niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 01:05 UTC Эх: https://news.mn/r/2863977/ 6f8114d6f2c4c6b7… ← niitlelch.mn руу буцах

"Формальдегидийн хэмжээ стандартааас хэтэрвэл хүүхдийн цусны хавдар үүсгэх эрсдэлтэй"

"Формальдегидийн хэмжээ стандартааас хэтэрвэл хүүхдийн цусны хавдар үүсгэх эрсдэлтэй"

"Формальдегидийн хэмжээ стандартааас хэтэрвэл хүүхдийн цусны хавдар үүсгэх эрсдэлтэй"

Дотоод орчны агаарын бохирдлыг шинжлэх, бууруулах, цэвэршүүлэх чиглэлээр Монголд анх удаа цогц үйлчилгээ нэвтрүүлсэн талаар өнөөдөр /2026.04.30/ мэдээлэл хийлээ.


"China Mongol Pharma Bridge" ХХК-ийн төлөөлөл:

-Хүн өдөр бүр амьсгалж буй агаараа тэр бүр анзаардаггүй. Гэвч гэр, оффис, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дотоод агаарын чанар нь хүний эрүүл мэндэд маш чухал нөлөөтэй. Сүүлийн жилүүдэд эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс, ялангуяа орчны агаарын чанарт анхаарах шаардлага улам нэмэгдэж байна.

Бид Монголын хэрэглэгчдэд дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах, агаарыг цэвэршүүлэх, эрүүл амьдрах орчныг бүрдүүлэх дэвшилтэт шийдлийг албан ёсны эрхтэйгээр хүргэхээр ажиллаж байна. Манай үйлчилгээний гол зорилго нь хэрэглэгчдэд мэргэжлийн, найдвартай, баталгаатай шийдэл санал болгох явдал юм.

Цаашид China Mongol Pharma Bridge ХХК нь хэрэглэгчдэд дотоод орчны агаарын чанарын талаарх зөв ойлголт өгөх, мөн шинэ байр, засвар хийсэн орчин, хүүхэдтэй гэр бүл, албан байгууллага, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэгт зориулсан мэргэжлийн үйлчилгээний багцуудыг үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөж байна гэв.

Формальдегидийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэгдүгээр зэрэглэлийн хорт хавдар үүсгэгч бодис гэж ангилсан байдаг. Энэ ангиллыг 10 улсын 26 эрдэмтэн формальдегидийн хорт хавдар үүсгэх нотолгоог үнэлсний үндсэн дээр гаргасан бөгөөд формальдегид болон цусны хавдрын хооронд шалтгаант холбоо байж болзошгүй гэж дүгнэсэн байна. Ялангуяа хүүхдэд үзүүлэх нөлөө илүү өндөр байж болохыг мөн онцолсон байдаг.

Гэр, албан өрөө, сургууль, цэцэрлэгийн засварын улмаас үүсэх формальдегидийн бохирдол нь хот суурин газрын хүүхдүүдийн дунд цусны хавдрын тохиолдол нэмэгдэх нэг хүчин зүйл байж болзошгүй гэж үздэг.

БНХАУ-д хийгдсэн тархвар зүйн статистикаар цусны хавдрын суурь өвчлөл 100,000 хүн тутамд 3–10 тохиолдол байдаг бөгөөд жил бүр ойролцоогоор 40,000 шинэ тохиолдол бүртгэгддэг байна. Үүний 50 хувь нь хүүхэд бөгөөд ихэвчлэн 2–7 насны хүүхдүүд байна. Бээжингийн Хүүхдийн эмнэлгийн үзлэгийн статистикаар хотын цусны хавдартай хүүхдүүдийн 90 гаруй хувь нь сүүлийн хагас жилийн дотор гэр, сургууль, цэцэрлэгт засвар хийсэн орчинд байсан тохиолдолтой гэж тэмдэглэгдсэн байна.

Мөн Хятадын Дотоод орчны хяналтын хороо Бээжин хотын 500 айлд формальдегидийн шинжилгээ хийхэд хүүхдийн өрөөнүүдийн 72.2 хувьд нь формальдегидийн хэмжээ стандартаас хэтэрсэн үзүүлэлттэй гарчээ.

Эмнэлгийн мэргэжилтнүүдийн тайлбарласнаар хүүхдийн цус төлжилтийн онцлог нь насанд хүрэгчдээс ялгаатай байдаг. Тухайлбал, хүүхэд өсөлтийн үедээ байдаг тул цус төлжилтийн үйл ажиллагаа тогтворгүй, цус төлжүүлэх нөөц чадвар сул байдаг. Мөн хүүхдийн цус төлжүүлэх эрхтэн халдварт өртөмтгий, шим тэжээлийн дутагдалд амархан ордог. Иймээс формальдегидийн хэмжээ стандартаас хэтрэх нь хүүхдийн цус төлжүүлэх эрхтэнд насанд хүрэгчдээс илүү хүнд нөлөөлөх магадлалтай гэж үздэг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-04-30 59.153.115.54

Дээр үеээс л сургууль цэцэрлэг эмнэлэгт хортой хятад материалаар засвар хийдэг байсан. төрийн хяналт гэж байгаагүй. одоо л орилж эхэллээ.

Avatar

Нэргүй 2026-04-30 66.181.190.227

хилээр яагаад хорт бодисуудыг нь оруулаад байгаагаас эхлээд урагшаа наалдаад байвал хордсоор хорлогдсоор байх байлгүй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж