niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 01:06 UTC Эх: https://news.mn/r/2863581/ 2d23a771de3b8e2c… ← niitlelch.mn руу буцах

Байр суурь: Чухал хуулийн төслийг халуун улс төрөөр шийдэх гэж байна

Байр суурь: Чухал хуулийн төслийг халуун улс төрөөр шийдэх гэж байна

Байр суурь: Чухал хуулийн төслийг халуун улс төрөөр шийдэх гэж байна

Энэ хаврын УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэж буй голлох хуулийн төслүүдийн нэг бол Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл. Уг төсөл нь нэг удаагийн үйлчлэлтэй бөгөөд гурван томоохон төсөлд хамаарах юм. Тодруулбал, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт, мөн Сэлбэ дэд төв төсөлд үйлчилнэ. Эхний хоёр төсөлд Энэтхэг болон БНХАУ-ын Засгийн газартай Монгол Улсын Засгийн газар гэрээ хэлэлцээр байгуулж, зээл авахыг соёрхон баталсан бөгөөд хэрэгжилт нь хэдийнэ эхэлжээ. Уг хуулийн төслийг УИХ-аар батлах нь хэр зөв зохистой талаар эдийн засагчдын байр суурийг тодрууллаа.


Эдийн засагч Н.Ууганбаатар: 

–Хамгийн эхний санаа зовж байгаа асуудал бол уг хуулийн төсөл халуун улс төр дунд шийдэгдэх ёстой асуудал биш. Хүйтэн тооцоо хийх хэрэгтэй. Жишээлбэл, Алтанширээ суманд баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр гэхэд Энэтхэгийн эксим банктай хийсэн гэрээтэй нь танилцсан нь хэд байгаа бол? Энэ мэт тооцооллоо огт ярихгүй байгаа байхгүй юу. Миний ойлгосноор зээлийн хэлэлцээр нь нууцын зэрэглэлтэй юм шиг байгаа юм. ТЭЗҮ нь нууцын зэрэглэлтэй юм шиг байгаа юм. Чуулганы хуралдаан дээр ажлын хэсгийг төлөөлж ганц хүн л хариулт өгөөд байдаг, бусад нь юм л асуугаад байгаа процесс харагдаж байна.

Газрын тосны түүхий эд нь байгаа юм уу, хэдэн жилийн дараа ашгаа өгөх юм гэх мэт. Өөрсдийнх нь тооцооллоор 7-8 жилийн дотор зээлээ эргэн төлнө гэдэг зүйлийг яриад байсан. Гэхдээ анх эхлээд л нэг тэрбум ам.доллар гээд ярьж байхад л 7-8 жил гэж ярьж байсан. Дараа нь 1.7 тэрбум ам.доллар болоход мөн л ялгаагүй 7-8 жил гэдгээ яриад байгаа байхгүй юу.

Тэгэхээр үүн дээр халуун улс төр хийж биш, хүйтэн тооцоолол хиймээр санагдаад байгаа юм. Харамсалтай нь, хэн ч хийхгүй байна. Ажлын хэсэг дээр ч хийгдсэнгүй.

Даваа гаригт болсон МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр дурдагдсан бүлгийн даргын ярианаас үзэхэд "төслүүдийг хоёр хуваая, өөрийгөө санхүүжүүлээд явдаг эдийн засгийн үр ашигтай төслүүдийг тусад нь авч үзье" гэдэг чиглэл өгсөн гэх зүйлийг ярьж байсан. Тэгвэл нөгөө төслүүд нь ямар төслүүд байх юм бэ? эдийн засгийн ямар ч үр ашиггүй төслүүд юм уу?. Төсөл гэдэг чинь угаасаа нийгэм, эдийн засгийн үр ашигтай байх ёстой. Төсвийн тогтолцоо, төсвийн хөрөнгө оруулалт гэдэг зүйл чинь хүйтэн тооцоон дээр явагдах ёстой. Харамсалтай нь, манайд үүнийг дандаа халуун улс төрөөр л шийдсээр ирсэн.

Ялангуяа энэ гурван мега төслийн хувьд үнийн дүнг нь аваад үзэхээр манай ДНБ-ний 10 хувь шүү дээ. Гэтэл ийм хэмжээний төслүүд дээр дахиад л халуун улс төрөө хийгээд "Сэлбийг оруулах уу, болих уу" гэдэг зүйл яриад байж байгаа нь надад маш харамсалтай байна. Дээрээс нь маш эрсдэлтэй санагдаж байгаа.

Тэгэхээр цаашид шаардлагатай бол хүйтэн тооцоонуудыг нь хийгээд, хөндлөнгийн байгууллагуудыг хөлсөлж авна уу, судлаачдын баг гаргаж ирнэ үү, ажлын хэсгийг дахиж байгуулна уу холбогдох тооцооллуудыг бүгдийг нь хийсний дараа дүгнэлтээ харж байгаад шийдвэрлээд явчих нь зөв болов уу гэж харж байна.

Хоёрдугаарт, Алтанширээтийн газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг ажиглах юм бол хүйтэн тооцоо хийгээгүйг юун дээр харж болох вэ гэхээр төсөвт өртгийг нь гурван удаа тодотгочихлоо шүү дээ.

Анх 2017 онд тэрбум ам.доллар гэж байгуулагдсан гэрээ 2019 онд 1.2 тэрбум ам.доллар болсон. Тэгээд 2025 онд 1.7 орчим ам.доллар болгосон. Төсөл хэрэгжих явцад ямар нэгэн хүндрэл гарч ирэхийг үгүйсгэхгүй.

Гэхдээ эхнээсээ ТЭЗҮ гэдэг зүйл чинь энэ болгоныг зөв тооцохыг хэлээд байгаа юм шүү дээ. Тэгэхээр бидэнд ил харагдахгүй байгаа хүйтэн тооцоо нь тийм ч сайн биш болов уу гэмээр дүр зураг харагдаад байгаа юм. Буцаад хэдэн жилийн дотор өөрийгөө нөхөх юм, үр ашиг нь юу байх юм гэдэг зүйлүүд нь тун ойлгомжгүй. Эргэн төлөлтийн хуваарь нь ямар байх юм гэдэг дээр ямар нэгэн мэдээлэл алга байна. Зээлийн нэг зовлон нь эргэн төлөлт хийхээр эхлээд хүүгийн төлбөр төлөгддөг зарчимтай. Хэдий хүү нь бага ч гэсэн нийт өртөг нь их учраас нэлээд өндөр дүн гарна.

Тэгэхээр хэзээ үндсэн зээл нь төлөгдөөд, манай валютын нөөц, улсын төсөв дээр ямар болзошгүй эрсдэл, хүндрэл авчрах юм гэдэг талаар хэн ч юу ч мэдэхгүй байгаад л гол зовлон байна.

ГАЗРЫН ТОСНЫ ҮНИЙН ӨСӨЛТ МОНГОЛД МЭДРЭГДЭХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ 

Эдийн засагч Б.Сосорбарам:

-Хөгжиж буй ихэнх улсуудад эдийн засаг, нийгэмд хэрэгтэй томоохон төслүүдийг Засгийн газар гадаад зээллэгийн тусламжтайгаар эсхүл төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор шийдэх тохиолдлууд олон. Манай улсын хувьд эдийн засаг харьцангуй жижиг, дээр нь уул уурхайн түүхий эдийн үнээс шалтгаалан эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгддөг эмзэг учир томоохон төсөл, хөтөлбөрүүдийг шууд төсвөөс санхүүжүүлэх боломж байхгүй.

Ийм учраас томоохон төсөл, хөтөлбөрүүдийг олон улсын түнш байгууллага эсхүл төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлэхээс өөр арга бараг байхгүй гэж хэлж болно.

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн баригдаж буй нь хэд хэдэн чухал ач холбогдолтой. Олон улсын жишгээс харахад томоохон төсөл, хөтөлбөрүүд урт хугацаанд үргэлжлэх тусам тухайн төслийн өртөг нэмэгдэж, тэр хэмжээгээр эдийн засгийн үр өгөөж нь буурч байгаа нь харагддаг. Иймд зээлийн санхүүжилтээр шийдэж буй томоохон төслүүдийн зээлийн ашиглалтыг хянах, үр дүнг тухай бүр хэмжих, зээлийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх, төслүүдийг хугацаанд нь бүрэн ашиглалтад оруулахад хяналт тавих, хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлж буй нь чухал ач холбогдолтой юм.

Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Сэлбэ дэд төв зэрэг томоохон төслүүдийн хэрэгжилт Монгол Улсын эдийн засагт богино болон дунд хугацаанд эерэг нөлөө үзүүлнэ.

Газрын тос, цахилгааны импорт нь манай улсын импортын бүтээгдэхүүний 50 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Иймд энэхүү импортын хэрэглээг бууруулах, гадаад валютын гарах урсгалыг бууруулах, цаашлаад нийлүүлэлтийн гаралтай инфляц буурахад чухал ач холбогдолтой. Энэ нь эргээд эдийн засагт иргэдийн амьдралын чанар сайжрах, худалдан авах чадвар нэмэгдэхээс гадна тухайн салбаруудын эдийн засагт үзүүлэх хувь нэмэр аажмаар нэмэгдэх боломжтой байгаа нь харагдаж байна.

Сэлбэ дэд төвийн хувьд ч сүүлийн гурван жилийн хугацаанд харьцангуй сул өсөлттэй байгаа барилгын салбарыг идэвхжилийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эрэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой төслүүдийг нэг гэж хэлж болно.

Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд тодорхой бус байдлууд улам бүр нэмэгдэж байна. Ялангуяа Ормузын хоолойн асуудалтай холбоотойгоор газрын тосны үнэ хэлбэлзэж эхэллээ. Ийнхүү энэхүү үнийн өсөлт нь манай улсын хөдөө аж ахуй, барилга, уул уурхай, тээвэр зэрэг бүхий л салбарт нөлөөлөх нь цаг хугацааны асуудал болж байна. Манай улсын эдийн засгийн өсөлт харьцангуй тогтвортой, зээлжих зэрэглэл сайжирсан байгаа зэрэг нь дээрх төслүүдийн эргэн төлөлтөд асуудал үүсэх эрсдэл харьцангуй бага байна. Харин зээлийн ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, төслүүдийг тогтоосон хугацаанд амжилттай хэрэгжүүлэх, төслийн зардлыг нэмэгдүүлэхгүй байхад чиглэж хурдан шуурхай, үр ашигтай ажиллах нь чухал юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-04-30 202.70.43.34

Монголд захын өвгөн жавьжаара шүлсээ савируулан өглөөнөөс орой хүртэл Хий Хоосон Улс Төржихөөс өөр юуу ч алгаа….Хүн нэг бүрийн Бүтээмж гэж байна уу ????

Avatar

Иргэн 2026-04-30 59.153.114.173

нууцын зэрэглэлтэй гэдэг чинь хулгай луйвар бгаа гэсэн үг бүүр яг баталгаатай

Avatar

Нэргүй 2026-04-30 103.57.92.14

Дамдинням ёрөнхийлөгчийн айлчлалын хүрээнд казакстанд хандаж түүхий тос, шатахуун өгч болно гэснийг их ажил хийсэн болгож ярьж байна. казакстан ч бай хэнч байсан монголын жаахан хэрэгцээний тос шатахууныг өгч болно л гэж хэлнэ шүү дээ. хоёр хөршөөрөө дамжуулж яаж авах нь асуудал баймаар. Одоогий сайд нар ингэж л попордож, сэрүүн зүүдлэдэг, үлгэр ярьдаг байхгүй юу

Avatar

Нэргүй 2026-04-30 103.57.92.14

залуу бодлогогүй сайд нар ийм л улс төрийн алдаа хийдэг юм. казакстаанаас авах бол орос хятадын нутгаар яаж тээвэрлэж авчирахаа эхлэж ярьж шийдвжрлэж байж ингэж яоьдаг байхгүй юу. Орос хятад 2 та нар казакстанаас авах болсон гэл үү бид түүхий тос, шатахуун өгч чадахгүй боллоо гээд нэг өглөө хэлэхэд л бүх юм шийдэгдэж байна.

Avatar

Нэргүй 2026-04-30 103.57.92.14

орос мөн хятад бидэнд хүссэнээр нёфть шатахуун олон арван жил өгсөөр л байгаа. Манайхан харин элдэв зүйл эхлэж яхьж дургуйг нь хүргэх нь их. түүхий тосгүй байж үйлдвэр барьна гэж томроод одоо түүхий тосоо казакстанаас авна гээд л томорч байна. Орос түүхий тос өгөхгүй гэж хэзээ хэлсэн юм.

Avatar

Зочин 2026-04-30 103.57.92.14

Ууганбаяр эдийн засагч маш зөв үнэнийг хэлжээ. газрын тосны үйлдвэр эдийн засаг талаасаа үр ашиггүй, алдагдалтай ажиллаж зээлээ улсын төсвөөс төлөх нөхцөл үүсээд байгаад хамаг учир байгаа юм. үндэ ний нрх ашиг, эдийн засгийн аюулгүй бхйдал гэж хоосон хийрхснээс энэ болсон.

Avatar

садө 2026-04-30 202.21.107.26

ууганбаяр чинь эдийн засагч биш

Avatar

Нэргүй 2026-04-30 202.126.89.210

MAK, sahal erdenebileg ch yum uu hiisen bol odiid adhigaa ogood ehelchihsen baih baisan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж