Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын /НИТХ/-ын дарга А.Баяр өчигдөр /2026.04.28/ Хууль тогтоомжийн дагуу НИТХ-ын дарга хуралдааныг санаачилж зарлаагүй тохиолдолд тухайн хуралдаан хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус гэж тооцогдоно" гэж мэдээлсэн. Харин Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар энэ сарын 27-нд болсон НИТХ-ын ээлжит бус хуралдааныг хуульд нийцсэн гэж мэдэгдсэн төдийгүй тус хурлаар НИТХ-ын дарга А.Баярыг огцруулсан. "Ньюс" агентлаг энэ долоо хоногийн VS буландаа Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон НИТХ-ын дарга А.Баяр нарын байр суурийг хүргэж байна.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:
Өмнө нь НИТХ-ын зөвлөл хуралдаад 21 асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болсон. Улмаар өнөөдөр /2026.04.27/ НИТХ-ын ээлжит бус хурал болох байсан. Гэтэл НИТХ-ын дарга А.Баяр бүлгийн дарга руу утсаар ярьж энэ хурлыг хойшлуулах санал гаргасан. Уг нь энэ хурлаар түлш, шатахууны үнийн асуудалтай холбогдуулан хот нийтийн аж аж ахуйн асуудлыг хэрхэн шийдэх гээд олон тулгамдсан асуудал хэлэлцэх байсан. Гэтэл “АН-ын бүлэг “Туул голоо аваръя” гэдэг тогтоолын төслийг хэлэлцэхгүй” гэж байна гэсэн. Тэгвэл Туул голтой холбоотой асуудлыг хойшлуулъя, бусад 20 асуудлаа хэлэлцье гэдгээ хэлсэн. Гэтэл хурлын дарга ганцаараа захирамж гаргаад яваад өглөө. НИТХ-ын 30 гаруй төлөөлөгчийн зүгээс, хурлын дарга ганцаараа НИТХ-ын хурлыг төлөөлөхгүй. Хурлын дарга хууль зөрчөөд, хурал явуулахад шаардлагатай зүйлсийг салгачихсан. Бид зөөврийн микрофон ашиглаж ээлжит хурлаа хийх гэж байна. Ер нь сүүлийн хоёр сарын хугацаанд Иргэдийн хурлыг хуралдуулаагүй. Учир нь Баянзүрх дүүргийн МАН Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд ирж жагсаж байгаатай холбоотой. Мөн өнөөдрийн байдлаар НИТХ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн данс болон бусад данснаас 13,2 тэрбум төгрөг гарсан. Энэ нь зөвхөн хэвлэлд гарсан. Нэр бүхий дүүрэг рүү шилжүүлсэн гэдэг зүйлүүд яригдаж байна. Энэ бол Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын асуудал. Дээрээс нь манай НИТХ-ын дарга өдөр огт байдаггүй, шөнө ирж ажилладаг. Компьютер техник хэрэгсэл гаргаж байна. Нийслэлийн мэдээлэл технологийн аюулгүй байдалд халдаж байгаа үйлдлүүд хийж байгаа. Тиймээс НИТХ-ын хурлаа хийж энэ хүний асуудлыг авч хэлэлцэнэ. Тус хуралд олонх нь ирснээр хүчинтэй болно. Мөн хүндэтгэн үзэх шалтгаангүй бол төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх түүнийг орхин гарахыг хориглоно гэж заасан байдаг. Ээлжит бус хуралдааныг явууулах гурван субъект байдаг. Тодруулбал, нийт төлөөлөгчдийн 3/1, зөвлөлийн гишүүдийн дийлэнх, хурлын дарга гээд энэ гурван субъектын аль нэг хурлыг зарладаг. Хуралд Иргэдийн Төлөөлөгчдийн 30-аад төлөөлөгч орсон. Мөн зөвлөлийн гишүүдийн ихэнх нь байна.
НИТХ-ын дарга А.Баяр:
Хурлыг цуцалсан шалтгаан нь Туулын хурдны замтай холбоотой. Учир нь Туулын хурдны замыг дэмжиж НИТХ-аар хэлэлцүүлж тогтоол гарга гэсэн. Ийм боломж байхгүй гэтэл тэгвэл тэмдэглэлээр үүрэг болгосон шийдвэр гарга гэсэн. Өөрөөр хэлбэл, НИТХ нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд улиралд нэг буюу жилд дөрвөн удаа хуралдах товтой байдаг. Энэ удаагийн ээлжит бус хуралдааны гол зорилго нь Туул голын хурдны замын төслийг дэмжсэн тогтоол гаргахад чиглэж байв. Гэвч иргэд уг төслийг эрс эсэргүүцэж, улмаар Засгийн газраас төслийг зогсоох шийдвэр гаргасан байхад НИТХ иргэдийнхээ болон төрийн бодлогын эсрэг шийдвэр гаргах шаардлагагүй гэж үзсэн тул миний бие хуралдааныг зарлаагүй юм. Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой байсан ч НИТХ-ын төлөөлөгчдийг хурдны замыг 100 хувь дэмжиж байна гэх утгатай мэдээлэл гаргахыг хүссэн.
Тиймээс хууль тогтоомжийн дагуу НИТХ-ын дарга хуралдааныг санаачилж, зарлаагүй тохиолдолд тухайн хуралдаан хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус гэж тооцогдоно.
Хэдийгээр Хурлын зөвлөл эсвэл Дарга хуралдааныг санаачлах эрхтэй ч, Хурлын зөвлөлийн зохион байгуулалтын журмыг УИХ-ын 2022 оны 07 дугаар тогтоолоор нарийвчлан баталсан байдаг. Энэхүү журмаар Хурлын зөвлөлөөс бие даасан албан ёсны шийдвэр гарахгүй бөгөөд зөвхөн Хурлын дарга танилцаж, гарын үсэг зурснаар шийдвэр эцэслэгддэг. Иймд ямар ч тохиолдолд хуралдаан албан ёсоор болоогүй тул түүнээс гарсан шийдвэрийг баталгаажуулах тухай асуудал яригдах үндэслэлгүй. Дээрээс нь НИТХ-аас хэвлэл мэдээллийн байгууллагуудад 13.2 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх ташаа мэдээллийг цацсан. Уг мөнгөн дүнгийн зарцуулалтыг судлаад үзэхэд өнөөдрийн байдлаар 10.2 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарсан бөгөөд энэ нь Шүүх, Нийслэлийн прокурорын газар, Цагдаагийн газар, Тагнуулын газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий нийт 33 байгууллагын үйл ажиллагаанд зориулагдсан байна.
3,605.46





















































Нэргүй 2026-04-29 103.229.122.68
энэ зуныг ингээд өнгөрүүлэх юм бна л даа зүв зүгээр эхлэж байсан ажлыг зогсоогоод одоо наадамлана намар өвөл ирэх хавар бас л ерөнхийлөгчийн сонгуулийн нанчилдаан ид өрнөнө иднэ ууна яасан заяа нь хаясан амьтад вэ
ИРГЭН 2026-04-29 66.181.181.113
ЗӨРЧСӨН БАС Л НЯНГИЙН ХУЛГАЙ ЛУЙВАР
Нэргүй 2026-04-29 66.181.190.227
нийслэлийн захиргааг бүх шатанд их цэвэрлэгээ хийж иргэдийн хурлынхныг нь эргүүлэн татаж болох л юм байна
Зөрчсөн 2026-04-29 202.9.46.185
Хууль бус! Харин нянбактерийг тат!!
Нэргүй 2026-04-29 66.181.190.227
хурлын даргыг буулгаж болж байгаа юм чинь хотын ёо ёо даргыг буулгаж болох байлгүй дээ хотын даргыг маш яаралтай хотоос монголоос зайлуулах шаардлага үүслээ
Зочин 2026-04-29 59.153.114.249
Бачрыг огцруулсан нь хууль зөрчсөн Хурлын төлөөоөгчид ерэн хэлэн хувиар огцрууосан ч тэдний шиыдвэр буруу Яагаад гэвэл нэгд хууль зөрчсөн яхоерт хоерт Хотын даргын шахалт лобөид хурлын төлөөлөгёид орсноороо нутгийн өөхөө удирдах есны зарчмыг завхруулсан хэрэг боллоо Үүниий шалтраааныг хотын дарга төлөөлөгчдөд саыдын шахуу цалин өгч бас хотын өмчийн байгууллагуудад гүйцэтгэх даргын албан тушаалд тавих замаар хурлыг бүхэлд нь авилгадсан гэж үзэж болно Сонгужлиар бүрэн өзүрэлдэхүүнээр нь өөрчлөх хэ
Нэргүй 2026-04-29 59.153.87.54
баяр зайл
Нэргүй 2026-04-29 66.181.182.184
Хүчинтэйгээр барах уу, хүчинтэй, нам, төрд нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр ямар ч падгүй
Нэргүй 2026-04-29 202.55.188.35
нянбаогын Хятадуудын цавчааны мөнгө өдөр бүр урсч байна тэд ууртай бас шуналтай хятадууд эрх мэдэлтэй бол омогтой дээрэнгүй байдаг