niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 01:33 UTC Эх: https://news.mn/r/2863645/ 0b43672d9da92bb4… ← niitlelch.mn руу буцах

УИХ-ын эмэгтэй гишүүд Малайзын парламентад ханджээ

УИХ-ын эмэгтэй гишүүд Малайзын парламентад ханджээ

УИХ-ын эмэгтэй гишүүд Малайзын парламентад ханджээ

Малайз улсад онц хэрцгийгээр амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны хэргийн шүүхийн шийдвэртэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас  ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон юм. Ерөнхий сайд асан Г.Занданшатар ажлын хэсэг байгуулах захирамжийг өнгөрсөн гуравдугаар сард /2026.03.18/ гаргаж, 10 гаруй хүн ажиллахаар болсон байдаг. Гэвч шинээр томилогдсон Ерөнхий сайд Н.Учрал өөрийн кабинетаа бүрдүүлэн ажилласнаар ажлын хэсгийг ахалж байсан ЗГХЭГ-ны Тэргүүн дэд дарга Ш.Раднаасэдийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Б.Батцэцэгийг томилсон юм.

Тодруулбал, ажлын хэсэгт гавьяат багш С.Шаарийбуугаас гадна Гадаад харилцааны яам болон Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар, Хүний эрхийн үндэсний комисс, УИХ-ын гишүүдийн төлөөлөл багтсан.

Энэ талаар ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагаас ажлын явцын талаар тодрууллаа. Тэрбээр "Ажлын хэсгийн зүгээс С.Шаарийбуу гуайтай уулзаж, үүсээд буй нөхцөл байдал, өөрийнх нь хүсэлтийг хэлэлцсэн. Миний бие өөрийн албан бланк дээр УИХ-ын эмэгтэй гишүүдийн гарын үсгийг цуглуулж, Малайз улсын парламентад албан бичгээр хандсан. Энэ асуудлыг хүний эрх, шударга ёсыг эрхэмлэж, шийдвэрлэх талд нь анхаарч өгөхийг хүсч, Монгол Улсын Их Хурлын эмэгтэй парламентчид хамтран ажиллах бэлэн гэдгээ илэрхийлсэн. Мөн Ажлын хэсгийг ахлагч буюу ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга солигдсонтой холбоотойгоор бүрэлдэхүүнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна” гэв.

Парламентын эмэгтэй гишүүд энэ хэргийн талаар дуу хоолойгоо нэгтгэж, гарын үсэг цуглуулснаар Малайзын засгийн газарт болон хүний эрхийн олон улсын байгууллагад давхар хандах боломжтой гэдгийг С.Шаарийбуу хэлж байсан юм.

Гавьяат багш С.Шаарийбуу өмнө нь ярихдаа “Хүн хүний хүчинд, гол эргийнхээ голдирлоор явдаг гэдэг. Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Ерөнхий сайдтай уулзах гэж байна гэсэн мэдээлэл нэлээд явсан. Миний хувьд Монголын төрд анх удаа хандсан. Сайхан хүлээж авч шуурхай шийдэж өгдөг юм байна. Малайзын засгийн газар өнгөрсөн 20 жилийн хугацаанд миний эсрэг гомдол гаргаж явсан тэндхийн төр иргэн хүнтэй үзэлцэж байсан нь надад үнэхээр дааж, давшгүй хүнд ачаа байсан. Энэ удаа аргагүй эрхэнд Малайз улсын Холбооны /дээд/ шүүхэд нь давж заалдсан. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар энэ хэрэгт оролцох эрх нь бүрдэж байгаа юм. Улмаар Малайз, Австралитай хэрхэн, яаж харилцах уу гээд хүний эрхийн байгууллага, хуульчид, Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулахаар боллоо. Ямар нэг үр дүнд хүрэх байх гэж найдаж байна. Сүүлд дундын дансанд байсан мөнгийг Малайзын засгийн газар буцааж татсан. Гэхдээ Малайзын засгийн газар намайг мөнгөний төлөө явж байна гэж ойлгоод байх шиг байна. Эцсийн дүндээ "уучлаарай" гэдэг үгийг хэлүүлэх гээд байгаа юм шүү дээ. Бид төртэй. Төр миний төлөө ажиллах гэж байгаад туйлын сэтгэл өндөр байна" гэдгийг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-04-29 66.181.184.13

Энэ хүнийг ойлгож байнаа. Тэхдээ нэг яшкагийн төлөө Монголын төрийг татаж оролцуулж байгаа нь хэрээс хэтэрч байна шүү

Avatar

ЖИНХЭН ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2026-04-29 202.21.110.94

ЧАМ ШИГ г*** ОЙЛГОХГҮЙ Л ДЭЭ…….

Avatar

ЖИНХЭН ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2026-04-29 202.21.110.94

CULERO……….

Avatar

Сод 2026-04-29 66.181.161.142

яшка гэдэг үгнээс өөр үг алга уу мэдрэлээ чи бол яавч монгол хүн биш

Avatar

ЖИНХЭН ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2026-04-29 202.21.110.94

УЛС ОРОН МӨН Л ЮМ БОЛ ӨӨРИЙН ИРГЭН ГАНЦ ОХИНЫ АСУУДЛЫГ ШИЙДЭХЭД ДОРВИТОЙХОН АРГА ХЭМЖЭЭ АВААД ӨГЧ БОЛОХГҮЙ БАЙНА УУ? ЯЛАНГУЯА ГАДААД ЯАМ НЬ !!!!!!!!!ЭНЭ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ЧАДВАЛ ..ИРГЭДЭЭ ХЭРХЭН ХАМГААЛЖ, ӨМГӨӨЛЖ ЧАДАЖ БУЙ ТУХАЙ ДЭЛХИЙД МОНГОЛЫН НЭР Л ГАРНА ШҮҮ ДЭЭ……. 20 ЖИЛИЙН ӨМНӨ ЭНЭ ХЭРГИЙГ ГАРАХ ҮЕД БИ ГАДААДЫН РЕСТОРАНД ХӨЛСНИЙ АЖИЛ ХИЙЖ БАЙХДАА Г ЭНД МАЛАЙЗУУДАД ҮЙЛЧЛЭХГҮЙ ГЭСЭН БИЧИГ 1 САРЫН ХУГАЦААТАЙ ГАДАА ҮҮДЭНДЭЭ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ БАЙРЛУУЛЖ БАЙСАН САН………

Avatar

зочин 2026-04-29 103.212.118.46

Эцэг хүний жишээ болохоор охиныхоо төлөө явж байгаа хүнийг дэмжиж байна аа. Үхтэл үр харам гэдэг Монгол үг бий тул түмэн олон дэмжих байхаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж