niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 01:31 UTC Эх: https://news.mn/r/2863832/ b15f4d067ac2ad65… ← niitlelch.mn руу буцах
“Арчаагүй” АН

УИХ-д 42 суудалтай Ардчилсан намынханд дайх үг байна. УИХ-ын 126 гишүүнтэй парламентад таван намын төлөлөөлтэй. Үүнээс хамгийн олон гишүүнтэй бөгөөд сөрөг хүчин болгож Ардчилсан намыг ард түмэн сонгосон.

Парламентад МАН олон жил эрх барьж байгаа авлига, албан тушаалын хэрэг нь хэдэн тэрбумаар яригдаж, ял шийтгэл, хариуцлага тооцож байгаа нь цөөн хэдэн хүн дээр үйлчилж,  хэдэн тэрбумын авлига аваад хэдхэн саяар торгуулаад л өнгөрдөг, улс орны эдийн засаг ард түмний хаалгаар орохгүй, өдрөөс өдөрт өргөн хэрэглээний барааны үнэ өсч, аж ахуй нэгжүүд татварын дарамтад орж, хүлээлт үүсгэсэн том төслүүд нь эцэстээ хулгай, авлига болон хувирчихсан, хаана тэрбумтан төрж байна тэнд МАН-ынхан байгаа учраас, авлига нь хэрээс хэтэрч авлигын индекс ухарчихсан, ардчиллаасаа ухарчихсан, хүний эрх нь уланд гишгэгдсэн ийм цаг үед Монгол ардын намынханд ташуур болоод, сөрөг хүчин шиг ажиллаад өгөөчээ гэж 42 гишүүнтэй том бүлэг болгож өгсөн, ард түмэн.

Гэтэл яав, Ардчилсан намын гишүүд тангаргаа өргөмөгцөө шууд л МАН-ынхантай нэгдэж, хамтарсан Засгийн газар байгуулав. Олон жил “гудамж”-нд явсан гэсэн шиг албан тушаал, эрх мэдэлд хүрсэн Ардчилсан намынхан сөрөг хүчний үүргээ умартсан.

Тэд МАН-д ташуур болох биш эсрэгээрээ хамтраад эхлэв. Хамтарсан Засгийн газарт алдаа ч бий, оноо ч бий. Гэлээ гээд парламент дахь сөрөг хүчин бол сөрөг хүчин шиг л ажиллах учиртай.

Хамтарсан Засгийн газарт байсан нэг жилийг орхиё, тэгвэл одоо жинхэнэ утгаараа Ардчилсан нам сөрөг хүчний ажлаа хиймээр байна. Дэлхийн геополитикийн асуудлаас үүдээ шатахууны үнэ нэмэгдчихлээ. Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж, Атар талх 300 төгрөгөөр нэмэгдэж, гурилан бүтээгдэхүүний үнэ 400 төгрөгөөр нэмэгдсэнийг Ардчилсан намынхан та бүхэн мэдэж байгаа юу. 60 сая малтай ч нэг кг махаа 40 мянган төгрөгөөр авч байгаа гэдгийг мэдсэн үү, та бүхэн. Өргөн хэрэглээний барааны үнэ өсчихсөн, ард түмний орлого нэмэгдэхгүй, өдөр хоногоо яая гэж байгаа монголчуудын итгэх итгэл нь Ардчилсан нам болж буйг анзаарсан уу. Ард түмэн нь бор хоногоо яая гэж байхад аж ахуй нэгжүүд нь татварын дарамтад орчихсон. 22 мянган аж ахуй нэгж татварын өрөө төлж чадахгүй дансаа хаалгаж байхад та бүхэн хаана байсан бэ.

Аж ахуй нэгжүүд татвар, нийгмийн даатгалын шимтгэл нь өндөр учраас өрөнд баригдчихаад байгааг мэдэж байгаа юу. Ардын намынхан УИХ-ын сонгуулиар амлаж, мөрийн хөтөлбөртөө татвар нэмэхгүй гэж амлалт өгснийг санаж байна уу та бүхэн.

УИХ-д 42 суудалтай Ардчилсан нам амьд байна уу гэж асууя. Ардын намынхны албан тушаалын томилгоо болохоор бөөнөөр орж ирээд суучихдаг, Ардчилсан парламентын эсрэг хууль оруулаад ирэхээр Ардчилсан намынхан нь олноороо дэмжээд сууж байдаг хэдэн “кнопчин” болсоор байх уу. Бүрэн эрхийн чинь хоёр жил нь өнгөрчихсөн,  цаашид сөрөг хүчин шиг ажиллаад, ард түмнийхээ талд зогсоод, асуудалд ул суурьтай хандах богинохон хугацаа л үлдлээ шүү, Ардчилсан намынхаан. Ард түмэн та бүхнийг хэрхэн ажилласан, сөрөг хүчний ажлаа хэрхэн хийсэнд дүнгээ тавих цаг ойртсоор байгааг нэхэн сануулъя!

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-04-30 59.153.115.54

МАНий АН уу. МАНАН болно.

Avatar

Бат 2026-04-30 59.153.113.164

АН төрийн мөнгөний хулгайч Жэнко хочит Халтмаагийн. баттулгаас салсан цагт бид саналаа АН-д өгнө шүү. Жэнко хулгайч бол Кремлийн бууны нохой бөгөөд монголчууд нүүрсээ зараад босоод ирэх байсныг оросуудын даалгавараар дотоодын шуналтнууудын ятьгалгаар хулгайлж ядуу хэмээр нь үлдээсэн гайтай орос эхнэртэй барам байгаа юм. Жэнко ОЭ нарын бүллэлийг дарж авахаас монголын хөгжил шалтгаалж АН ялах нь шийдэгдэнэ шүү.

Avatar

Нэргүй 2026-04-30 43.242.242.59

Сөрөг хүчин гэхээр л хөгжлийг боомилж саад болох тэмцэл жагсаал үймээн самуун зохион байгуулдаг байж хэрхэвч таарахгүй. АН-ынхан иргэдийг төр засгийн эсрэг турхирч улс оронд тогтворгүй байдал бий болгохыг хүсдэг. өөрсдийн ажлаа эрх баригч нартай тэмцэлдэх гэж ойгодо. хамтарч улс орноо өөд нь татахыг огт мэддэггүй. ард түмэн эв нэгдэлгүй байвал улс төрийн нам сайхан оршин тогтнож байдаг. МАН болон АН хоёрын тэмцэл дунд ард түмэн туйлдаж аргаа барж байна.

Avatar

зочин 2026-04-30 66.181.185.152

Ардчилагч гэх барууны тавиул бүлэг этгээд,улс орноо урагшлуулах,иргэдийн амьдралыг дээшлүүлэх бүтээн байгуулалт өрнүүлэх талаар юу ч хийхгүй, Иргэдийн хүчийг мөлжиж,нийгмийн хөрөнгөөс идэж ууж,,хэтэвчээ зузаатгахыг л бодно,Эх оронч дүр эсгэн,шудрага хүмүүс болж жүжиглэн, иргэдийг хуурч мэхлэн төрийн эрхэнд гарах, дураар авирлахыг л бодно, Эздээсээ өгсөн үүргийг биелүүлж ,хоёр хөрштэй тогтоосон харилцааг хүйтрүүлж унтраахмонголыг Украин мэт болгохыг л хичээнэ

Avatar

Нэргүй 2026-04-30 103.212.117.200

АН сонгуульд ялна гэж хэнэ хэлээд байгаа юм. Манлайлал ч алга, олигтой боловсон хүчин алга. Ганц овоо нь баярцогт.

Avatar

сонгогч 2026-04-30 202.9.46.9

Авлига, хулгай, урвалт, албан тушаалын хэрэг нь хэдэн их наядаар яригдаж, эзэдэд нь ял шийтгэл, хариуцлага тооццохгүй байгаа нь "ЭЗЭНГЙ, ТОЛГОЙГҮЙ МОНГОЛ " болсны нотолгоо мөн ….

Avatar

Нэргүй 2026-04-30 66.181.180.184

Хатгаж байгаа юм биз дээ. Эрх баригчдыг зуун хувь буруутгахыг сөрөг хүчин гэдийм бол энэ үүргээ АН зуун хувь биелүүлж бийгаа. Зоригоос хойш АН-ын ардчилал ийм болсон. Арай гэж эрх баригч болчихвол нэмэх баланстай улс хүлээж аваад шууд хувааж хусаад хасах баланстай болгоод явчина. Яг ийм л циклээр цаг элээж байгаа нь дэндүү харамсалтай

Avatar

Нэргүй 2026-04-30 66.181.160.38

АН дотор гадаадын тагнуул, хорлон сүйтгэгч нар байгаа цагт АН байтугай МУ ч өөдлөхгүй!!! Эхлээд тэднийгээ устга!!!

Avatar

Нэргүй 2026-04-30 103.229.122.141

Идэх завших ашиг олох хор найруулахаас өөр юманд тархиа ашиглах ухаантай хүмүүс даана ч нам дагаж далдаак болох дургүй байгаад хамаг учир байгаад байна!Яагаад гэвэл намын толгойд хог новшнууд үүрлэчихээд өөрсдөөс нь ухаалаг хүнийг өөд гаргахгүй хавчин гадуурхаад байна!

Avatar

Гайгүй байлгүй 2026-04-30 202.9.46.159

Тэгээд МАН арчаатай байгаа нь энэ үү. Битүү авилга, хулгай, одоо бүр тендер олж өгсөнгүй гээд нэг хулгайч нь нөгөө хулгайчаа алаад эхэлсэн л байна.

Avatar

Нэргүй 2026-04-30 66.181.186.189

Үнэн, үеийн үед арчаагүй байсан, цаашдаа арчаа ч ярих тэнхэлгүй болно

Avatar

Нэргүй 2026-04-30 66.181.178.49

МАН АН, бүх намуудыг татан буулгаад шинээр эхлэе. ГЭхдээ урьд өмнө аль нэг намд бсан хүмүүсийг дахиж нам байгуулахыг хориглох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2026-04-30 66.181.186.189

Монголд ямар ч нам хэрэггүй. Харин удирдагч хэрэгтэй. Ийм жижигхэн улсад НАМ байж яах юм, ахиад 60 жил харах уу тэднийг

Avatar

Нэргүй 2026-04-30 202.126.88.199

АН аа гэж

Avatar

Нэргүй 2026-04-30 103.229.122.68

АН баларсаан хамгийн гол нь ард иргэд сонгогчид оо тоодоггүй тэдний дуу хоолойг сонсохгүй шүүмжлэлийг үл тоомсорлодог нь хол явахгүй болсны байсны шинж бүрдээд байгаа

Avatar

ard tumen 2026-04-30 74.110.124.254

AN chini budaa bolood olon jil bolj bgaa shdee shal hudlaa ardchilal gej hutsdag shaldan proletar uud

Avatar

Нэргүй 2026-04-30 66.181.177.137

а**с ЖОРЛОГУУД

Avatar

Нэргүй 2026-04-30 63.140.2.161

НИТХ-н АН-н төлөөлөгчид бүгд авилгаа авсан өөрсдийгөө болгосон гээд мэдээлэлтэй хүн хэлээд би эргэлзээд байсан чинь үнэн байдлыг зөв боллоо

Avatar

Нэргүй 2026-04-30 202.126.90.74

126 даа бишээ ер нь Монгол өөрсдөө 00 байгаа шүү. Маш амьдарч байгаа тэмцэл байхгүй мөхөх шатандаа орсон!!!

Avatar

Өвгөн Балдан 2026-04-30 103.212.118.182

Зөгийн хатгалт гэж энэ. Ажилчин зөгийнүүд ажлаа хийхгүй байна. Нэг л албан тушаал, эрх мэдэл ярьсан улс байхын. Энэ боломжийг ашиглаад хэлэхэд 100 ямаанд 60 ухна гэдэг үг толгой руу чинь орохгүй байна уу. 126 гишүүний хэрэг , үр дүн огт гарахгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж