16 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтэй холбоотой давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2026.05.01/ эхэлсэн ч прокурорын талаас шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргалаа. Прокурор н.Баясгалан нь Өмнөговь аймагт өөр шүүх хурал давхацсан гэх үндэслэлээр урьдчилан шүүхэд хүсэлт хүргүүлсэн байна. Харин прокурор н.Түмэн-Өлзий хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй байна. Үүнтэй холбогдуулан хохирогчийн талын өмгөөлөгчид н.Баясгалан прокурорын шалтгааныг ойлгож буйгаа илэрхийлсэн ч н.Түмэн-Өлзий прокурорыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэж, шүүх хурлыг үргэлжлүүлэх санал гаргасан.
Харин Шүүгдэгч Ц.Дагвадоржийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Ингэснээр шүүх бүрэлдэхүүн талуудын хүсэлтийг хэлэлцэж давж заалдах шатны шүүх хурал тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэл хойшлуулав.
Эргэн сануулахад 16 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр болж, шүүхээс хэрэгт Ц. Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, сэжигтнээр татагдаад байсан Э. Номин-Эрдэнэ, Э. Ган-Эрдэнэ нарыг гэм буруугүй хэмээн үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.
3,605.46





















































Нэргүй 2026-05-01 103.57.94.60
Шүүхийн хүнд суртал авилга их бн өөрсдөөл өшөөгөө авахгүй бол хуульч найдваргүй бхда
Нэргүй 2026-05-01 202.126.90.7
Төр дэндүү ялзарчээ
Зочин 2026-05-01 202.9.46.117
Aмeрикад шүүх хурал хойшлогдсоныг гэмт хэрэгтнийг хаацайлсан үйлдэл гэж үздэг. Шүүх прокурорыг буруутгадаг гэсэн үг.
Нэргүй 2026-05-01 103.168.34.147
Муу хогийн новшнууд. Хайран сайхан охины амь насыг хөнөөчихөөд одоо болтол амьд байгаа юм уу?
Нэргүй 2026-05-01 66.181.164.23
Улаан цагаандаа гарчлаа шүү, мөнгө ч бяртай байна даа, энэ сайн зүйл бишээ, иймэрхүү зүйлс тартагтаа тулахаар аллага хүчирхийлэл иргэний дайн, баян ядуусын хоорондох алаан хядаан цус нөж л болох байх дэлхийн жишиг ч тийм. Цөхөрсөн иргэд нэг л өдөр шүүхийн танхимд гал нээнэ, магадгүй өөр газар…
Нэргүй 2026-05-01 103.80.211.124
Прокурор шүүх хурал давхцаж байгаа бол аль ноцтой гэмт хэргийн шүүх хурал дээрээ эхлээд оролцож нөгөө хурлаа хойшлуулдаг баймаар байна.