niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 01:33 UTC Эх: https://news.mn/r/2863713/ 4288e0ea0beba7b2… ← niitlelch.mn руу буцах

Дүйцүүлэх шалгалтын хүсэлтийг 6-р сарын 3-ныг хүртэл хүлээн авна

Дүйцүүлэх шалгалтын хүсэлтийг 6-р сарын 3-ныг хүртэл хүлээн авна

Дүйцүүлэх шалгалтын хүсэлтийг 6-р сарын 3-ныг хүртэл хүлээн авна

Багшийн гүйцэтгэлийн үнэлгээг өмнө нь СӨБ-ын багшийг 3 шалгуур, 11 үзүүлэлтээр, ЕБС-ийн багшийг 4 шалгуур, 12 үзүүлэлтээр тус тус үнэлдэг байсан бол цаашид энэ тогтолцоог шинэчлэн нэгтгэхээр болжээ. Ингэснээр багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг салангид явуулдаг байсныг нэгтгэж, нийт 6 шалгуур, 12 үзүүлэлтээр дүгнэх шинэ зохицуулалт хэрэгжих юм. Мөн сургууль, цэцэрлэгүүд өөрсдөө багшийн үнэлгээний багийг байгуулан ажиллах зохион байгуулалтын хэлбэрт шилжихээр болсон байна. Судалгаанд оролцсон багш нарын дийлэнх нь энэ өөрчлөлтийг дэмжсэн гэж Боловсролын яамнаас мэдээлэв.

Энэ жилийн Элсэлтийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 9-нд эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх аж.

Харин дүйцүүлэх шалгалтад хамрагдах хүсэлтийг зургадугаар сарын 3 хүртэл хүлээн авах юм байна.
2026 оны ЭШ-ыг дараах хуваарийн дагуу зохион байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, зургадугаар сарын 25-нд түүх, англи хэлний шалгалтаар эхэлж, 26-нд хими, газар зүй, нийгэм судлалын хичээлүүд үргэлжлэх бол 27-нд биологи, математик, 28-нд физик, орос хэл болон монгол хэлний шалгалтууд тус тус явагдана.

Мөн математик хичээлийн бэлтгэлд зориулан жишиг 1000 бодлого гаргасан бөгөөд энэ нь шалгалтад шууд орохгүй ч сурагчдын бэлтгэлд зориулсан сургалтын материал юм байна.

ЭШ-ыг 2028 оны долдугаар сар хүртэл одоогийн журмаар үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд үүнээс хойш шинэчлэл хийж, үе шаттайгаар шинэ тогтолцоонд шилжихээр бэлтгэж байгаа аж. Тухайлбал, суралцах чадварын шалгалт, судлагдахууны олон түвшинт үнэлгээ, ур чадварын шалгалт болон олон улсын англи хэлний шалгалтыг багтаасан шинэ хэлбэрийн үнэлгээний тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөж байна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

Хоцорсон ч азтай хүү шүүү 2026-04-29 103.229.123.85

Монгол хэл бичгийн саяны шалгалтаас хоцорсон 11 р ангийн хүүхэд байна одооо ахиж хэзээ авах вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж