niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 01:35 UTC Эх: https://news.mn/r/2863418/ 5b6f566707e5a5ae… ← niitlelch.mn руу буцах

Н.Учрал, Х.Нямбаатар нар тохиролцсон уу?

Н.Учрал, Х.Нямбаатар нар тохиролцсон уу?

Н.Учрал, Х.Нямбаатар нар тохиролцсон уу?

Нийслэлийн МАН-ын дарга, Хотын дарга Х.Нямбаатарын албан тушаалтай зууралдаж, булаацалдах ажил НИТХ-ын даргын суудлаар үргэлжилж байна. НИТХ-ын дарга А.Баяр нь төрөөс 40 тэрбумыг гаргуулаад зориулалтын бусаар ашиглачихсан гэх үндэслэлээр НИТХ-ын 45 гишүүнээс 28 нь чөлөөлөв. Харин түүний оронд НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаярыг томилох саналаа намын Удирдах зөвлөл болон бусад байгууллагаараа хэлэлцэхээр тохиров. НИТХ-ын албан тушаалаасаа буусан А.Баяр нь өөрийг нь чөлөөлсөн НИТХ-ын хуралдааныг хууль бус хэмээн үзэж буйгаа сошиалаар мэдэгдэв.

Сүүлийн хэдэн сарын хугацаанд нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатарын ажлыг нь авах ажиллагаа улс төрийн том сэдэв болж байсан ч сүүлийн үеийн үйл явцуудыг харвал Н.Учрал, Х.Нямбаатар нар тохирсон уу гэж хардахаар байна.

Учир юу вэ гэвэл, саяхан болсон Нийслэлийн МАН-ын хурлаар Х.Нямбаатар дэд дарга нараа сольж, Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчээс Н.Учралыг хасч М.Говьсайханыг томилсон байдаг. Н.Учрал намын дарга болсон учраас ийнхүү нийслэлийн тэргүүлэгчээс чөлөөлөгдөх нь зүй ёсны хэрэг ч түүний оронд хэнийг томилох вэ гэх эрх мэдэл нь Х.Нямбаатарт байсан. Тиймээс ч тэр өөрийн хүнээ сонгоод, Н.Учралын талаас хүн томилохгүй байх боломжтой бөгөөд эрхтэй байсан ч Н.Учралын хүн гэгддэг М.Говьсайханыг томилсон нь тохиролцоо байсан уу гэж хардахад хүргэж байна. М.Говьсайханы хувьд Н.Учралын зөвлөх хийж байсан, Сонгинохайрхан дүүргээс угшилтай ч Н.Учралын тун ойрын хүн гэгддэг. Улс төрийн намд зүтгэсэн, төрд ажилласан туршлагаараа бол М.Говьсайхан 2024 оны сонгуульд өрсөлдөх нь гарцаагүй байсан. Сонгуулийн өмнө М.Говьсайхан дэвших хүмүүсийн жагсаалтад бичигдэж, сурталчилгаагаа ч битүүхэн хийж явсан ч гэнэтхэн л "сэнд ми локэйшн" гарч ирж, М.Говьсайханыг "мөргөсөн" нь олон хүнийг, тэр дундаа намынхныг нь гайхшруулаад авсан түүхтэй. М.Говьсайхан НОСК-ын даргаар олон жил ажиллаж, Н.Учралын багт олон жил явсан бөгөөд Н.Учралыг Сүхбаатар дүүрэгт ирэхэд дагаж ирж байв.

Тиймээс ч Н.Учрал саяхан Сүхбаатар дүүргийн МАН-ын даргын ажлаа М.Говьсайханд шилжүүлсэн байдаг. М.Говьсайхан ч ирэх 2028 оны сонгуульд битүүхэндээ бэлдэж яваа.

Х.Нямбаатарын хэлснээр албан тушаалаа авдаг журмаар нь ав гээд намынхаа хурлыг хийж байхад нь Н.Учрал Х.Нямбаатарыг явуулахыг хүссэн бол нийслэлийн МАН-ын хурал дээр "бужигнуулах" боломж байсан. Харин нь ч эсрэгээрээ Н.Учралын хүнийг томилсон билээ.

Өөр нэг хардах үндэслэл нь өчигдөр хуралдсан НИТХ-ын дарга А.Баярыг чөлөөлж, түүний оронд Д.Ихбаярыг томилох саналыг Х.Нямбаатарын "баг" гаргав. Өөрөөр хэлбэл, НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонхын саналаар А.Баярыг явуулж, түүний оронд Д.Ихбаярыг томилох санал гаргаж, намын Удирдах зөвлөл болон бусад байгууллагаараа хэлэлцэж, томилохоор болов.

Улс төрийн хүрээнд Д.Ихбаярын хувьд мөн л Н.Учралын хүн гэгддэг. Баянгол дүүрэгт С.Эрдэнэ "хаан" байх үед ЗДТГ-т ажиллаж байгаад Н.Учралыг дагаад Сонгинохайрхан дүүрэг рүү "шилжсэн" байдаг. Ингээд Баянгол дүүргээс хэд хэдэн удаа НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, 2024 оноос НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байв. Мөн түүнийг саяхнаас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд зөвлөх болсныг олон нийт мэдэж буй. Чухам нийслэлдээ "вант улс" байгуулсан гэх Х.Нямбаатар мөн л өөрийн хүнээ НИТХ-ын даргад томилох боломж бүрэн байсан ч ийнхүү Н.Учралын багийн хүнийг томилох санал гаргаж, өөрөө ч дэмжиж байгаа нь хардах хоёр дахь үндэслэл юм.

Энэ бүх үйл явцыг харвал хотын фракцийн гишүүн Э.Бат-Амгалан Х.Нямбаатараасаа урвасныхаа хариуд нийслэл нам доторх нөлөөлөл нь буурч, Н.Учрал, Х.Нямбаатар нар тохиролцоонд хүрэв үү гэх хардлагыг үүсгэж буй. Саяхан болсон Нийслэлийн МАН-ын хурлаар Э.Бат-Амгалангийн хүн гэгддэг С.Галцогийг нийслэлийн МАН-ын дэд даргаас чөлөөлж, Х.Нямбаатар өөрийн фракцийн хүнээ томилсон. А.Баяр ч нийслэлийн Баянзүрх дүүргээс сонгогдсон, Э.Бат-Амгалангийн фракцийн хүн. Ингээд харвал Э.Бат-Амгалан урвасныхаа төлөө "хожигдож", харин цаагуур нь МАН-ын дарга Н.Учрал нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар нар тохиролцоод үлдэв үү гэж уншигдаж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-04-28 74.110.124.254

good job

Avatar

Хулгайчдын нам 2026-04-28 202.9.46.185

Өмхий хулгайчууд хулгайгаа наймаалцаж тохирчээ.

Avatar

EEE STAAAA 2026-04-28 66.181.184.204

ЕС ХУЛГАЙЧТАЙГАА УЧИРАА ОЛСОН ГЭХЭЭР ХУВЬ ХҮРТЭХ БОЛСОН ГЭСЭН ҮГ ҮҮ…

Avatar

Нэргүй 2026-04-28 59.153.113.116

Монголын сайн ажилласан гэх үнэлгээ Дэлхийн стандартаар түү май байхгүй юу? Аймгийн дарга 10 жил хийсэн хүн 200 тэрбум төгрөг хийсэн байна цаана чинь. Хотын дарга хоёр жил хийхэд 2 их наяд дор хаяаад хийсэн байгаа!!! Энэ бол хол зөрөхгүй үнэн шүү. Одоо бид ийм тоглоомыг удаан хараад сууж чадахгүй. Бүх зүйл ойлгомжтой цаашаа явах ямарч боломжгүй. Шоронд бүх насаар нь байх тавилантай.

Avatar

ХУУЛЬЧ 2026-04-28 202.9.46.249

УЛС ТӨРИЙН НАМ ДОТОРОО ОЙЛГОЛЦОЖ БАЙВАЛ ТЭР НАМ ДЭЭШЛЭХИЙН БАТАЛГАА ШҮҮ ДЭЭ .,,ХААНА ШУНАЛ ТАЧААЛД АВТАЖ ,МӨНГӨ ЦАГААН НҮД УЛААН БАЙНА ТЭНД БУТАРХЫН ЦОНДОН ШҮҮ ДЭЭ.,,,,БОЛЖ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2026-04-28 202.9.40.16

МАН ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ. ХАМТАРЧ АЖИЛЛАВАЛ АМЖИЛТАНД ХҮРЧ ХӨГЖИЛ РҮҮ ЯВНА

Avatar

Нэргүй 2026-04-28 59.153.114.170

Хулгайч нар гэмт хэрэг наймаалцаад тохиролцохоороо ч энэ улсыг цөлмөнө дөө гэж бодохоор аргуу бна шүү

Avatar

'Идда 2026-04-28 202.9.46.185

Лaлрyyд.

Avatar

Urihan 2026-04-28 66.181.188.81

99176244 sanhuu avna

Avatar

Нэргүй 2026-04-28 43.242.242.59

Э.Бат-амгалан бол МАН-ыг муухай харагдуулж байгаа хүн мөн. Тэр хувийн эрх ашгаа 1-рт тавьдаг хүн бололтой. МАН нь ажлаа сайн явуулъя гэж бодож багаа юм бол эвтэй найртай нэг санаа зорилготой байх нь чухал юм. Намдоторх Түгжилүүдээсээ салах хэрэгтэй. Хувийн амбициа хөөж намаа алдаг түр зуурын дайснуудаасаа салах хэрэгтэй. Э.Бат-Амгалан, Б.Энхбаяр, Лхагважав гээд намыг эсрэг дуугардаг хүмүүсээ албан тушаалаас хол байлга.

Avatar

иргэн 2026-04-28 202.126.88.141

хотбн даргаа дэмжиж ажилаачээ урьд нь өсан алтан гарт сумка батүүл батбаяр зэргээс 100 хувь илүү ажиллаж бна ёсайд учрал хотыг өнгө үзэмжгүй бохир шээс баасны үшр өвчний үүр түцийг яахаараа буцааж тавиулаад бгаа юм бэ эд нарт10 саяөгсөн яахаараа эд нар илүү эрх эдлэж худлаа орилж чарлаж заваан түцээ авч буудал цэвэрлээд өгөөчээ хүний хийсэн ажилыг ингэж самарч бх шаардлага юу вэ ёсайдаа бусад нь амьдрах гэж явж бна нэгийнхээ хийсэн ажилыг үнэгүйдүүлж татвар талөгч бид хохирч өх ёстой юу

Avatar

Нэргүй 2026-04-28 103.215.14.4

Үхсэн ацны чинь сайн ажиллах? Зүв зүгээр бсан явган хавтан, бордьюр ёолихоос өөр юу хийж гийгүүлсэн юм?

Avatar

Нэргүй 2026-04-28 103.140.11.136

ЭРГҮҮ ИАЛАА ХОТЫН ЗАМ ЯМАР БОЛСОН ЯАЖ САЙЖИРЧ БАЙГААГ ХАРАХГҮЙ БАЙНА УУ ЭСВЭЛ СОХОР ЮМ УУ ЧИ ЗАМААР ЯВДАГГҮЙ ГЭР ХОРООЛОЛЫН АЖИЛГҮЙ МАЛ УУ

Avatar

Зочин 2026-04-28 66.181.179.111

хүн шоолж байж ажилд ордог тусгай алба гэж хаа ч байхгүй шү

Avatar

Зочин 2026-04-28 59.153.114.173

Учрал жулдаж бна

Avatar

Зочин 2026-04-28 103.212.162.79

Монголчуудын сул тал дээр дэвсэлж дээр дооргүй нь хагалан талцуулж төрөл бүрийн хов хутган хорлон нийтлэл мэдээ их бичдэг болж дээ… Хэрэглэж байгаа үг өгүүлбэр нь бас л арай л уу үгүй юу!?

Avatar

Нэргүй 2026-04-28 66.181.183.110

Бага хаадын тэмцэл

Avatar

Нэргүй 2026-04-28 66.181.191.164

хэ нян бактэр нь зажлахгүй залгисан байлгүй дээ ураан учкаагаа

Avatar

Нэргүй 2026-04-28 202.70.43.34

Иран, Иракийн Удирдлагууд Улсаа Чулуун Зэвсгийн үед нь байлгах эрэмзэлтэй бол Монголын Удирдагчид Улсаа үргэлж 1921 он дээр нь байлгах чин хүсэлтэй нь Үг, Үйлдэл бүрээс нь харагдах юмаа хөөрхий. Гэхдээ Чулуун зэвсгийн үеэс 1921 он нь илүү байлгүй яахав энэ чинь Чукча не дурак гэгчээр

Avatar

Нэргүй 2026-04-28 66.181.191.164

хоёулаа цаашаа санаа бодлоготой байхоо

Avatar

shd-2025 2026-04-28 59.153.86.212

Эв найрамдалтай байгаад, улс эх орон, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө ажлаа хийгээд явцгаа. Дүү нар. Төр түвшин бол түмэн олон чинь амгалан байх болно гэдгийг санаж, мөрдлөг болгож ажиллахыг ах хүний хувьд зөвлөж байнаа.

Avatar

Drunker 2026-04-28 202.9.46.185

Өөрөө согтуу байхдаа бичиж байна уу? Эсвэл ийм балай эргүү мал уу???

Avatar

Нэргүй 2026-04-28 66.181.183.110

Уучихсан байна

Avatar

зочин 2026-04-28 192.82.64.153

ашгүй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж