ИЗНН нь Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн баталсан дүрмээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өнөөдөр (2026.04.29) өгөв.
ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар:
-Монгол Улсын Дээд шүүхэд өнөөдөр ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэхээр Дээд шүүхийн улс төрийн нам хариуцсан бүртгэлийн албанд хүргүүлээд гарч ирлээ. Нийтдээ 370 хуудас, 14 цагийн бичлэг, мөн холбогдох тушаал, шийдвэрийг нэгтгэж дүрмийн өөрчлөлтүүдээ гаргаж өгсөн. Дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүхэд хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор эцэслэгдэн шийдвэрлэгдэх хуулийн хугацаатай байдаг. Энэ хугацааны дотор ИЗНН-ын 13-р их хурлаас баталсан шинэчилсэн бүртгэлийг Дээд шүүх шийднэ гэж ойлгож байна. ИЗНН туйлын ардчилсан, намын үзэл баримтлал, үнэт зүйл, зарчмыг тодорхой дүгнэсэн дүрэмтэй. Намын гишүүд намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, дүрмийн дагуу нээлттэй, ил тод зарчмаар оролцох, сонгох, сонгогдох эрхийг бүрэн дүүрэн хангасан дүрэм байдаг. Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн зарим зүйлийг засварлаж өгсөн.
Улсын дээд шүүхээс өмнө нь ИЗНН-ын дүрмийг буцаахдаа гурван төрлийн зөрчил байна гэж үзсэн. Нэгдүгээрт, Дотоод хяналтын хороог байгуулах, хоёрдугаарт, Үндэсний хорооны гишүүдээс орон гарсан тохиолдолд Үндэсний хороо өөрөө батламжилж, нөхөн сонгох тухай асуудал байсан. Гуравдугаар асуудал нь төлөөллийн төв байгууллага, Дүрмийн хороог нууц санал хураалтаар баталж сонгоно гэсэн өгүүлбэр, хэрэв хуульд заагаагүй бол дэгээр нээлттэй сонгоно гэдэг ойлгомжгүй байна гэсэн ийм гурван заалтаар буцаасан. Үүнийг бүрэн засварласан.
Дүрмийн хувьд хүмүүсийн яриад байгаа шиг өөр ойлголт байхгүй. Бид нэгдүгээрт, намыг хууль ёсоор төлөөлөх эрх бүхий этгээд нь намын дарга байна гэсэн заалт хуульд ч байдаг, дүрэмд ч байдаг. Тэгэхээр намын дарга Улс төрийн зөвлөлийн хурлыг зарлаж, Улс төрийн зөвлөл хуралдаж, долоогоос доошгүй хоногийн дараа Үндэсний хорооны хурлыг зарлана. Үндэсний хороо 30-аас дээш хоногийн хугацаанд намын Их хурал зарладаг. Намын Их хуралд орон нутгийн тогтоол, шийдвэрийн дагуу, намын Их хурлын төлөөлөгчид сонгогдож ирж байгаа. Намын Их хурлын төлөөлөгчдийн 50+1 хувь нь хүрэлцэн ирснээр хурал хүчин төгөлдөр болдог. Энэ үйл явц 40 гаруй хоногийн хугацаанд болж байгаа. Тэгэхээр Дээд шүүхээс олгож байгаа 60 хоногийн хугацаа буюу гуравдугаар сарын 2-ноос тавдугаар сарын 2-ны хоорондох хугацааны 40 гаруй хоног нь намын дотоод үйл ажиллагааны процесс байгаа. Түүнээс богино хугацаанд намын Их хурлыг хийх боломжгүй. Хэрэв тэгвэл дүр үзүүлсэн зүйл болно. Энэ удаагийн бидний шинэчилсэн дүрэм процессын дагуу явсан. Гишүүдийн эрхийг хөндөөгүй. Мөн нээлттэй, ил тод байдлаар хуралдсан" гэлээ.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:
-Улс төрийн намын тухай хуульд намын дүрэмд намыг зөвхөн эрх бүхий байгууллага төлөөлнө гэж заасан байдаг. Түүнээс хэн нэгэн хувь хүн эсвэл бүлэг намын өмнөөс баримт бичиг гаргах хууль, эрх зүйн орчин байхгүй гэдгийг мэдэж байгаа байх. Бид намынхаа дүрмийг Их хурлаараа баталж, Дээд шүүхэд хүргүүлсэн. Шинэчилсэн найруулгыг зүйл, заалтаар нь хэлэлцэн батлаад өнөөдөр Дээд шүүхэд хүргүүллээ. Шалгах ажиллагааг 30 хоногийн хугацаанд явуулна гэж байна. Эрх бүхий байгууллагаас эрх бүхий намыг төлөөлсөн хүмүүс намын дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан. Хуульд заасны дагуу Дээд шүүх төвийг сахиж, манай намын дүрмийг хүлээн авна гэдэгт итгэлтэй байна гэлээ.
3,605.46






















































Нэргүй 2026-04-29 66.181.186.189
Энэ гишүүн маань урагш нь татаад ч явдаггүй хүн гээч юм аа.
tubamshiin 2026-04-29 59.153.114.121
bandagnii kabinii uvuu shaaj bnshgd yaa mongoo huralchinguud ooh tosnuud n gejk iim iomnuud baih gej
Нэргүй 2026-04-29 103.57.95.64
Nara далд ороо. Муухай бузар авгай
Нэргүй 2026-04-29 66.181.186.189
Яах аргагүй үнэн
Нэргүй 2026-04-29 103.212.117.200
АН-ынхан ИЗНН-д муу байгаа юм. Яагаад гэвэл, Ерөнхийлөгчид хүн нэр дэвшүүлнэ.Энэ нь АН-ын нэр дэвшигчийн саналаас зулгаана гэж үзэж байна. Тэр ч үнэн..
Хужао рен 2026-04-29 202.9.46.185
Тарцгаа хулгайчууд . Чимээгүйхэн татан буугдаад МАН-ынхаа хормой доогуур шургацгаа!?.
Нэргүй 2026-04-29 66.181.186.189
За бараг л даа