Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр саяхандаа “МАН-ын зодоон Монгол төрийн зовлон битгий болоосой” гэж хэлж байсан нь өнөөдөр биелэлээ олов. МАН-ын даргын төлөөх зодоон нь Төрийн ордонд шилжиж, хэдэн өдөр Ерөнхий сайдаа, Ерөнхий сайд нь Засгийн газрын танхимаа бүрдүүлж чадахгүй хэдэн долоо хоног болж, төрийн ажил үндсэндээ гацаж байсан нь саяхан. Угтаа бол МАН-ын даргаар сонгогдсон Н.Учрал Засгийн газраа тэргүүлж чадахгүй явсаар саяхан Ардчилсан намынхны буянаар Ерөнхий сайд болж, намын дарга болсон. Түүний дараа Засгийн газрын сайд нараа томилж чадахгүй хэдэн өдөр болж, ашгүй нэг юм өөрийн бус өрөөлийн сайд нараа томилж, ажилдаа ороод нэг сартайгаа золгох гэж байна. Байгуулагдаад ажилтай танилцахгүй, цаг алдахгүй, шуурхай шийдвэр гаргаад явахаа мэдэгдсэн Н.Учралын Засгийн газар өнөөдрийг хүртэл ард түмний амьдралд хэрэгтэй, чухал шийдвэр гаргаж, гийгүүлсэн зүйлгүй, хэдэн сайд нь өмнөх сайд нараа боргож, гоншигносоор нэг сартайгаа золгож байна.
Намын даргын зодоон нь Тусгаар тогтнолын ордноос хальж, Төрийн ордон руу шилжсэн байснаа одоо Хангарьд руу шилжив. Өөрөөр хэлбэл, төрийн эрх барих дээд байгууллагаасаа хальж, нийслэлийн удирдлагууд руу орж, Х.Нямбаатарын хэлснээр нийслэл дээр "хонгил"-ын ажиллагаа үргэлжилж байна.
Монгол ардын нам буюу олонхийг бүрдүүлж, төр барьж байгаа МАН-ынхан үндсэндээ хоёр хуваагдчихсан. Төрийн ордонд, Хангарьд ордонд ч. Төрийн ордонд 66 гишүүнтэй Монгол ардын нам 36/30-аар хуваагдчихсныг Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль баталчихсан. Одоогийн МАН-ын дарга Н.Учрал Ардчилсан намыг л түшихгүй бол бодлого, шийдвэрээ парламентаар дэмжүүлнэ гэдэг мөрөөдөл болсон. Хэдийгээр МАН-ын дарга Н.Учрал, УИХ-ын дарга С.Бямбацогт нар асуудлаа явуулахын тулд бүлэг нэгдсэн байр суурьтай байхыг гишүүдээсээ шахаж, шаардаж байгаа ч 30-ын бүлэг нь цөөнх намуудтайгаа нэгдээд гэдийгээд суучихвал энэ парламентаас гэрэл гэгээ хүсээд ч олдохгүй л болов уу.
Х.Нямбаатарын толгойлдог Хангарьд ордонд ч мөн МАН-ынхан хоёр хуваагдчихсан. Нийслэл дээрх хагалган бутаргах ажлыг Ерөнхийлөгчийн зөвлөх, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр гардан гүйцэтгэж байна. Бүлгийн даргын хувьд мөн л гишүүдээ нэг санаа байр суурьтай байхыг шахаж, НИТХ-ын дарга нь хурлаа хийж чадахгүй нөхцөлд хүрсэн. Өнгөрсөн зун нийтээрээ дэмжээд баталсан Туулын хурдны замын ТЭЗҮ-ээ өнөөдөр НИТХ-ын төлөөлөгчид эсэргүүцээд, хурлаа хийж чадахгүй суугаагаас Нийслэл дэх МАН хагарсныг харж болно.
МАН-ын зодоон цааш хэрхэх нь таашгүй байна. Төрийн ордноос Хангарьд руу, тэгээд аймаг, сумд руу энэ чигээрээ гулсаад байвал энэ улсад хийж бүтээх, ажил явах талаар бодоод ч хэрэггүй биз.
Одоо хуралдаж чадахгүй байгаа улс хэзээд нь хуралдаж, хэзээ нь бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх вэ. Удахгүй зун болоод ээлж дарааллаад амралтаа аваад, араас нь наадамтай золгоод асуудлууд шийдэгдсэн зүйлгүй, талцал хуваагдал нь эцэслэгдээгүй дахиад л намар, өвөл, утаатайгаа золгох дүр зураг л ажиглагдаж байна. Дээрээс эхэлсэн талцал нь төрийн хамгийн доод түвшинд хүртэл үргэлжилбэл юун хөгжил, эдийн засгаа сайжруулах, ард түмнийхээ амьжиргааг сайжруулах.
Өнгөрсөн түүхээ харвал МАН-ын зодоон бүр ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг зарчмаар тэд үеийн үед зөвхөн эрх мэдлийн төлөө дайтаж ирсэн, зодолдсоор ирсэн.
М.Энхболдыг, У.Хүрэлсүхээр, У.Хүрэлсүхийг Л.Оюун-Эрдэнээр, Л.Оюун-Эрдэнийг Н.Учралаар сольсон үйл явц бүхэн эрх мэдлийн төлөөх эрх баригчдын л зодоон байсан.
Өнөөдөр ч болж байгаа бүхэн эрх баригчдын л эрх мэдлийн төлөөх зодоон болохоос авлигатай тэмцэж, ард түмнээ бодож, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх шударга ёсны төлөөх тэмцэл лав биш. Эрх мэдлийн төлөөх зодоон бүрт шударга ёс, авлигатай тэмцэж байгаа үйл явцаас МАН-ынхнаас хэд нь тэрбумтан болсныг л тодхон харж болно. Тэдэнд ард түмний иддэг талх хэдэн төгрөг хүрэх, махны үнэ тэнгэрт хадах, ард түмэн ажилтай, орлоготой байна уу огтоосоо хамаагүй. Би бага идэж байна, чи их идэж байна гэх өрсөлдөөнөө "ард түмний төлөө" гэх ганган үгээр халхавчилсан хэрэг.
Эрх мэдлийн төлөөх зодоон нь төрийн зовлон болж, МАН гэх малгайдаа ч багтахгүй байна Монгол ардын намынхан.
Ш.ЧИМЭГ
3,605.46






















































Т1т 2026-04-28 202.9.46.185
Одоо л амжиж хулгайч болж чадах ядахаараа хулгай хийж авахгүй бол цаг хугацаа бага үлджээ эд нар.
ЗИГ ЗАГ НИЙГЭМ УЛС 2026-04-28 202.70.43.34
Манай Нийгэм яагаад ийм Зиг Заг болсон нь мэдээж Бүх Төр ба Хувийн салбаруудын Дээд , Дунд шатны Удирдлагуудтай холбоотой. Хаа газар Дээд, Дунд шатны Удирдлага Мэнэжмэнтэд Хатуу, Зөөлөн Ур Чадварууд Сайнтаагаас гадна Оюун Санаа , Мэдрэл нь Эрүүл Зөв Хандлагатай Хүмүүсийг ажиллуулах Чухал болоод байна
Нэргүй 2026-04-28 43.242.242.59
Нам дотороо хагарлддаг хуваагдад байсан АН-ын өвчин МАН-д халдварлаж тэр нь төгийн өвчин болсон.Намаа хуваах ажилд Ерөнхийлөгч Хүрэлсүх гол үүрэгтэй оролцсон. 2012 онд МАН-ыг 2 хуваахад С.Баяр болон Хүрэлсүх нар мөн л гол тоглогч нар байсан. Тэгээд 2012 оны сонгуульд АН-д ялагдаж байсан. Одоо энэ түүх давтагдах гэж байна.Улс орноо авч явах улс төрийн гол хүчин нь МАН байна. Сайны хажуугаар хэрүүл тэмцэл хийдэг Б.Энхбаяр, Бат-Амгалан, Энхтүвшин нараасаа галсан цагт нам нэг цул болох юм
Зочин 2026-04-28 202.55.188.108
Ухаанаа уралдуулж, монгол улсынхаа эдийн засгийг өөд татсан бол хамаа алга.Муу дээрээ муу муухай дээрээ улцан гэгч л болж дээ.
Нэргүй 2026-04-28 202.179.24.90
Эрх ямба суудал булаалдаж үхэлдэж байхад араар чинь ард түмэн осол аваарт сүйдэж байна. Суррон мопедээ цэгцлэхгүй бол хяналтаас гарлаа
Нэргүй 2026-04-28 103.229.122.68
Түцэн дээр л хүн чанар нь харагдлаа.Түцнүүджд зардаг картон цаастай хямдын хямд зайдас хавчуулсан х***а гурилтай ороомог Учрал бн хүүхдүүд идэж үзээгүй байх тийм байлаа гээд түмний хүүхдийн эрүүл мэнд надад хамаагүй гэж муухай өөдгүй загнаж болохгүй биз дээ Бодохоос дургүй хүрч бн Адгийн шаар байна даа энэ хүн
зочин 2026-04-28 192.82.64.153
Ерөнхийлөгч Хүрэлсүх бүх ард түмний эв нэгдлийг хамгаалагч юм бол үгээ хэлж эвлэлдэн нэгдүүлээчээ, өөрийн ашиг сонирхлын тулд зодолдуулаад баймааргүй байна
Зочин 2026-04-28 202.179.24.142
НАМ гэж …
зочин 2026-04-28 66.181.164.157
МАН-ынхан эрх мэдлээ булаалдан тэмцэл нь ард түмэнийг туйлдуулаж ажил хөдөлмөр бизнесийн ажилгаа толгой дараалан зогсож
дампуурч байна. Өрийн том сүлжээ хүн ардыг туйлдуулаж нийгмийн бухимдал дэээд цэгтээ хүрч тун удахгүй тэсрэхэд бэлэн болсон байна. Бүх салбарт хулгай нүүрлэж АТГ Аудитын газар нь дарамтанд орж шийдэж чадахгүй номер 1 нь тэрний гар хөл бологч нар ажлийг нь хийлгэхгүй хулгайчуудаа хамгаалаад сөнөж мөхөж байна.
Нэргүй 2026-04-28 66.181.184.167
сайн тал нь хэзээ ч ойлгомжтой, эцэс төгсгөлгүй, муу тал нь бас хэзээ ч ойлгомжтой, эцэс төгсгөлгүй
Иргэн 2026-04-28 122.201.19.99
Шуналын туламуудаасаа салах хэрэгтэй
иргэн 2026-04-28 103.168.34.3
Энэ Учрал үнэхээр ухаан муутай хүн юм бэтгэлгээний боловсрол, манлайллын боловсрол түй ч алга. амьдрал мэддэггүй хүн юм байна. Угаасаа ахрины хордлогоод орж ард түмний тархийг "германд эмчлүүлсэн, би үхлээс эргэж ирсэн" гм ээр уянгалуулан угаадгаа одоо боль. Солонгост архины хордлого тайлах эмчилгээ хийлгэж, нойр булчирхайн өвдөлтөө эмчлүүлж сувилалд төрийн мөнгөөр хэвтэж байгаад л ирсэн юм байна лээ ш тээ. ийм ёс зүйгүй төрөөс алхам тутамд хумсалдаг төрийн хорт хавдар юм
Нэргүй 2026-04-28 66.181.176.71
МАН оройгоосоо улаа хүртэл хулгайгаа дэлгэн зодолдож байна
Д.Трамп 2026-04-28 202.126.90.231
Төр, ард түмний төлөө нэгдэж нэгэн зорилгын төлөө ажиллах үүрэг хүлээсэн МАН өөр болжээ. Их л итгэж байж бодлогыг дэмжиж, сонгосон юмсан … Авлигатай тэмцэж байгаа нь хаана байна … ?
зочин 2026-04-28 103.212.119.119
…үнэндээ АН-хан ч завгүй хаана ямар нүхээр хэн юу ярих бол гээд тжс бүртээ ӨӨ хайгаад 36 дахь жилийнхээ тайланд нэмэх гээд завгүй л "ухаж" бгаа болов уу….тэгээд ЭБЭ ах нь тэртэй холоос найраглал бичээд л…
Зориг 2026-04-28 66.181.180.164
хурдан сонгууль болоосой. энэ МАНд л лав саналаа өгөхгүй
ХҮНИЙ МӨС 2026-04-28 202.70.43.34
Энэ Хорвоогийн Бүх Асуудал Зовлон явж явж Хүүхэд Хөгшидгүй ХҮНИЙ МӨН ЧАНАР-тай нь л Холбоотой байх юмдаа……Америк, Иран, Орос Дайн Дажин хүсдэг учираас Дайн болоод, Монгол Түшмэдүүд Авилга Хээл хахууль хүсдэг учир Төр нь Авилгажаад, Монгол Компаниуд Өөрсдөө л баяжихыг хүсдэг учир Хэрэглэгч, Захиалагч Иргэдээ Хохироогоод, Үр Хүүхдүүд нь Адын сэтгэлтэй учир биесээ хорлоод л
Хүний Мөн чанар 2026-04-28 202.70.43.34
10-20 жил зодолдлоо энэ Нам … Үр дүн нь Авилгажсан Төр Залхуу Ууртай Гомдхой Иргэд , Хэзээ ч Хөгждөггүй Улс болжэээ хөөрхий