Сурагчдын эрүүл мэнд, сурлагын амжилтад шууд нөлөөлдөг чухал хүчин зүйлсийн нэг бол үдийн хоол. Монгол Улсад ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдыг шим тэжээлтэй хоолоор хангах зорилгоор 2006 оноос “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2019 онд холбогдох хуулийг баталж, 2021 оноос уг хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон өргөжүүлсэн. Гэвч бодит байдал дээр энэхүү бодлогын хэрэгжилт хангалттай түвшинд хүрч чадаагүй хэвээр байна.
2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1-5 дугаар ангийн 380 гаруй мянган сурагч “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж буй.
Бага ангийн сурагчдын Даваа гаригийн үдийн хоолны жишээ цэсийг харвал, нийт өртөг 1548 төгрөг байхад илчлэг нь 361 ккал байна. Энэ нь сурагчид үдийн хоолноос авах ёстой 608–610 ккал илчлэгийн ердөө 50 гаруй хувийг л хангаж буй үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд өдрийнхөө хамгийн идэвхтэй цагт шаардлагатай эрч хүчээ бүрэн авч чадахгүй байна гэсэн үг.
Харин нэг өдрийн үдийн хоолны цэсэнд 2783 төгрөгийн өртгөөр нийт 402.6 ккал илчлэг бүхий хоол өгөх боломжтой. Мөн илүү баяжуулсан, олон нэр төрлийн хоолтой цэсний өртөг нь 4582 төгрөг хүрэхэд илчлэг нь ойролцоогоор 653.75 ккал болж нэмэгдэнэ.

Нөгөө талаас, нэг сурагчид ногдох хоолны төсөв дунджаар 1500 төгрөг байгаа нь өнөөгийн зах зээлийн нөхцөлд шим тэжээлтэй, илчлэг сайтай халуун хоол бэлтгэхэд хангалтгүй дүн гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Тиймээс салбарын хоол зүйчид хүүхдийн үдийн хоолны чанарыг сайжруулахын тулд улсын төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Үүнээс гадна эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх нь чухал гэж онцолж байгаа бөгөөд сурагчийн хоолны зардалд 1000 төгрөгийг эцэг эхээс гаргах санал яригдаж байна.
Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор нийслэлд цэцэрлэгийн хүүхдийн хоолны нэг өдрийн зардлыг 4000 улсын төсвөөс 3000, эцэг эхээс 1000 төгрөгийг хариуцаж, хамтын санхүүжилтын тогтолцоог бүрдүүлснээр шим тэжээл дээшилсэн гэж үздэг.
Мөн дундаж хугацаанд дунд болон ахлах ангийн сурагчдад зориулан олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр “Үдийн хоол” хөтөлбөрийг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан дурдаад буй.
Тодруулбал, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-гийн дэмжлэгтэйгээр уг хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм байна. Энэ нь зөвхөн бага анги гэлтгүй бүх шатны сурагчдыг эрүүл, тэнцвэртэй хоолоор хангах боломжийг бүрдүүлэх юм.
Улсын ерөнхий боловсролын сургуулийн бага анги буюу 1-5 дугаар ангийн сурагчид хамрагддаг "Үдийн хоол" хөтөлбөрт 2026 оны улсын төсвийн төсөлд 102.4 тэрбум төгрөг төсөвлөсөн.
3,605.46






















































Нэргүй 2026-04-28 124.158.123.242
Үнээ нэмэхэд чанар мууддаг нь манай Монголын олон муу онцлогийн нэг нь яах аргагүй мөн…
Зочин 2026-04-28 202.126.90.8
хачин мууддаг юм байна.Жнь: Атар талх үнэтэй бодох тусмаа МАШ ЖИЖГЭРЧ АМТ ГЭЖ НОЙЛ БОЛСОН БАЙХ ЖИШЭЭТЭЙ
Нэргүй 2026-04-28 202.55.188.35
мах сүүний үнэ хяналтгүй өссөөр байвал хоолны чанар эцэг эхээс мөнгө гаргуулсан ч муудсаар байх болно
Нэргүй 2026-04-28 66.181.191.164
чанар харин ч мууддаг үнэ өртөг нэмэгдээд л байдаг чанар хэмжээ гээд уруудаж бүүр хуурамч болгодог байх бүр бараа бүтээгдэхүүн дээр
Нэргүй 2026-04-28 122.201.31.255
Сурагчийн үдийн хоолны асуудалд эцэг эхийн хяналт байх ёстой. Одоо сургууль болгон өөрийн үзэмжээр хоол өгч байна. Зарим нь 1,2-р хоол өгч байхад зарим нь боорцог, мантуу өгөөд болох нь тэр. Мөн сүүлийн үед сүү, тараг албаар өгдөг боллоо. Эцэг эхээс мөнгө татаж, үйлдвэрлээд удсан борлуулалт муутай сүү таргаа шахдагаа боль. Харин үдийн хоолны тал зардлыг эцэг эхүүдээс аваж тэдний хяналтыг сайжруулах хэрэгтэй.