Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал угтаа бол улсынхаа эдийн засаг, хөгжил, хүн амынхаа амжиргааг дээшлүүлэх, улс орноо хөгжүүлж том төсөл, том тоо ярьж, том ажил хийх үүрэгтэй.
Түүний гарт 3,5 сая иргэний амь амьдрал, аж ахуй, хоёр том хөршийн дунд орших ардчилсан Монгол Улсын хувь заяа бий.
Томилогдоод нэг сарын хугацаатайгаа золгож байгаа Н.Учралд хийх ажил мундахгүй их, дэлхийн геополитикийн асуудлаас үүдэлтэй толгой өөдгүй гашилгаж суух, хурдтай шийдвэрүүд гаргаж, эдийн засгаа солонгоруулж, орлогоо нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт татаж, том төслүүдээ хөдөлгөх л ажилтай баймаар.
Гэвч тэрбээр дүүрэг, хотын дарга, Татварын ерөнхий газрын даргын ажлыг хийгээд л сууж байх жишээтэй.
Томилогдоод л аж ахуй нэгжүүдээ дэмжиж байгаа нэртэй татвар, нийгмийн даатгалын өртэй компаниудын дансыг нэг сарын хугацаатай нээлээ гэж шоудсан, түүний дараахан төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллах санаачлага гаргаж шоудсан, одоо бүр Сүхбаатарын талбай дээрх асруудыг буулга гэж лүндэн буулгажээ. Угаасаа Сүхбаатарын талбайд үйл ажиллагаа явуулах, зогсоох зөвшөөрөл нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын хийчих л ажил. Гэтэл Улсын Ерөнхий сайд маань иймэрхүү жижиг улс төр хийж, өнөө маргаашаа аргацаасан шийдвэрүүд гаргаж, түүнийгээ том ажил хийчихсэн юм шиг рекламдаад сууж байх жишээтэй.
Одоо бол энэ улсад эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ард иргэдийнхээ ажилтай, орлоготой байхад анхаарч, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн дарамтыг иргэддээ мэдрүүлэхгүй, эдийн засгийн өсөлтийг өрхийн хаалгаар яаж оруулах, томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж, түүнийг дагаад олон аж ахуй нэгжүүд хэрхэн, яаж орлоготой байх вэ гэх мэтээр том асуудалд анхаарлаа хандуулж, реклам, шоу хийхгүйгээр зөвхөн ажлын үр дүн нь түүний өмнөөс ярьдаг байх учиртай. Тэгж байж улсын Ерөнхий сайдын сайн, муу ажилласан, зураг нь түүхэнд үлдэх үү, хананд үлдэх үү гэдэгт ард түмэн дүнгээ тавих учиртай. Түүхэнд үлдэх Ерөнхий сайд гэхээс илүү түр зуурын жижигхэн улс төр хийж, реклам, пи-ар хийж, аргацаасан байдлаар явбал олон нийт, улс төрийн намууд ч Ерөнхий сайдад дүнгээ тавьж, хариуцлага ярих цаг удахгүй байх вий.
Т.ОД
3,605.46






















































Батхүү. 2026-04-28 66.181.189.13
Ажил жижигдэхгүй, Ерөнхий сайдын гаргаж буй шийдвэрийг дэмжиж байна. Өшөө олон зөв ажлуудыг хийх болтугай.
Нэргүй 2026-04-28 59.153.112.35
Ням-Осорын энэ хөвүүн eр нь жаахан тэнэгдүү банди байсан байна шүү. Огцорвол таарна
Нэргүй 2026-04-28 202.126.89.72
АРД ТҮМНИЙГ ЯДУУРЛААС ГАРГАХ СЭТГЭЛ, ЧАДВАР ЭНЭ ЗАЛУУД АЛГА. ХООСОН ЦЭЦЭРХЭЖ БУРАХААС ЦААШГҮЙ ХҮН БАЙНА
сонгогч 2026-04-28 202.9.46.11
Учрал ЕС- д жолдоно………..
Нэргүй 2026-04-28 103.229.123.195
Өөрийн толгойгүй Утсан хүүхэлдэй гэж хэцүү дээ.
Баларсаан 2026-04-28 202.9.46.185
Төр засгийн дансууд улайчихсан, одоо тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжаа ч тавьж чадахаа болилоо. Хаашаа харж үхэх вээ?? Эцэст нь ёстой нойл зааж дуусдаг байна шүү. Хулгайлаад байх ч юм үлдсэнгүй.
МАН ыг яана даа 2026-04-28 66.181.190.39
ЭНЭ айхтар үед улсаа аваад явчих чадвартай хүн МАН д алга уу? Хүнсний үнэ талийж өглөө. Ард түмний амьдрал хэцүүдэж байна.
Иргэн 2026-04-28 183.177.100.4
Мундаг залуу ЕС байнаа энгийн иргэд бизнес эрхлэгчиддээ бодсон энгийн амьдралд нийцсэн олон шийдвэрийг зоригтой гаргалаа улам ч ихийг хийх нь дамжиггүй
'Идда 2026-04-28 202.9.46.185
Мөн өмхий хэхэрч байнаа чи,.
, зочин 2026-04-28 66.181.183.77
зөв л юм бичиж. Учрал далайцтай том ажил хийхийн оронд аар саар зүйл ярьж, хурд муутай бүтээмж багатай ажиллаад байх шиг. Энэ янзаараа бо цаг хугацаа алдаж улс орны хөгжил удааширч, ард түмний амьдралд өөрчлөлт гарахгүй дараагийн сонгуультай золгох нь
Хэ цэссс.. 2026-04-28 202.9.46.185
Үхсэн баас.
Нэргүй 2026-04-28 103.168.34.109
тархи нь жижиг нөгөөх нь бүр жижиг ХАРИН гэрэгэ энхжаргалд таалагдддаг
Нэргүй 2026-04-28 202.70.43.34
Иран, Иракийн Удирдлагууд Улсаа Чулуун Зэвсгийн үед нь байлгах эрэмзэлтэй бол Монголын Удирдагчид Улсаа үргэлж 1921 он дээр нь байлгах чин хүсэлтэй нь Үг, Үйлдэл бүрээс нь харагдах юмаа хөөрхий. Гэхдээ Чулуун зэвсгийн үеэс 1921 он нь илүү байлгүй яахав энэ чинь Чукча не дурак гэгчээр
Нэргүй 2026-04-28 66.181.189.111
Сайн зөвлөх, менежер чухал нь үнэн. Хүчирхэг баг хэдийг ч бүрдүүлэх боломж намд чинь бий. Хүүк, Оюун-Эрдэннэ, Занданшатар нар шиг том рамаар ажиллах хэрэгтэй байна
Нэргүй 2026-04-28 66.181.183.195
ерөнхий сайдад тулхтай сайн, юм үзэж нүд тайлсан зөвлөх хэрэгтэй л байна даа
Нэргүй 2026-04-28 103.57.92.62
жулдаж бнаа энэ мангар
иргэн 2026-04-28 192.82.66.11
ЖУЛДАНА.
Нэргүй 2026-04-28 43.242.242.59
Саяхан л АН-ынхан Учралыг дэмжээд сүйд болж байснаа одоо тэс өөр байрнаас шүүмжилдэг болсон. Тэд муу хүнийг нь дэвшүүлээд түүн дээр тоглолт хийж хурц шүүмжилж иргэдэд муухай харагдуулах цаад санаатай байсан байна. МАН-ыхан амжилтандаа ташууралгүй нэр цэвэр, мэдлэг боловсролтой, ирээдүйтэй хүмүүсээ төрийн өндөр албан тушаалд томилох нь зүйтэй. Тэгвэл иргэд итгэл өгч магадгүй. Улиг болсон хэдэн хүмүүст чинь итгэхгүй байна. АН-ынхан төр баривал улсыг самууруулна.
ЗИГ ЗАГ НИЙГЭМ УЛС 2026-04-28 202.70.43.34
Манай Нийгэм яагаад ийм Зиг Заг болсон нь мэдээж Бүх Төр ба Хувийн салбаруудын Дээд , Дунд шатны Удирдлагуудтай холбоотой. Хаа газар Дээд, Дунд шатны Удирдлага Мэнэжмэнтэд Хатуу, Зөөлөн Ур Чадварууд Сайнтаагаас гадна Оюун Санаа , Мэдрэл нь Эрүүл Зөв Хандлагатай Хүмүүсийг ажиллуулах Чухал болоод байна
Нэргүй 2026-04-28 103.26.192.43
Талбай дээр асар бариулахыг болиулах хэрэгтэй зөв- талбай чөлөөтэй байх- хүмүүсийн эрх чөлөө үзэл бодолоо илэрхийлэх тайлбай байх хэрэгтэй, Жагсах вий гэж айгаад хэрэгтэй хэрэггүй үзэсгэлэн гаргадаг – үзэсгэлэн гаргах өөр газар зөндөө байгаа
Өвгөн Балдан 2026-04-28 103.212.118.182
Хөгжил дэвшлийн садаа болсон Авлига, албан тушаалын хэргүүдээ шийдээд Хэдэн аймаг, төрийн өмчит компаниудаа атгаад авбал болмоор л юм. Үүнийг хийхэд тархины багтаамж, шудрага зан, зөв ёс суртахуун л хэрэгтэй, та тийм байж чадвал ардын сэхээтэн, зоригтой шударга эрэгтэй эмэгтэй олон түмэн дэмжээд л босоод ирнэ дээ. Гэхдээ санаа нь зөв боловч арга нь буруу байдаг орилсон чарласан галзуу солиотой юм шиг цөөн тооны эх орончдыг зөв залах хэрэгтэй. Учралд дээрх шинжүүд байгаа гэхэд итгэлтэй байна.
ЗОЧИН 2026-04-28 203.91.115.48
МАН Ы ХУЛГАЙЧУУД ЫН ТАРХИ НЬ ЖИЖИГ. ЮУ Ч ГОРЬДООД НЭМЭРГҮЙ. ХУЛГАЙ ХИЙЖ Л ЧАДНА. АРДЧИЛСАН НАМЫНХАН ҮҮЛЭН ЧӨЛӨӨНИЙ НАР ШИГ МАШ БОГИНО ХУГАЦААНД 33 УУЛЗВАРЫГ ШИНЭЧИЛСЭНИЙ ХҮЧИНД ОДОО О ЗОГСОЛТ ХИЙЧЭХГҮЙХЭН ШИГ САЛГАЛЖ БАЙНА ДАА.
зочин 2026-04-28 192.82.64.153
хийх ажил ч их байна даа, амьдрал доройтсоор
Нэргүй 2026-04-28 103.229.122.68
Атгаг зантай юм бн