Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "сүүлийн үед цахим сүлжээнд AI ашиглан ташаа мэдээлэл их түгээж байна. Сошиал медиагийн хурдтай хөгжил хүн бүрийн амьдралд хамааралтай. Тиймээс үүнд анхаарлаа хандуулах шаардлагатай байна. Цаашдаа цахим ур чадварыг иргэддээ олгох хэрэгцээ үүсэж байна. Манай нийт иргэдийн 46 хувь нь цахим ур чадвартай байгаа бол төрийн албан хаагчдын 20 хүрэхгүй хувь нь цахим ур чадварыг эзэмшсэн гэсэн судалгааны дүн бий. Тэгэхээр ихэнх зүйл цахимд шилжиж байгаа энэ үед төрийн албан хаагчдыг энэ ур чадварт сургах нь зүйтэй. Мөн бага насны хүүхдүүдийн цахим хэрэглээнд хяналт тавих хэрэгтэй байна. Тухайлбал, ямар мэдээллээс хүүхдүүдээ хамгаалах юм, технологийг хэрхэн ашиглах юм, цахим орчинд аливаа сөрөг мэдээллээс өөрийгөө яаж хамгаалах юм гэх мэтчилэн. Энэ бүгд дээр өөрсдөө бас суралцах хэрэгтэй. 16 нас хүртэлх хүүхдүүдийн цахим хэрэглээнд хяналт тавих хуулийн төсөл боловсруулаад хаврын чуулганд өргөн барина. Мөн AI ашиглан хүний дүр төрхийг хэрхэн ашиглах тухай хуулийн төслийн судалгааг хийж байгаа, үүнийгээ үргэлжлүүлнэ" гэлээ.
3,605.46






















































сонгогч 2026-04-27 202.9.46.11
Бага насны хүүхдүүдийн цахим хэрэглээнд хяналт тавих хэрэгтэй байна. ЭНЭ МАШ ЧУХАЛ . Цахим ертөнцөд буй элдэв янзын, болох бүтэхгүй зүйлсийг сохроор дууриасаар хүүхдүүд маань монголоо алдсан алиа салбадайнууд болох нь ….
Нэргүй 2026-04-27 66.181.179.243
alaa toslo