2017.10.09 · niitlelch.mn (Archiv) · Архив

Захууд НӨАТ-ын баримт өгдөг боллоо.

Иргэд томоохон зах, худалдааны төвүүд НӨАТ-ын баримт өгөхгүй байна гэх санал, гомдлыг байнга илэрхийлдэг. Тиймээс Татварын ерөнхий газар зарим зах, худалдааны төвүүдийг баримт хэвлэх машинтай болгосон гэнэ.  Тухайлбал, “Өгөөмөр”, “Нарантуул” зэрэг захын худалдагч нарын дунд баримт хэвлэх машин суурилуулсан бөгөөд тэд өөрсдийн кодыг ашиглан, иргэдэд баримт хэвлэж өгөх боломжтой аж. Иймээс одоо дээрх захуудаар үйлчлүүлсэн иргэд худалдагчдаас баримт авах боломжтой төдийгүй, хэвлэж өгөхийг шаардах эрхтэй болжээ.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.