niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 01:31 UTC Эх: https://news.mn/r/2863830/ dba833bba4c39b2d… ← niitlelch.mn руу буцах

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Дүүргийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийг эхнээс нь дэмжин, хувь нэмрээ оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Чингэлтэй дүүрэг өнгөрсөн онд 93 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд холбож, ирэх онд 500 гаруй өрхийг хамруулна. “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 150 гаруй мянган мод, түүний дотор гэр хороололд 10 мянга гаруй мод тарьж ургуулсан тухай Засаг дарга Э.Мандуул танилцууллаа.

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 40 гаруй нь Чингэлтэй дүүргийнх юм.

Үр хүүхдээ эрдэм боловсролтой, хичээл зүтгэлтэй өсгөн хүмүүжүүлсэн эцэг, эх, бүх талаар дэмжсэн багш нарт Ерөнхийлөгч талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Цаашид төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэн, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хамтран зүтгэхийг уриаллаа.

Ерөнхийлөгч Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн ахмад багш Бямбажавын Дэмбэрэлсанд Гавьяат багш, “Топ зам” ХХК-ийн зөвлөх инженер Цагаачийн Бат-Очирт Гавьяат барилгачин, “Эм эм би холдинг” ХХК-ийн Хүүхдийн эмнэлгийн ерөнхий эмч Дэшигжавын Нацагмаад Хүний гавьяат эмч, Төр, захиргааны ахмад ажилтан Пэрэнлэйн Төвсанаад Гавьяат эдийн засагч цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-04-29 103.57.94.229

Хүрэлсүхийг зайлуулахын төлөө ТББ

Avatar

Нэргүй 2026-04-29 59.153.113.91

Туулын бургасыг нямбаатарын х***а хуйхалж бна

Avatar

irgen 2026-04-29 103.212.116.227

Энэ хүрэлсүх өөрийн унасан нэр хүндээс сэргээх гээ л элдэв поп уулзалт энд тэнд хийгээд хэсүүчилж явах юм. Одоо чиний үнэн нүүр царайг ард иргэд нэгэнт ойлгосон тул ч ямар ч пиар хийгээд нэмэргүй, хурдан наад суудлаа тавьж өгөөд зай болж үз.

Avatar

Нэргүй 2026-04-29 66.181.180.103

Коммунистуут хурал цуглаан уриа лоозун суртал ухуулга хар пиаргүй хол явахгүйгээ мэднэ ээ

Avatar

Зочин 2026-04-29 59.153.112.191

Иргэд ч гэж дээ нөгөө л хэсгийн ахлагчид, хороо хавиар эргэлдэж амь зогоодог халамжийнхан, МАН-ыг дэмжигч ахмадууд + нь ирцээ бүртгүүлэх гэж очсон төрийн албан хаагчид л байгаа ш дээ, жир иргэн ийм юманд очих ч үгүй, очсон ч аягүй бол оруулахгүй биз дээ, кк

Avatar

Чөлөөт сонгогч Ш.Раднаа: Сонгуулийн дүн чөлөөт сонгогчдын саналаас хамаарна. 2026-04-29 103.212.117.200

Уул нь АН-ынхан дараагийн сонгуульд ялчихсан мэт МАН-ынхныг элдвээр хэлээд л, авилгаар иргэдийг айлгаад л их догь байсан нь саяхных. Үнэн худал нь мэдэгдэхгүй нэг судалгааны байгууллагын санал асуулгаар АН-ын нэр хүнд өндөр байна гэцгээгээд л. ГЭТЭЛ НЭГ Л БИШ ЭЭ Ерөнхийлөгч Хүрэлсүх маш нарийн төлөвлөгөөтэй ажиллаж байна.ОЧСОН ГАЗАР БОЛГОНДОО ТАВАН ХӨТӨЛБӨРӨӨ ТАНИЛЦУУЛААД Л, ШАГНААД Л, НИЖИГНЭТЭЛ АЛГА ТАШУУЛААД Л.Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ын дарга болоод сонгуульд орвол эвгүй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж