niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 01:03 UTC Эх: https://news.mn/r/2864197/ 1402e51b4ee00dd4… ← niitlelch.mn руу буцах

Чуулган: УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулав

Чуулган: УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулав

Чуулган: УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулав

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр /2026.05.01/-ийн нэгдсэн хуралдаанд 80 гишүүн хүрэлцэн ирж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Тодруулбал, 

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.

Мөн Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлж,  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаахаар шийдвэрлэв. Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагууд төрийн худалдан авах ажиллагаанд оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаа шаардахгүй. Түүнчлэн төсвийн хөрөнгөөр захиалдаг судалгааны ажлыг давхардуулахгүй, төсвийн үргүй зардлыг бууруулах ач холбогдолтой.

Чуулганы хуралдаанаар мөн Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлж, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

Түүнээс гадна үдээс өмнөх чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 68 гишүүн дэмжиж, эцэслэн баталлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж