Боловсрын сайд Л.Энх-Амгалан боловсролын шинэчлэлийн асуудлаар сэтгүүлчид болоод салбарын төлөөлөл, багш, эцэг эхчүүдэд мэдээлэл өгөх уулзалт өнөөдөр /2026.04.27/ боллоо. Тус уулзалтын үеэр яригдсан зарим зүйлийг тоймлон хүргэе.
Монгол Улсын ерөнхий сайд “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд Боловсролын яамнаас Монгол Улсын Засгийн газрын 2026 оны дөравдүгээр сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанд “Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолыг танилцуулж, “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” цогц арга хэмжээг батлуулаад байгаа аж.
БОЛОСРОЛЫН САЛБАРЫН ХАР ЖАГСААЛТ ГАРГАНА
Энэ онд боловсролын салбарт нийт 1,353.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөгдсөн бөгөөд үүний 506.9 тэрбум төгрөг нь улсын төсвөөс, 588.4 тэрбум төгрөг нь гадаад зээлээс, 257.8 тэрбум төгрөг нь орон нутгийн төсвөөс бүрдэж байна.
Мөн 2026 онд санхүүжүүлэх дүнгээр нийт 238 арга хэмжээ хэрэгжихээс 63 нь шинээр эхлэх, 175 нь өмнөх оноос шилжих ажлууд байгаа аж.
Эдгээрт нийт 506.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилагдсан бөгөөд шинээр эхлэх ажлуудад 161.7 тэрбум төгрөг, шилжих ажлуудад 345.2 тэрбум төгрөг зарцуулагдана.
Түүнчлэн төсвийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд шилжих 65 арга хэмжээг батлахгүй байх замаар 355.5 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэхээр төлөвлөжээ. Харин шилжих арга хэмжээнээс төсөвт өртөг нэмэгдүүлэх байдлаар 100 арга хэмжээг хэвийн санхүүжилттэйгээр 208.7 тэрбум төгрөгөөр, мөн магадлалтай дахин хийгдэх 75 арга хэмжээг 557.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр авч үзсэн байна.
Сургуулийн хүртээмжийг хэвийн түвшинд хүргэхийн тулд нийт 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барих шаардлагатай гэсэн тооцоо гарсан бөгөөд үүнд ойролцоогоор 3.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байна.
Үүний зэрэгцээ хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй барилгын материал ашиглаж байгаа асуудлыг цэгцлэхээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, ХББОСЯ болон МХЕГ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулж, тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж, шаардлага хангаагүй тохиолдолд хариуцлага тооцох, цаашлаад зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар төлөвлөжээ.
Мөн энэ намар боловсролын салбарт анхны “хар жагсаалт”-ыг гаргахаар ажиллаж байна. Учир нь олон жил дараалан тендерт шалгарсан ч сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцээдэггүй, нэгэн зэрэг олон тендер авч ажлаа орхидог, хариуцлагагүй компаниуд цөөнгүй байна. Зарим тохиолдолд хамгийн бага үнийн санал өгч тендерт шалгарсан ч ажлын явцад өртөг нь олон дахин өсдөг зэрэг зөрчил илэрдэг. Иймд хариуцлагагүй компаниудыг ил тод зарлаж, цаашид хүүхдийн сургууль, цэцэрлэгийн барилга барих тендерт оролцуулахгүй байх бодлого хэрэгжүүлэхээр зорьж байна.

БАГШ БЭЛТГЭХ 100 ХОНОГИЙН СУРГАЛТ ЯВУУЛНА
Багшийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр өмнөх жилүүдэд тодорхой арга хэмжээнүүд хэрэгжиж ирсэн. Тухайлбал, Боловсролын сайд асан П.Наранбаярын үед багшийн хомсдлыг бууруулах зорилгоор 45 хоногийн богино хугацааны сургалтыг зохион байгуулж байсан. Харин Боловсролын сайд Л.Энх-Амгалан энэ хугацааг хангалтгүй гэж үзэж, илүү чанартай бэлтгэл хангах үүднээс 100 хоногийн багш бэлтгэх сургалтыг хэрэгжүүлэх талаар санал дэвшүүлээд байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 2740 багшийн дутагдалтай байгаа нь энэ чиглэлд яаралтай, бодитой арга хэмжээ шаардлагатайг харуулж байна.
Мөн өмнө нь элсэлтийн шалгалтад өндөр оноо авсан сурагчдын их, дээд сургуулийн төлбөрийг төрөөс 100 хувь дааж, багш мэргэжлээр сургаж байсан ч төгсөгчдийн 50 орчим хувь нь мэргэжлээрээ ажиллахгүй байгаа асуудал үүсээд байна.
Иймд эдгээр төгсөгчдийг эргүүлэн багшийн ажилд татан оролцуулах, хэрэв ажиллахгүй бол сургалтын төлбөрийг нь нөхөн төлүүлэх зохицуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Түүнчлэн багшийн дутагдалтай орон нутагт ажилласан тохиолдолд цэргийн албыг дүйцүүлэн хаалгах асуудлыг Батлан хамгаалах яамтай хамтран шийдвэрлэхээр ярилцаж байна. Үүнээс гадна төгсөх ангийн оюутнуудыг ажлын байранд нь дадлагажуулах, мөн Боловсролын зээлийн сангийн зээлээ төлөөгүй бол хөдөө орон нутагт багшаар ажиллуулах зэрэг бодит зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
БАГШ НАРЫГ АТТЕСТАТЧИЛНА
Төрийн өмчийн сургуулийн багш нарыг аттестатчилах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд уг ажлыг Баян-Өлгий аймгаас эхлүүлэхээр зорьж байна.
Энэ есдүгээр сараас нийт 700 сургуулийн захирлуудыг аттестатчилна.
Ингэснээр багшийн мэдлэг, ур чадвар, мэргэжлийн түвшинг бодитоор үнэлж, боловсролын чанарыг сайжруулах суурийг бүрдүүлнэ гэж үзэж байна. Ялангуяа мэргэжлийн шаардлага хангахгүй, тухайлбал монгол хэлний багш атлаа монголоор чөлөөтэй ярьж чаддаггүй, эсвэл англи хэлний багш атлаа хэлний мэдлэг хангалтгүй зэрэг асуудлыг ил тод болгож, бодитойгоор шийдвэрлэх нь шинэчлэлийн эхлэл байх ёстой гэж харж байна.
Мөн багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих, харилцан туршлага солилцох чухал механизм болох заах аргын нэгдлийг дахин идэвхжүүлж, бодитоор “амилуулах”-д анхаарч ажиллана. Ингэснээр багш нар хамтран суралцах, заах арга зүйгээ сайжруулах, сургалтын чанарыг ахиулах боломж бүрдэх юм.
3,605.46
















































Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2026-04-27 103.212.117.200
Төрийн албаны хууль1995 оноос мөрдөгдөж эхэлснээс хойш 30 жил төрийн үйлчилгээний албан хаагчийн сарын үндсэн цалинг сүлжээ, эсвэл жишгээр бодоод ирсэн. Энэ албан тушаалын сарын үндсэн цалингаасаа нэмэгдлүүдээ бодно. ЗГ цалингийн сүлжээ, жишгийг шинээр батласан тогтоолоороо өмнөх сүлжээ, жишиг баталсан ЗГ-ын тогтоолоо хүчингүй болгодог. Бүх юм тодорхой. Юун шинэ, хуучин цалин энэ тэр гээд мунгинаад байгаа улс вэ та нар.
Зориг 2026-04-27 66.181.180.164
Поп оо, салбарын хар жагсаалт гэж байдаггүй юм. Хэрвээ хар жагсаалтад орох компаниуд байгаа бол таны БЕГ-т тавьсан агентлаг, газрын даргын чинь шалгаруулсан л нөхдүүд байгаа шүү дээ. Барилгынхан мэднэ.
Хүний Мөн чанар 2026-04-27 202.70.43.34
Бүх Асуудал явж2 Хүний Мөн Чанартай нь л Холбогдох юмдааа
Иргэн 2026-04-27 202.55.186.137
Энэ уг нь анх овоо юм шиг байсан. Сүүлийн үед нэг л биш болчихлоо шүү. Зүгээр байгаа…?! ккк Бүхэл бүтэн салбарыг ийм пооп аргаар удирдахгүй ээ.. Энэний дэргэд ад үзээд байсан Наранбаяр нь илүү бодитой, шударга талдаа хүн байж.ккк
Нэргүй 2026-04-27 202.126.88.168
Энэ нэг Сайд чинь эргээд ороод ирэхээрээ улам эргүү болчоо юудааа….Зөвлөхүүд нь гэж Зүүн мөрний чөтгөрүүд нь ингэж залдаг юи бхдаа хөөрхийг……
Нэргүй 2026-04-27 66.181.186.154
Энэ доровгорыг зайлуулах хэрэгтэй. Жаахан хэцүүхэн амьтан бөйга
Нэргүй 2026-04-27 103.212.117.210
Сонгуульдаа ажилдаг долоогч цүнх баригч биодогийг багшид сургууль барих тендер өгснөө тайлбалана уу
Нэргүй 2026-04-27 103.229.121.120
сургуулиудын захирлаар ажиллах хүмүүс нь ажил мэргэжилийн хувьд өмнө нь дор хаяж багшийн мэргэжлээр овоо хэдэн жил ажилласан байх, ёс суртахууны хувьд салж сарниагүй албан ёсны гэр бүлтэй байх гэсэн 2 шаардлага л энэ чухал байна даа???
Иргэн байноо 2026-04-27 103.229.123.42
Сургуулийн захирлуудыг аттестатчилах маш зөв. Бага ангийн багшаар бараг 30 гаруй жилийн өмнө төгссөн, тэгээд ч олон жил багшлаагүй хүн, нам дагаж давхиад сургуулийн захирал болсон, бүр цаашлаад боловсролын хэлтсийн дарга болчихсон явж л байна. Энэ одоо зөв юм болов уу. Боловсрол чанартай бөйх ёстой доо