niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 01:34 UTC Эх: https://news.mn/r/2863607/ b0cb4eb698f9cfe2… ← niitlelch.mn руу буцах

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилга, дэмжлэгээр барьж буй МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилгыг ирэх оны нэгдүгээр сард бүрэн ашиглалтад хүлээн авна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд холбогдох яамд, хотын захиргаа, сургуулиудын төлөөллийг хүлээн авч уулзахдаа Хууль зүйн сургуулийн барилгыг барих санаачилга гарган, бүтээн байгуулалтыг нь эхлүүлж байсан юм.

2024 онд эхэлсэн барилгын I үе шат буюу Б блокийн санхүүжилтийг МУИС гаргаж, А блокийг төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байна.

Б блокийн ажил ирэх сард дуусах бол А блок 70 хувьтай байна. Цогцолбор барилгыг ирэх оны нэгдүгээр сард буюу МУИС үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойгоор ашиглалтад оруулна.

МУИС-ийн сүүлийн 60 жилийн түүхэнд байгаагүй, оюуны томоохон хөрөнгө оруулалт болох бүтээн байгуулалтыг хугацаанд нь, чанарын өндөр түвшинд гүйцэтгэж дуусгахыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холбогдох яамд, сургууль, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад захилаа.

6 давхар энэ барилгад нэг зэрэг 2,000 орчим хүн сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулах боломжтой.

Тухайлбал 150 орчим хүний суудалтай нэг, 120 орчим хүний суудалтай хоёр, 70 орчим хүний багтаамжтай лекцийн гурав, семинарын 38 танхимтай. Профессор багш нарын судалгааны өрөө, номын сан, автомашины зогсоолтой.

Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулсан МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнг энд байрлуулахаар төлөвлөжээ.

Б блокийн барилгын зургийг “Нарлаг хөхий” ХХК гаргаж, гүйцэтгэгчээр “Евро-Ази зам”, А блокийн барилгын зургийг “Бум-Асар” ХХК түншлэл, гүйцэтгэгчээр “Хаппи бьюлдинг” ХХК ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-04-28 103.57.95.194

Энэ одоо ингэж солиорч явахаар МУИС-ын хэдэн байрыг MCS-д зараад хөрөнгөжиж, охидууд нь БЗС-с гадны 3 сургуульд сурчихаад одоо болтол төлөөгүй, анагаахын өргөтгөлийн байрыг Сонгодо эмнэлэгт зарчихсан гээд байдаг тэр Ганцогийн гэр бүлийг шалгуулмаар юм. авгай нь гээд захирал нь их сургуулийн хэдэн байрыг нь салгаад зарчих нь даа удахгүй

Avatar

ИРГЭН 2026-04-28 66.181.183.238

Гоё сургуультай болж байгаа юм бн амжилт хүсэе!!! Одоо Монгол улсын урьдаа барьдаг ганц сургууль маань сургалтыхаа чанарыг сайжруулах, оюутнуудаа соёолжуулах, хувцас хунар авах юмгүй гудаманд байгаа юм шиг хичээлэж байгааг нь харахаар гуниг тарах юмаа ний нуугүй хэлэхэд!!! Монгол улсын их сургуулийн соёл ёстой улны болжээ!!

Avatar

Нэргүй 2026-04-28 59.153.112.35

Өөрийнхөө охиныг энд ажилд оруулчихсан юм билээ. Тэгээд л далжийж яваа биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж