Хаврын мохин уралдаан эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр /2026.5.1/ Гэр бүл, хөгжил, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, бэлтгэлд 18 нас хүрээгүй хүнээр морь унуулахыг хориглодог. Энэ талаар Засгийн газрын 2025 оны 41 дүгээр тогтоол батлагдсан. Өнөөдрөөс эхлэн хаврын морины уралдаан эхэлж байна.
2025 оны байдлаар 12 мянга орчим хүүхэд уралдаанд оролцсон байна. Уралдааны явцад 343 хүүхэд мориноос унаж, үүнээс 250 нь бэртэл гэмтэл аваагүй, 88 нь хөнгөн, тав нь хүнд бэртэл гэмтэл авсан гэсэн статистик гарсан.
Иймээс баяр наадмын үе, морин уралдааны улирал эхэлж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд, уяачид, орон нутгийн удирдлагуудыг анхааралтай байхыг уриалж байна. Бүх аймаг, дүүргийн Засаг дарга нарт албан бичиг хүргүүлсэн. Орон нутагт морины уралдааны зам, харгуй, аюулгүй байдал, тусгай хэрэгсэлд анхаарал тавьж ажиллах ёстой.
Хуулиар найман нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглодог. Хамгийн чухал нь унаач хүүхдүүдийн эцэг эх дор бүрнээ хариуцлагатай байх шаардлагатай. Бүх зүйл дүрэм журмын дагуу байх ёстой.
Тухайн уралдаанд оролцож буй хүүхэд заавал даатгалд хамрагдсан байх ёстой. Морины уралдаанд найман нас хүрээгүй хүүхдийг оролцуулахгүй байх чиглэлээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хяналт шалгалт тавьж ажиллана. Мөн бүх аймаг, нийслэлийн уяачдын холбоод эдгээр дүрэм журмыг баримталж, сахиулахыг хүсье. Морин уралдаан нь Монголын өв соёл боловч нийтээрээ хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, осол авааргүй наадахыг уриалж байна” гэв.
3,605.46






















































Нэргүй 2026-05-01 66.181.161.20
mal sdaaa
Нэргүй 2026-05-01 66.181.190.186
8 настай хүүхэд бол жижиг хүүхэд шүү. Ядаж 12 болгоочээ. Хүүхдэд хайргүй хүн бэ.
Нэргүй 2026-05-01 202.21.108.14
bagiin naadam gej hiideg um bna. tend ni 10 mori l uralddag boltoi baisan. 10 mori bol zugeer engiin mori unaad davhij baigaagaas neg ih yalgaa baihgui. gol ni unaach huuhdiin chansaag togtoovol zugeer sanagdsan. huuhduud mori unah bagassan morind eremgii huuhed tsoorson. yadaj bagiin naadamdaa 2 udaa uraldchaad sumiin naadamdaa uraldmaar bna.
Нэргүй 2026-05-01 66.181.186.189
Ер нь нас заах ньтзүйтэй. Ахуйн нөхцөлд хөдөөгийн хүүхдүүд адуу малаа эргүүлэхэд явж болдог л байх. Харин уралдаан тэмцээнд бол өөр шүү
Зочин 2026-05-01 202.126.88.174
8 нас гэдэг тоог хэн гаргаж ирсэн юм бэ, хүүхэд 8 нас хүрэхээр мориноос унасан ч гэмтэж бэртээгүй, үхдэггүй болчихдог юм уу, 16 хүрсэн хүүхэд бол өөр хэрэг, ямар ч гэсэн иргэний үнэмлэх авчихсан, хуулийн хүрээнд өөрийгөө аваад явах хэмжээний, ер нь бол 16 нас болгох нь зөв шүү