niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 01:06 UTC Эх: https://news.mn/r/2863881/ ddf03b75ad6082ba… ← niitlelch.mn руу буцах

Халамжийг мөнгөөр дэмждэг нь ядуурлыг бууруулахгүй байна

Халамжийг мөнгөөр дэмждэг нь ядуурлыг бууруулахгүй байна

Халамжийг мөнгөөр дэмждэг нь ядуурлыг бууруулахгүй байна

НИЙГМИЙН ХАЛАМЖ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАТАЙ ХҮНДЭЭ ХҮРДЭГ БАЙХ ЁСТОЙ

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Энхбаяр халамжийн тогтолцооны талаар тайлбарлахдаа “Монгол Улсад нийгмийн халамжаас хүртэж буй иргэдийн асуудал болон цаашид халамжийн тогтолцоог ямар чиглэлд хөгжүүлэх талаар хэлэлцлээ. Энэ бол олон жилийн турш яригдаж ирсэн чухал асуудал юм. Халамжийн тухай хуульд өнгөрсөн хугацаанд гурван удаа шинэчилсэн найруулга хийсэн. Хэдийгээр улсын төсөв, орлого, экспорт өсөж байгаа ч шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байсаар байна. Үүний нэг нь ажилгүйдэл, ядуурал, мөн халамж хүртэж буй иргэдийн тоо юм.

Нийгмийн халамж оновчтой, зорилтот бүлэгтээ хүрдэг байх ёстой. Хэрэгцээтэй хүндээ хүрэх тогтолцоог бүрдүүлэх нь чухал. Үүнийг тодорхойлох аргачлал нь нэлээд нарийн төвөгтэй байдаг. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд орлогыг оролцуулан тооцох аргачлалыг хэрэгжүүлж ирсэн. Дэлхийн банкнаас уг аргачлалыг цаашид улам сайжруулан хэрэгжүүлэх зөвлөмж өгсөн.

Өнгөрсөн жилийн хувьд олон хүчин зүйлээс шалтгаалан халамжийн тогтолцоо нэлээд өргөжсөн. Нийт зардал нь 2.1 их наяд төгрөгт хүрсэн. Цаашид олон улсын байгууллагуудын зөвлөмжийн дагуу уг тогтолцоог оновчтой болгох, хамрагдагчдын тоог тогтвортой байлгах нь чухал байна. Халамжид хэт хамааралтай тогтолцоо байж болохгүй. Үүнийг бууруулахын тулд халамжийн давхардлыг арилгаж, 41 төрлийн халамжийг 20 төрөл болгон цөөрүүлэхээр төлөвлөж байна. Мөн цаашид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хамтад нь хэрэгжүүлэх шаардлагатай. Жишээлбэл, халамж авч байсан өрхийн гишүүд ажил эрхэлж эхэлбэл хөдөлмөрийн зах зээлд оролцохыг нь урамшуулах тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-04-30 66.181.179.169

Халамжаар улс орон хөгжихгүй, халмжгүй бол бүр хөгжихгүй. Халамж бол хүний анхдагч эохийг хамгаалах наад захын арга хэмжээ шүү дээ.

Avatar

Би 2026-04-30 66.181.188.178

халамжаар улс орон хөгжинө гэж юу байх вэ дээ… ганц хадаас хадаж, оймсоо угааж үзээгүй хүмүүс толгой дээр гарчихаад улс орныг маань хөгжилд хүргэнэ гэж зүүдэлж болохгүй хөл гар нь хөдөлдөг хүн бүр хөдөлмөрлөвөл харин бар арслан цаашаа шүү

Avatar

Нэргүй 2026-04-30 66.181.160.38

МАН сүүлийн 30 жил дахин дахин сонгогдохын тулд монголчуудыг татвар төлөгчдийн мөнгөөр угжсаар байгаад залхуу, арчаагүй тэжээвэр болголоо!!!

Avatar

Нэргүй 2026-04-30 66.181.188.234

ард олноо ажилтай орлогтой улс эх орноо хөгжүүлнэ гэвэл үйлдвэржүүлэх л хэрэгтэй баймаар үүнийг энэ дээр байгаа дарга гэж гоё нэртэй амьтад надаар хэлүүлэлтгүй мэдэж л баймаар яагаад хийхгүй халамж нэртэй залхуурлыг ялуурлыг төрөл бүрээр дэмжээд байгаа нь сонин ард түмнээ ядуу байлгах нь дуулгавартай байлгах гэсэн албаар явуулж байгаа ажил байна даа

Avatar

/ &&&&&& -### +? 2026-04-30 66.181.177.89

xyyligyi worker. zailyyli

Avatar

Хулгайн зорилготой HYNDRYYLELT &0 y123456 2026-04-30 66.181.177.89

Xynsnui talon address solilt, Texniclyeer byx medeelel zasaglald opj bna.

Avatar

Нэргүй 2026-04-30 59.153.113.154

тэтгэвэр халамж биш шүү мэддэг юмаа яриарай

Avatar

иргэн 2026-04-30 103.229.121.249

бүрэн шинэчлэх хэрэгтэй. хавтгайрсан бөгөөд зорилтод бүлгийг улам дордуулж бгаа

Avatar

Нэргүй 2026-04-30 59.153.114.90

халамж очих ёстой жинхэнэ хүндээ очихгүй наагуур нь алга болгодог нь ядуурал буурахгүй гол шалтгаан

Avatar

Хаана байгаа халамж вэ 2026-04-30 202.9.46.159

Юун халамж вэ, хаана тэр халамжаар угжаад сүйд болоод байгаа юм, тийм овойж оцойсон их мөнгө өгөөд байгаа явдал яг хаана, юун дээр ажиглагдаад байнаа аан?

Avatar

Нэргүй 2026-04-30 66.181.161.212

Халамжийн мөнгөө хэмнэе

Avatar

Нэргүй 2026-04-30 111.220.91.125

Нямбаатар ТҮК-ийнхэний цалинг нэмдэг шиг цалингаа сайн нэмээд, халамжийнхаа оронд том төсөл, дэд бүтцээ төр нь хийгээд явж байхад эхний үед болно доо,

Avatar

Уука 2026-04-30 103.212.119.136

УИХ -Н ГИШҮҮД ӨӨРСӨДДӨӨ. ДАВУУ. БАЙДАЛ ОЛГОЖ АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙГ ӨНДӨР ДҮНГЭЭР. 3 ЖИЛ АВЧ БАЙГАА ШИЙДВЭРИЙГ ЦУЦАЛ !!!

Avatar

Шоу штээ 2026-04-30 202.9.46.159

Сонгуулиар гарч ирэхийн тулд л төрөл бүрийн халамж үүсгэж байна. Тэр нь улсын төсөвт дарамт үүсгэдэг. Гэвч ядуурал буурахгүй.

Avatar

halamjiig zogsoo 2026-04-30 59.153.114.121

uheh n uhne biz

Avatar

зочин 2026-04-30 103.57.95.183

Хөдөлмөрлөх боломжтой, чадвартай хүнд нийгмийн халамж хүртээдэг өнөөгийн систем хөдөлмөрлөхгүйгээр халамжаар амьдрах зохицуулалт бүрдүүлж, өөгшүүлж нийгмийн баялаг бүтээгч, хөдөлмөрлөгчдийг мөлжиж байгаа хэлбэр. Социалист тогтолцооны "хүн бүр чадлынхаа хэрээр хийж, хийснийхээ хэрээр авдаг" буюу хөдөлмөрлөсөн цалингаа ч авдаг, хөдөлмөрлөж байсны үр шим болох тэтгэвэр, тэтгэлгээ ч авдаг зарчим арчилсан Монголын хэн ч хамаагүй халамж, тэтгэмж авдаг гайхалтай хуваарилалт бий болгосон доо.

Avatar

ЗОЧИН 2026-04-30 203.91.115.41

МАН ЫГ ТАТАН БУУЛГА. СОНГУУЛИАР САНАЛ АВАХ ГЭЖ ХАВТГАЙРУУЛСАН. ЗҮҮНИЙ ЧИГЛЭЛИЙН НАМ ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГЭМД ЁСТОЙ ТОХИРОХГҮЙ.

Avatar

зочин 2026-04-30 66.181.185.152

Барууны ардчилал гэх одоогийн энэ систем бол мөлжлөгийн систем, Иргэдийг ядуу нөхцөлд амьдруулж,хөдөлмөрийг нь мөлжиж баяжих зорилгоор хөрөнгөтнүүдийн бодож олсон арга,, Бидний хөдөлмөрлөж олсон их мөнгө, хөрөнгийн ихэнх нь энэ хөрөнгөтнүүдийн хармаа рүү цутгаж байна, Тэдний сейфэнд ,эсвэл гадаадын банканд хадгалагдаж байна,Хөрөнгөтнүүд,улс орноо хөгжүүлэх,иргэдийн амьдралыг дээшлүүлэх,,бүтээн байгуулалт өрнүүлэх талаар хэзээ ч санаа тавихгүй,Зөвхөн түрийвчээ түнтийлгэхийг л бодно

Avatar

Нэргүй 2026-04-30 66.181.185.152

Энэ нь улс орон бүрт илт харагдаж байна,Төсөв хүрдэхгүй, иргэдийн амьдрал дээшлэхгүй ,ядуурал нэмэгдээд,Гэтэл хөрөнгөтнүүдийн тоо эрс өсч,хөрөнгө нь бараг геометрийн прогрессоор өсөөд, Ялангуяа дайны байдалтай байгаа орнуудад бүр илт, Хөрөнгө мөнгөгүйгээс батлан хамгаалах чадвар нь сул, дайсны цохилтыг зогсоох чадваргүй, өөрийн орны гүн рүү алдаж, хамаг чухал обьегтоо сүйрүүлэхэд хүргээд, Энэ нь ардчилагч гэх барууны тавиул,урвагчдад л ашигтай,бололтой

Avatar

Даяанч болж амьдараад үз 2026-04-30 202.9.46.159

Хүний ертөнцийн жам юм чинь одоо яая гэхэв. Эхлээд Францад дараа нь Оросод пролетарийн большевик тэгш ёсны шамбалын орон шиг диваажин байгуулах гэж 72 хоног ба 72 жил хайгаад тийм юм байдаггүй гэдгийг харсан байхаа та!!

9 0
Avatar

хүннү 2026-04-30 124.158.120.198

Хамаж дэндэж байна. Хамгийн их сул мөнгө өгч иргэдийн муу занд сургасан хүмүүс бод улс төрчид. Одоо нэн түрүүн нийгмийн даатгал, халамжийн хуулиа өөрчил.
1. малчидийн НДШ-н 50%-г төр даадгаа боль.
2. хүчний байгууллагын орон тоог цөөл, тэднийн тэтгэвт гардаг насыг 55 болго. Үүнд ажиллах хугацаа уртсага.
3. 16-аас дээш насны бүх хүн нийтийн тээвэрт мөнгөө төлдөг болго. Ямар ч хөнгөлөлт байх ёсгүй.
4. ЗГ-ын бүх сангуудыг татан буулга.

Avatar

зочин 2026-04-30 66.181.185.152

Хөрөнгөтнүүдийн санаа нь энэ, Иргэдийг арьс яс болтол мөлжиж түрийвчээ зузаалах, Одоо бүх орон зах зээлийн зарчмаар явж байна ,Социалист нийгмийн өмчтэй ганц орон алга,Гэтэл яагаад том хөрөнгөтөн орон баяжиж хөрөнгөжиж,африк ази латин америкийн ихэнх орон буурай сул дорой ядуу хэвээр байна, Зах зээл учиргүй хөгжүүлнэ гэсэн яалаа, Коммунист хятад яагаад энгэж гэнэт үсрэнгүй хөгжив,Ардчилагч гэх луйварчдын тартагт нь тултал сүйрүүлсэн орос яагаад маш богино хугацаанд хүчирхэгжив,

Avatar

Нэргүй 2026-04-30 103.71.101.158

Юм л бол халамж ихэслээ ч гэх шиг. Хаа байна тэр өгөөд байгаа халамж нь. Ядаж тэтгэвэрээ 1,5 сая болгочихоод хуцаач. Халамжийн мөнгө гэдэг нь гол нь хүүхдийн мөнгө шүүдээ. Хөгшчүүл ХБИ -ийн халамж бол жоохон юм шүүдээ, чааваас.

Avatar

Нэргүй 2026-04-30 43.242.242.59

Монголчууд огцом капиталист нийгэмд шилжиж социализмд байсан иргэд хөл алдаж нийгмийн доод түвшин рүү шилжсэн. Зарим нь одоо ч амьдарч байна. хөгшин болсон тэдэнд нийгмийн халамж хэрэгтэй. Цаашдаа иргэд өөрөө өөрийгөө авч явдаг болно. халамж яг хэрэгтэй эзэндээ очдог байх ёстой. Ажилгүйдлын тэтгэмж нв зальтай хүмүүст л очиж байх шиг байна.

Avatar

Нэргүй 2026-04-30 202.55.188.44

яг үнэндээ халамж гэж малчдын бүлэглэл шдээ тэд тэтгэвэр авч нийгмийн даатгалаа төлүүлж согтуу хоршоогоор зээл авч ноолуураа өндөр үнээр компаниудад авахуулах зээл гаргуулж хүүхдээ үнэгүй байр хоолонд суулгаж байгаа лав 2их наядын халамж авч байгаа

Avatar

зочин 2026-04-30 66.181.185.152

Малчны хөдөлмөр бол манайд маш хэрэгтэй маш хүнд, Малчид ,хөдөө аж ахуйн салбарын ажиллагсад рүү дайрах биш,аль болохоор дэмэихийг хичээх хэрэгтэй, Малчин ч үгүй мал ч үгүй мах ч үгүй болж болзошгүй эмзэг зүйл, Монголыг сүйрүүлэх ,иргэдийн амьдралыг хүндрүүлэх зорилготой этгээдүүд л хөдөө аж ахуйн салбараа ад үлэх малчдаа үл хүндэтгэх б**х

Avatar

Нэргүй 2026-04-30 202.55.188.88

захын тахир дутуу хүн л малчдаас илүү хөдөлмөрч шдээ тэдэнд шиг халамж архи хулгайгаас өөр юм хийж чадахгүй шаарнууд хаанаас ч олдоно малчин бол манай нийгмийн хорт хавдар цас орохоор зуд боллоо туслаарай гэнэ харж байгаараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж