвэрээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд НИТХ-ын даргад Д.Ихбаярыг томилох санал гаргаад байсан билээ. Тэгвэл өнөөдөр Монгол ардын намын Удирдах зөвлөл цахимаар хуралдаж, НИТХ-ын даргад Д.Ихбаярыг томилохыг дэмжсэн байна. Тиймээс НИТХ-ын даргын томилгоотой холбоотойгоор өнөөдөр 17.00 цагт хуралдаж, шинэ даргаа томилохоор болжээ.
НИТХ-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ Д.ИХБАЯР ГЭЖ ХЭН БЭ?
НИТХ-ын даргад нэр дэвшиж буй Д.Ихбаяр (1986 онд төрсөн) нь НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын гишүүн юм. Тэрбээр МУИС-ийн Монгол-Япон хэлний орон судлаач мэргэжилтэй, Хүмүүнлэгийн ухааны их сургуульд хэл шинжлэлийн магистр хамгаалсан, Их засаг лицей сургуулийн захирлаар ажиллаж байсан туршлагатай. 2008–2009 онд “Их засаг” олон улсын их сургуульд гадаад харилцааны мэргэжилтэн, 2009–2013 онд “Их засаг” олон улсын их сургуулийн Лицей сургуулийн захирлаар тус тус ажиллаж байсан байна. Улс төрийн хүрээнд түүнийг МАН-ын дарга Н.Учралтай ойрын хүн гэдэг.
2013–2014 онд Баянгол дүүргийн ЗДТГ-ын ГБХЗХХ-ийн дарга, 2014–2016 онд Баянгол дүүргийн ЗДТГ-ын ЖДҮДТ-ийн даргаар ажиллаж байсан бөгөөд НИТХ-д хоёр дахь удаагаа сонгогдож байгаа бөгөөд НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын чиглэлд зөвлөхөөр ажиллаж байгаа юм.
3,605.46






















































ЗОЧИН 2026-05-01 103.229.121.84
УГААСАА БАЯРЫГ НЯНБААТАР УДИРДАЖ, ЗААВАРЛАЖ ОГЦРУУЛСАН ХУРАЛ. ЭНЭ ХУРАЛ, ШИЙДВЭР ХУУЛЬ ЗӨРЧСӨН УГААСАА ХУЛЬ БУС ЮМ. ИХБАЯР нь НЯНБААТАР, ДАВААДАЛАЙ, ОЮУНЭРДЭНЭЭС АРАЙ БАГА ХУЛГАЙЧ, НОГООН АВТОБУСНЫ ХЭРЭГТЭН, АВИЛГАЧИЙГ МАН ТАЬЛАА ЮУ. УБ-ЧУУД ЛАВ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ, УГААСАА ХУУЛЬ БУС ХУРЛЫГ НЯНБААТАР УДИРДАЖ ЗААВАРЛАЖ ХИЙСЭН ХУЙВАЛДААН БАЙСАН ТУЛ ХУРАЛ, ШИЙДВЭР НЬ ХҮЧИНГҮЙ, ХУУЛЬ БУС ЮМ. БАЯР НИТХ-ын ДАРГА ХЭВЭЭРЭЭ БАЙГАА ШҮҮ.
T1t 2026-05-01 202.9.46.159
Хулгай ёстой гоё гаарч байх шив?
Шалдан банди 2026-05-01 66.181.185.94
Махны үнэ өндөр байхад таг сууж байгаа сайдыг непалдах ч багадна шууд хоолойг нь огтлох хэрэгтэй
Зочин 2026-05-01 202.9.46.241
Албан тушаалд их ач холбогдол өгдөг шигээ нийгэмд шударга ёсыг тогтоох, эдийн засгаа өөд татахад анхаарлаа хандуулж ажилламаар байна.
Эх орон 2026-05-01 202.9.46.107
МАН гэх мафийн толгойлогч нар монгол улсад бүрэн эрх мэдлээ тотоож хүссэн зүйлээ хийдэг болсны тои жишээ..Ямар ард түмэн б.а. тийм удирдагчид б.а.
Нэргүй 2026-05-01 103.212.117.215
Шинээр сонгогдсон Ихбаярыг дэмжиж байна Харин Ихбаяр дарга Улаанбаатар хотыг орчин үеийн хот болгон хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр болох туулын хурдны замын ажлыг хэвийн үргэлжлүүэхэд онцгойлон анхаарахыг захья.
Нэргүй 2026-05-01 66.181.186.189
НИТХ үнэндээ Нянгартаа базуулчихсан байж. Тэгэхээр эаэд хоолнй савнуудаа хөөгөөд тараах хэрэгтэй
Нэргүй 2026-05-01 66.181.168.82
энэ улсад хууль дүрэм үйлчлэхээ больж намын удирдах зөвлөл гэдэг хэдэн хүний үгээр ажил явах болжээ. нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага тогтоол шиидвэрээ олонхиороо гаргасан бол хэрэгжээд явах хуультай билээ. гэхдээ хуучин дарга нь хууль бус гээд шүүхэд хандаад тамгаа албан ёсоор өгөөгүй тохиолдолд намын удирдах зөвлөлийн шийдвэр гээч нь нохойн баас а дил бус уу