Засгийн газрын өнөөдрийн /2026.04.29/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар сайд нар мэдээлэл хийлээ.
Сангийн сайд З.МЭНДСАЙХАН:
Татварын ачааллыг бууруулах, хөнгөлөлт чөлөөлөлтийг хүртээмжтэй болгох, татварын орчныг ойлгомжтой, оновчтой болгох, мөн хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих чиглэлээр Засгийн газраас Татварын хуульд өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
Одоо хэрэгжиж байгаа заалтаар Хүн амын орлогын албан татвар/ХАОАТ/-т бага дунд орлоготой иргэдэд үзүүлдэг шаталсан хөнгөлөлт байдаг. Энэ хөнгөлөлтийг хөдөлмөр эрхэлж байгаа бүх иргэнд үзүүлнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгаа.
Тэгэхээр 2 сая төгрөгийн цалин авдаг бол 792 мянган төгрөгийг хөнгөлнө, түүнээс дээших орлогодоо ХАОАТ төлөх зохицуулалт оруулж байна. Жилдээ нэг иргэн 950 мянган төгрөгийг ХАОАТ-ын хөнгөлөлтөөр буцаан авна.
Хувиараа бизнес эрхлэгч хувь хүн орлогын босго хамаарахгүй хялбаршуулсан горимоор нэг хувийн татвар төлдөг байсан. Үүний таазыг нэг тэрбум болгож байгаа. Нэг тэрбум төгрөг дотор худалдаа бизнес эрхэлж орлого олсон байх юм бол хялбаршуулсан горимоор нэг хувийн татвар төлнө. Нэг тэрбум төгрөгөөс дээш орлого олох юм бол татварын өмнө ашгаа тооцоод 10 хувиар татвар төлнө.
Үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар иргэд сөргөөр нөлөөлдөг. Орон сууцыг өмчлөөд зарах бол хуулийн төсөлд 3-5 жил гэж тусгасан. Тэгэхээр орон сууцыг өмчлөөд цааш нь зарсан тохиолдолд 2 хувийн татвар тооцохгүй байхаар хуулийн төсөлд заасан.
ААН-үүдийн татвар дээр 6 тэрбум төгрөгөөс доош ашигтай байх юм бол 10 хувийн татвар, 6 тэрбумаас дээш бол 25 хувийн орлогын албан татвар авдаг. Энэ хоёрын хооронд 15 хувийн савлагаа байна гэж үзээд 6 тэрбум хүртэл орлогод 10 хувь, 6-10 тэрбумын хооронд 15 хувийн татвар тооцох шатлалыг шинээр оруулж өгч байгаа. 10 тэрбумаас дээш гарах юм бол өмнө мөрдөж байсан 25 хувь гэдэг дундын зохицуулалт оруулж өгсөн. Нийтдээ 600 гаруй ААН хамрагдана. 15 хувиар татвар төлөхөд 10-16 тэрбумаар татварын ачааллыг бууруулж өгнө.
Жижиг дунд аж ахуй нэгжийг дэмжих зорилгоор 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалттай байх юм бол 1 хувийн татвар төлдөг, энэ босгыг 2.5 тэрбум төгрөг болгоно. Нийтдээ 180 мянган аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 1 хувь болгон бууруулж өгнө.
НӨАТ суутган төлөгчийн босго одоогийн зохицуулалтаар 50 сая төгрөг байгаа. 50 сая төгрөгөөс дээш гарах юм бол НӨАТ -ын суутган тооцогчоор бүртгүүлдэг.
23 мянган аж ахуй нэгжийг энэ хөнгөлөлтөд хамруулах зорилгоор НӨАТ ын суутган тооцох босгыг 400 сая төгрөг болгож байгаа.
Жижиг, дунд бизнес эрхлэгч нар 400 сая хүртэл төгрөгөөс доош орлоготой байх юм бол НӨАТ төлөхгүй гэж ойлгох хэрэгтэй.
Онцгой албан татвар /ОАТ/ дээр нэг өөрчлөлт оруулж байна. Импортын буюу Гаалийн татвар дээр 100 мянган ам.доллараас дээш үнэтэй машинд 33 хувийн ОАТ ногдуулна. 100 мянган ам.доллараас дээш гарсан үнэд 33 хувийн татвар ногдуулна гэж ойлгох хэрэгтэй. Татварын бодлогын хүрээнд энэ таван заалтыг оруулж байна.
Татварын ерөнхий хуульд заасны дагуу шаталсан арга хэмжээний дагуу өр төлбөрөө төлөхгүй байгаа ААН -ийн дансыг бүрэн хаадаг. Энэ зохицуулалтыг уян хатан болгож байгаа.
Нэг ёсондоо орсон орлогын 80 хувийг татаж авч, 20 хувиар бизнесийн үйл ажиллагаагаа явуулах, урсгал зардлаа шийдээд явах боломжийг олгох үүднээс дансыг бүрэн хаах биш 20 хувийг дансанд нь үлдээдэг зохицуулалт оруулсан.
Мөн ААНОАТ, ХАОАТ -ын хугацааг сунгаж өгнө. Одоогоор нэг жил байгааг хоёр жил болгож сунгаж өгнө. Алдангийн дээд хэмжээг 50 хувиар тогтооно. Татварын хүү торгуулиар акт тавихад Иргэний шүүхээр явахаас өмнө төлөгдөхгүй байлаа гэхэд алданги нь өсөөд яваад байдаг. Үүнийг Иргэний хуультай нийцүүлье гэж үзсэн. Ингэснээр торгууль актын алданги үндсэн төлбөрийнхөө 50 хувиас хэтрэхгүй байх хязгаарыг тусгаж өгсөн.
Тайлангаа залруулах хугацааг 2 жил болгон сунгаж өгнө. НӨАТ төлөх хугацааг 2 сар болгон хойшлуулж өгсөн. Энэ нь манай импортлогч ААН-д эерэгээр тусна. Одоогийн байдлаар гааль дээр импортоор оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний гаалийн татвар болон НӨАТ -ыг урьдчилж төлдөг. Дотоодын ААН-д ч үйлчлээд явна. Хоёр сарын дараа НӨАТ -аа төлөөд явах боломжийг бүрдүүлж байгаа. Нэг ёсны орж ирсэн бараа үйлчилгээгээ худалдан борлуулсны дараа НӨАТ -аа төлөөд явах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Г.ХОРОЛ
3,605.46





















































Нэргүй 2026-04-29 103.229.121.118
Тэтгэврээ тавиачээ..2026.05.01.
Нэргүй 2026-04-29 202.21.100.164
Тэгэхээр хүмүүс компаниа жижиг болгож хуваагаад татвараас зугтаах юм байна даа
Иргэн 2026-04-29 66.181.185.10
Энэ хэзээ вэ??? кккк
Baabar 2026-04-29 174.231.133.119
Aldart uyach guai terbumaar zarsan moriniihoo orlogoos heden % ulsad tatvar gej tulsun be?
Баабар 2026-04-29 66.181.185.94
Уяач шахмал хоолойтой хүн сангийн саад хийхийг үздэг үгүй мөн азгүй хүнээ би
Зочин 2026-04-29 202.9.46.184
Хөдөө аж ахуйн яамны сайдаар 1 жил байхдаа ажлыг унагаж саад болж байсан хүн өнөөдөр сангийн сайд болсон байна. Төрийн ажлыг хийхэд ажлын үр дүн хариуцлага тооцдог ямар ч механизм байхгүй байгаа нь харагдаж байна
Нэргүй 2026-04-29 103.212.119.44
энэ одоо уяачаа хийгээд яваач
Иргэн Т 2026-04-29 122.201.23.226
Харин ч тухайн үедээ ёстой эдийн засагч гэсэн шиг салбарыг босгоод гарсан даа. Одоо ХАА салбарыг харал даа, ёстой бүтэхгүй.
Иргэн Т 2026-04-29 122.201.23.226
Жижиг дунд бизнес эрхэлдэг нөхдүүдэд татварын таатай орчин бүрдсэн байна. Бас болоо доо. Цаашид орлогын татвар эсвэл зарлагаас татвар авахаа аль нэгийг нь болиулах хэрэгтэй. Зарлагаас татвар авах зөв гэж бодож байгаа, тиймээс орлогын татварыг бүр болиулмаар байх юм.
Нэргүй 2026-04-29 202.70.43.34
Монголд Төрийн Өмчит Компаниудаас өөр Баян компани байдымууу ???? бас Төрд төлөөлөлөө суулгасан олигархи компаниуд баян
Нэргүй 2026-04-29 66.181.190.186
Тои аж ахуйн нэгж байхгүй , бүгд хуваагдаж зохиомол жижиг аж ахуйд болж хувирна. Сайн бодож тооцоорой.
Нэргүй 2026-04-29 66.181.184.13
УИХ-ын бүрэн эрх биш үү?
Арай ч дээ 2026-04-29 66.181.161.180
Яанаа энэ уяач чинь сангийн сайд болоо юу? Эсвэл эвлүүлэг үү
Нэргүй 2026-04-29 66.181.161.253
МАН байхад та их юм үзнээ. Сайд маань дөрвөлжин аргаар тоо бодож чадаж байна гэсэн.
Дээд тэнгэрээс Сайд байхаар заяагдсан хүмүүс олон болсон шүү гайхах хэрэггүй
Иргэн БЗ 2026-04-29 122.201.23.226
Арай ч дээ Ч.Хүрэлбаатар чинь мөрөөрөө улс төрөөс зайлахгүй цаанаас үг дамжуулаад хуцуулаад л сууна уу? эсвэл Дамдинням ах чинь чамд ингээд шаачих гэв үү? Даймкааааааааа :)))))