Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2026.04.29/-ийн хуралдаан Хүний эрхийн дэд хорооны 2025 он, 2026 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны тайлан сонссоноор эхэллээ. Тайлант хугацаанд тус дэд хороо дөрвөн удаа хуралдаж, 22 удаагийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, 470 гаруй оролцогчийг хамруулжээ. Гишүүд, Үндсэн хуульд заасан хүний эрхтэй холбоотой заалтуудыг хэрхэн амилуулах, үе тэнгийн дээрэлхэлтэд холбогдсон хүүхдүүдийн асуудлыг зөв шийдвэрлэхэд анхаарах шаардлагатай зэрэг саналаа хэлсний дараа Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох санал хураалт явуулав.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 68,4 хувийн саналаар Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг сонгохыг дэмжсэн юм.
Үргэлжлүүлэн Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт болон Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Ажлын хэсгийн дүгнэлтэд мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт, шүүхийн шатанд хүний эрхийн суурь баталгаа болох хууль зүйн туслалцаа авах эрх, хүний халдашгүй байдал, шударга шүүхээр шүүлгэх зэрэг үндсэн зарчим хангагдахгүй байгаа талаар дурджээ. Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа 55 хувийн саналаар УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн сонгон шалгаруулах журмыг сайжруулж, шинэчлэн найруулсан Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэнээр хуралдаан өндөрлөв.
3,605.46


















































Зочин 2026-04-29 103.212.118.206
шшшшш энэ нэг хар хэрүүлч авгай
Нэргүй 2026-04-29 59.153.112.193
Ямар ч мэдрэмжгүй авгай хүний эрхийн хороонд дэд дарга хийнэ гэнэ. Буянтай хүн юм даа гэж л хэлэе дээ. Яаж тийм ухаан муутай үг хэлдэг байнаа. Оюун-эрдэнэ Амарбаясгалангаа л өмөөрөх байхдаа. Тэхдээ тун ч ухаан муутай үг хэлдэг дээ. Хүлээх юм юу ч байхгүй.
Нэргүй 2026-04-29 202.9.40.209
НОМИН СОЛОНГОО…..гэх мэт чадалтай зарчимтай олон залуусыг МОНГОЛ УЛСЫН хуулийн байгууллагыг цэгцлэх цэвэрлэх ажлыг хийлгээч Балиар заваан шүүгчдийг зайлуулаач Нийт шүүгчдийг хэлээгүй шүү Хонгилддог, шударга бус …………….гэсэн харууд
Нэргүй 2026-04-29 202.55.188.97
хог шаар гэж хардаг даа одоо яахав
Нэргүй 2026-04-29 178.174.229.45
oyuerdeneesee yaraltai sal tegehgui bol 10 har nugliin zamaas sgarahgui shuu
Нэргүй 2026-04-29 202.9.40.209
Ганцхан Оюун Эрдэнээс өөр нэртэй хүмүүс байхгүй юу. Аугаа авлигачид цөлмөгчид үй олноороо байгаа биз дээ Сангууд, банкууд……………….
Нэргүй 2026-04-29 66.181.161.103
орилоо борлон, самган төриин толгойд сандайлжэ ишшш чааваас даа
Cok 2026-04-29 202.126.89.7
собака 7
Нэргүй 2026-04-29 172.58.243.16
Улсын Их Хурал гэж нэг
Уруугаа ургасан мод бнаа !!!