niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 01:36 UTC Эх: https://news.mn/r/2863407/ 2be7025dc74c0016… ← niitlelch.mn руу буцах

"Сонгон шалгаруулалтгүй ажил явуулсан бол бүгд шоронд орно"

"Сонгон шалгаруулалтгүй ажил явуулсан бол бүгд шоронд орно"

"Сонгон шалгаруулалтгүй ажил явуулсан бол бүгд шоронд орно"

НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгасан. Энэ асуудалтай холбогдуулж дараах тодруулгыг хийлээ.


-Таныг АТГ-аас шалгаж байна, энэ тухай мэдээлэл өгөхгүй юу?

-Намайг “Сэлбэ-20 минутын хот” төслийн тендерт нөлөөлсөн байж болзошгүй, мөн 2024 оны арванхоёрдугаар сард миний чаттай холбоотойгоор Монголын Залуучуудын холбооны  ерөнхийлөгч байсан, тухайн үед. Тэнд нэг асуудалтай байна гэж нэг зураг гаргаж ирээд холбосон.

2022 онд баталсан Нийтийн албаны тухай хуулиар нийтийн албан хаагчийн хувь эзэмшиж байгаа компани нь төрийн тендерт оролцож болохгүй гэсэн заалт байхгүй. Зөвхөн төрийн тендерт нөлөөлсөн тохиолдолд гэсэн заалт бий.  Улсын тендерт ямар албан тушаалтан оролцож болохгүй вэ гэвэл төрийн өндөр албан тушаалтан буюу УИХ, Засгийн газрын гишүүд. Тийм учраас би АТГ-тай хамтран ажиллаж, байна. Бүх мэдээллээ үнэн зөв, цаг хугацаатай нь өгч байна. Манай гэрийг бүтэн шалгасан, гэрээс бол хайсан юм аа оллсон үгүйг мэдэхгүй байна. Зарим вэб сайтаар мэдээлсэнчлэн их хэмжээний миөнгө олдсон гэдэг нь ташаа.  Мөнгө олоогүй, би бас хамт хайлцаж байгаа шүү дээ. Мөнгө төгрөг олдоогүй ганц нэг дэвтэр, бичиг баримт аваад явсан. Аваад явсан өдрөө шөнийн 02:00 цаг хүртэл тэнд суулгасан. Шууд тогтоол танилцуулаад ачаад аваад явсан. 48 цаг 461-ийн хорих байранд саатуулж байгаад өчигдөр гарч ирсэн.

-Сонгон шалгаруулалтгүйгээр 230 тэрбум төгрөгийн ажил авсан гээд байгаа?

-Үгүй, үгүй. Яаж ч бодсон олон улсын тендер,  тийм юм байж болохгүй. Сонгон шалгаруулалтгүй явсан бол Үнэлгээний хороо, Улаанбаатар хотын удирплага бүгд шоронд орно шүү дээ. Тэрэн шиг худлаа юм байхгүй, худлаа мэдээлэл яваад байна лээ.

Би компанийнхаа захирал н.Мөнхсайхантай тэнд уулзсан, нарийн юманд нь оролцдоггүй юм. Тэнд ярилцахад 221 тэрбумын тендер байгаа юм. Дөрвөөс таван компани орсон байгаа юм , Хятад, Монгол компани холилдоод орсон байдаг.

Тендерийн тухай хуулиараа ямар комапанийг хүлээн зөвшөөрч байгаа вэ гэвэл нэгдүгээрт,  тендерийн бичиг баримт 100 хувь шаардлагыг нь хангаж байх ёстой. Хоёрдугаарт, хамгийн бага үнийн санал өгсөн байх ёстой. “Професионалстрой”  компани бүх бичиг баримтаа шалгуулсан, ямар ч асуудал гараагүй. 197 тэрбум буюу 20 иод тэрбум төгрөг татаж орсон. 20-иод тэрбум төгрөг нь улсад буюу бүтээн байгуулалтад үлдээж байна гэж харж болно. Энэ компанид би 30 хувь эзэмшдэг.

Намайг ОХУ-д явж байхад тендер зохион байгуулагдаад шалгарсан байсан. Тухайн үед АТГ-аас Монголд ирэнгүүт мэдээлэл авсан, би мэдээллээ өгч, ХОМ-тээ тусгасан байгаа гээд мэдээллээ өгөөд явсан. Сая АТГ-ынхан няхуур шалгаж байна лээ. Бүх л хувийн зүйлийг хураагаад авсан, шалгаж байна.

Өнөөдөр /өчигдөр/ дуудсан, би очсон. Миний хувьд оргон зайлсан, хуурамч мэдээлэл өгсөн, дуудсан цагт нь очоогүй гэдэг ч юм уу зүйл гаргаагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

Avatar

ө 2026-04-28 122.201.19.173

190.0 тэрбумын тендерт мэдээгүй, Орос явсан хойгуур манай компанийг шалгаруулсан байсан, энүүнд итгэх хүн өнөөдөр Монголд байх уу,

Avatar

Зочин 2026-04-28 202.55.188.110

Нэг ийм хувийн сонирхолтой хөгийн юмнуудаар Монголын төр дүүрчхээд байгаад харамсаж байна.

Avatar

Ард 2026-04-28 49.0.139.222

Хуулиал дээдэл, идэж идэж гадаад гарчихаад ардчилал гэдэг ийм гээд донгох, дүүрчихсэн улс олширох хэцүү юм байна. Одоо бүр зарим нь шударга бай гэж ярьдаг нь улныхныг хуур ч байгаа, бид идэгээ иднэ гээд байна аааа. Зарим нь ч шийгэл хүлээж байна. Хуулиа тууштай баривал нэг сайн юм болно. Сайн болтухай

Avatar

Нэргүй 2026-04-28 66.181.178.198

лалрууд

Avatar

Нэргүй 2026-04-28 202.9.41.75

за инэ снгон шалгрууллт маллтигнэ ёстой худла жүжг шүү хужааманжууд жүжг тавиад л өнгрдг бсн одоүнн болчоогүы в бол ерн худла шүү болих хэргтэйбүх юмыо хужааманжуудурвуулаад ашглчдг.

Avatar

Зочин 2026-04-28 160.250.66.5

Мэдээлэлд ойр байж тэгээд өөрөө төрийн албан тушаалтан нийслэлийн төлөөлөгч хүн өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж нийслэлээс зарласан тендерийг авах чинь ёстой гэмт хэрэг шүү дээ. Бусад байгууллаг хувь хүн тендерт нь орж болно. Гэтэл нийслэлийн ажлыг нийслэлийн төлөөлөгч авна гэдэг бол гэмт хэрэг. Давуу байдлаа ашигласан гэмт хэрэг.

Avatar

Нэргүй 2026-04-28 103.229.123.76

Монгол нь авахаар болохгүзй Хятад нь авахаар болохгүй тэгээд энэ Монголд чинь ажил хийж болох юм уу

Avatar

ө 2026-04-28 122.201.19.173

Өөрийн хувь эзэмшдэг компанираа том тендер хусчихаад, хууль зөрчөөгүй ээ гээд байж байдаг, хот үнээр цайрчээ,

Avatar

Нэргүй 2026-04-28 66.181.183.110

Тэр төслийн тэр чигтээ Эрээнд шийдэгддэг гэсэн. Монголын луйварчин ноёдууд Манжийн дарлал руу чиглүүлж байна даа

Avatar

Иргэн 2026-04-28 202.55.186.137

Таануусын тэр "сонгон шалгаруулалт" гээч юм чинь юу байсныг харах цаг ирнэ ээ! Нийслэлийн татвар, бондын мөнгөөр сүлжээ үүсгэж гараа угааж, цулайж байгаа бүлэглэл гэдгийг чинь ард түмэн мэддэг болсон. Удахгүй жангаа идэх байлгүй. Энэ улс ард түмэн засагладаг ардчилсан төртэй нь үнэн юм бол төрийн хяналт, хууль шүүх гэж байх байлгүй дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж